Т.Доржханд: Хэрвээ цахилгааны үнийг нэмээгүй бол бид өдийд 2 биш, 6 цаг тоггүй суух байсан

Улс төр
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 36 мин 57 сек
790
legacy:Dorjhand gishuun/TOIM2026/02.png

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд "NTV" телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцож, цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-Оройн мэнд үзэгчид ээ! Лхагвын тойм нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид студид УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга асан, ХҮН-ын дарга Тогмидын Доржхандыг урьж ирүүллээ. Оройн мэнд хүргэе!

-Оройн мэнд.

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Сайхан өвөлжиж байна уу?

-Монгол ёсоор бол “Сайхан өвөлжиж байна” гэж хэлэх ёстой. Даанч амьдрал дээр сайхан өвөлжиж чадахгүй байх шиг байна даа, монголчууд. Дулаан, цахилгааны нөхцөл байдал улам хүнд байдалд шилжлээ. Үүнд та ямар дүгнэлт хийж байна вэ гэдгээс ярилцлагаа шууд эхлэх үү?

-Ер нь бол Монгол Улсын эдийн засаг юунаас хамаарч байна вэ гэхээр эрчим хүчнээс хамаарч байна. Эрчим хүч нь ганц өнөөдрийн зовлон байгаагүй. Монгол Улсын олон жилийн зовлон байсаар ирсэн. Нэгдүгээрт, эрчим хүчнээс үүдэж байгаа өнөөдрийн зовлон хүлээгдэж л байсан зүйл шүү дээ. Өвөл их хүйтэрвэл эрчим хүчний оргил цагийн ачаалал өснө. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудал яригдсаар л ирсэн. Жилийн жилд гал унтраасаар ирлээ. Хотоо хөлдөөчихгүй юмсан гээд л хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр ирснийг нийтээрээ мэдэж байсан. Эрчим хүчний салбар маш их өртэй. Станцууд нь маш их хуучирсан. Эхнийх нь жаран хэдэн онд байгуулагдсан. Станцууд маань 40-60 жилийн насжилттай. Дэлхий дээр байхгүй хуучин технологитой. Үр ашиг багатай, өрөндөө баригдсан. Хөгжлийг 20 жилээр гацаасан, ийм л салбар. Бодит үнэнийг хэлэхэд.

-Би ямар нэгэн маскгүйгээр бодит байдлыг ярья гэж бодож ирсэн-

legacy:Dorjhand gishuun/TOIM2026/05.png

-Яриа эхлэхээс өмнө миний таамаглаж байсан өнцгийг та дурдлаа. Өнгөрсөн үе рүү асуудлыг чиглүүлэх бодолтой байх шиг байна. Хоёулаа гэхдээ ирээдүйд ямар шийдэл байгаа талаар ярилцана. Таныг нэвтрүүлэгтээ урьсан нь нэгдүгээрт эрчим хүчний асуудал. Хоёрдугаарт, хамтарсан Засгийн газарт танай нам ороод ямар дүн гаргасан бэ? Хамтарсан Засгийн газар өнөөдөр яах бол? Цаашид юу хийх юм? Улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцах төлөвлөгөөтэй байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтэй хүнсний манлай үйлдвэр “Хүнс комплекс” хамтран ажиллаж байгааг дурдахад таатай байна.

Гол асуудалдаа оръё. Нийслэлчүүд өдөрт 2 цаг эрчим хүчээ таслуулж байна. Дулааны доголдол үүслээ. -30 хэм хүрч хүйтэрч байгаа Улаанбаатарт тулгарч байгаа асуудал. Цаг агаараас үүссэн сорилт ганц Монголд ч биш олон улсад үүсэж байна. Манай хойд хөршид ямар хэмжээний цас орж, хэр зэрэг хүйтэрч байгааг бид бүгдээрээ гадаад мэдээгээр харж байгаа. Хэрвээ Орос улсад болсон шиг Монголд хүйтэрвэл бид улсаараа хөлдөх нь. Та үүнд ямар дүгнэлттэй байна вэ?

-Иргэд маш их бухимдалтай байгааг ойлгож байна. XXI зуунд тогоо таслуулахыг хэн хүсэх билээ. Өнөөдөр би ямар нэгэн маскгүйгээр бодит байдлыг ярья гэж бодож ирсэн. Хэн нэгэнд таалагдах алба байхгүй.

Засгийн газарт ажиллаад 1 жил гаруйн хугацаа өнгөрлөө. Зарим улстөрчийн хэлж чаддаггүй зүйлийг хэлье гэж бодоод л ирлээ. Үе үеийн Засгийн газар том том популизмуудын дунд болгоомжлоод, реформуудаа зоригтой хийж чадаагүй явж ирсний үр дүн нь өнөөдөр гарч байна. Өнөөдрийн үр дүн гэдэг бол ардчилалд шилжсэний 35 жилийн үр дүн шүү дээ. Цахилгаан эрчим хүчний шинэчлэлээ хийж чадаагүйн үр дүн. Нэг улсаас хамааралтай байсны үр дүн. Энэ бүхнийг би хэн нэгнийг буруутгах гэж, эсвэл өмнөх цаг үе рүү алдаагаа чихэх гэж хэлж байгаа юм биш. Бодит байдал яг ямар байгаа юм бэ гэдгийг хэлэх гэсэн юм.

Дэлхий дээр өрнөсөн эдийн засгийн өсөлтүүдийн урьтал нөхцөл нь эрчим хүчний хангамж байдаг. Эрчим хүчний салбар нь Дэлхийн улс орнуудад бусад салбараасаа 20 жилийн өмнө алхаж, бусад бүх салбараа чирч явдаг. Харин манай улсад эрчим хүчний салбар 20 жилээр ухарчихсан. Энэ салбар эдийн засгийнхаа өсөлтийг дийлдэггүй. Хойш нь чангааж явдаг. Бодит байдал нь ийм л байгаа. Эрчим хүчний салбарт реформ хийх гэж оролдсон 2 Засгийн газар хоёулаа огцорсон. Энэ бол факт. Иргэдэд таалагдахгүй байж болно. Гэхдээ Монгол Улсад реформ хэрэгтэй. Тэр реформ эрчим хүчний салбараас эхлэх ёстой байсан юм.

Түүх ярих юм бол 3 намын буюу Ардын нам, Ардчилсан нам, ХҮН хамтарч Засгийн газар байгуулсан. 126 гишүүний 118 нь хүлээн зөвшөөрч, Засгийн газрыг байгуулж байсан. Том төслүүдээ санхүүжүүлэх амбицтай хөтөлбөрөө гаргасан. Энэ бүхэнд нэг л зүйл дутаад байсан нь юу вэ гэвэл эрчим хүч. Эрчим хүч байхгүй бол байшин баригдахгүй, үйлдвэр баригдахгүй, холболт хийгдэхгүй. Тиймээс үүнийг орхигдуулахгүй хийе гэдэг саналаа би маш хүчтэй тавьсан юм.

Яагаад гэхээр ХҮН намын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний реформ хийх тухай бий. Ингээд Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдсан. Гэхдээ Эрчим хүчний үндэсний хороо хүмүүсийн яриад байгаа шиг 2-3 жил ажилласан байгууллага биш. 2024 оны 9 сарын 25-нд 95-р тогтоолоор үндэсний хороо байгуулагдсан. Ингээд ажилдаа орсон. Эрчим хүч байхгүй байгаа шалтгааныг харахад сүүлийн 40 жил цахилгаан станцыг төсвийн хөрөнгөөр бариагүй. Хувийн сектор станц барья гэхээр станц барих өртгөөсөө эрчим хүчний үнэ нь бага. Ашиггүй. Засгийн газарт төсөв нь байхгүй. Тийм болохоор энэ салбар луу хувийн сектор нь орох боломжгүй.

Тэгэхээр санхүүжилт босгохын тулд гадаадаас зээл тусламж авахаас өөр арга байхгүй шүү дээ. Гэтэл нүүрсний цахилгаан станцуудыг дэмжихгүй байх 2014 оны Парисын хэлэлцээрт улс орнууд нэгдчихсэн. Ингээд санхүүжилтгүй болчихсон байхгүй юу.

Цахилгаан станцуудын тухай маш олон төслүүд сонсогдоод байдаг. Гэвч хэрэгждэггүй. Маш их популизмтай. Ямар нэгэн бодитой үр дүнгүй. Ингээд бид Эрчим хүчний үндэсний хороогоо байгуулаад, ямар ч байсан зоригтойгоор реформоо хийе, зорилтоо тодорхой болгоё гэж шийдсэн. Зорилтод 3 зүйлийг голчилсон. 1-рт, эрчим хүчний үнийг төрөөс хатуу барихаа больё. 2-рт, эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийж, хувь руу шилжүүлье. 3-рт, ногоон шилжилт хийх замаар экспортын төслүүдийг явуулах нь зүйтэй юм байна. Энэ бол орлогын эх үүсвэр болно гэж үзээд ажилласан.

-Гадаадынхан “Та бүхэн үнийг ийм доор тогтоочихоор яаж санхүүжүүлэх юм бэ” гэдэг-

legacy:Dorjhand gishuun/TOIM2026/01.png

-Тэгээд зөвхөн үнэ нэмэх зорилтоо л биелүүлжээ?

-“Зөвхөн үнэ нэмснээс өөр юу хийсэн юм бэ” гээд хүмүүс шүүмжлээд байгаа. Эрчим хүчний үндэсний хороо гэдэг байгууллага 2024 оны 9-р сард байгуулагдаад, 2025 оны 7-р сарын 9-нд татан буугдсан. 9 сард байгуулагдахдаа санхүүжилтгүй байсан. Үндсэндээ 6 сар үйл ажиллагаа явуулсан.

Үнийн хувьд яалт ч үгүй хувийн сектортой уулзалт хийсэн. “Та нар хөрөнгө оруулалт хийгээч ээ. Цахилгаан станц бариач ээ. Газрын доороо асар их нүүрстэй. Тэрийгээ гаргах гэхээр мөнгө байхгүй байна шүү дээ” гээд. Тэгэхээр дотоодын болоод гадаадын хөрөнгө оруулагчид “Ийм бага үнийг эрчим хүчний салбарт Засгийн газар тогтоочихсон байхад бид яаж хөрөнгө оруулалт хийх юм бэ” гэдэг байр суурь хэлдэг. “Талхаар бодох юм бол талхны зах зээлийн үнэ 2000 төгрөг байхад биднийг талхаа 1000 төгрөгөөр зар гэж тулгаж байгаатай ялгаагүй зүйл ярьж байна шүү дээ” гэсэн зүйл хэлдэг. “Үйлдвэрлэлийн өөрийн өртөг 1500 төгрөг байхад, яаж алдагдалтай ажиллах юм бэ?” гэдэг. Сангийн яамныхаа төсвийг харахаар цахилгаан станц барих мөнгө байна уу гээд харахаар байхгүй. Гадаадынхантай уулзахаар “Та бүхэн үнийг ийм доор тогтоочихоор яаж санхүүжүүлэх юм бэ?” гэж ярьдаг. “Бид санхүүжүүлэх юм бол ногоон эх үүсвэрийг л санхүүжүүлнэ” гэдэг.

Бид хуучинтайгаа ноцолдох юм уу? Хуучинтайгаа ноцолдоод засаж сэлбээд л явна гэхээр ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4 станцуудын хүчин чадал нэмэгдэхгүй. Гэтэл өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний эрэлт жилдээ 8-10 хувь өсөөд байгаа гэдэг ч бодит байдалд 15-20 хувиар өсдөг. Өнөөдөр манай суурилуулсан хүчин чадал 1,8 гегабайт гэдэг ч хэрэгцээ нь 4 гегабайт байгаа юм. Эдийн засгаа боочхоод байна.

Эдийн засагч хүний хувьд шийдвэр гаргана. Цаашид богино хугацаанд эрчим хүчнийхээ эх үүсвэрийг шийдэхгүй л юм бол хот хөлдөх нь тодорхой юм байна. Цахилгаан тасрах нь тодорхой юм байна. Зоригтой байя гэж шийдсэн. Эхний ээлжинд хувийн секторын хүсэлтийг хүлээж аваад, үнийг нь чөлөөлдөггүй юм гэхэд бодит өртөгт нь ойртуулъя л гэдэг шийдвэр гаргасан байхгүй юу.

-Саяын үнэ нэмсэн асуудал бол үнийг үйлдвэрлэсэн өртөгт нь хүргэсэн юм уу. Ойртуулсан юм уу?

-Ойртуулсан.

-Өртөгт нь хүргээгүй гэсэн үг үү?

-Хүрээгүй. Ер нь бол хүргэчихье гэсэн чинь Засгийн газар “Иргэд хүлээж авахад хэцүү” гэсэн. Өвөл болж байна, инфляц яах билээ гэдэг асуудлыг тавьсан. Тэгээд ойртуулсан. Үр дүнд нь маш сайн сигнал дотоод, гадаадын хувийн секторт очсон. Ямар үр дүн гарсан юм бэ гээд надаас асуугаад байх шиг байна. Үр дүнд нь бид 1 жилийн дотор 8 их наяд төгрөгийн санхүүжилт татсан. Засгийн газрын өр биш. Хувийн сектороор шийдүүлсэн гэсэн үг. Хэрвээ та санаж байгаа бол яг 1 жилийн өмнө Давост Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 1 тэрбум долларын санхүүжилт авахаар болсон. Хувийн секторт. Одоо нэг зүйлийг маш тодорхой болгох ёстой.

Эрчим хүчний салбарт төр орохгүй. Төр дэд бүтцийн шугам барих, сүлжээгээ сайжруулахад л хөрөнгө оруулалтаа хийнэ. Яг эрчим хүчний секторт хувийн салбар ажиллана. Олон улсын санхүүгийн байгууллагатай бид юу ярьж байна вэ гэхээр “Та нар хувийн секторт мөнгө өгөөч ээ” гэдэг асуудлыг л тавьж байгаа. Үр дүнд нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 1 тэрбум доллар буюу 3,5 их наяд төгрөг. 3 сарын өмнө Хөрөнгө оруулалтын банкнаас 1 тэрбум евро буюу 4,3 их наяд. Нийтдээ 8 их наяд төгрөгийг шууд хувийн секторт жилийн 5 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай өгөхөөр шийдвэр нь гарчихсан. Ажил өрнөж байна.

-8 их наяд төгрөгөөр нүүрсний цахилгаан станц биш ногоон эрчим хүч рүү орох гэж байгаа юм байна. 5-р цахилгаан станцыг 2,2 их наядаар барина. Энэ тооцоогоор 4 станц барих мөнгө байна. Маш их мөнгө. Тэгээд энэ мөнгө ямар ямар төсөл рүү орж, хэзээ санхүүжилт нь орж, хэзээ бид эрчим хүчний асуудлаа шийдэх юм бэ?

-Санхүүжилт өгнө гэдгээ шийдсэн. Монголын банкуудаар дамжиж өгнө. Компаниуд саналаа өгч байгаа. Засгийн газар PPA буюу цахилгаан худалдан авах гэрээгээ байгуулаад, түүн дээр үндэслээд, санхүүжилтээ өгөөд явчихна. Энэ процесс өрнөөд явж байна. Европууд “Нар, салхины эрчим хүчинд хөрөнгө оруулна. Нүүрсний станцад хөрөнгө оруулахгүй” гэж байгаа. Уг нь Нар, салхины эрчим хүч нь маш хямдхан. Технологи нь нүүрснээс хямдхан болчихсон байхгүй юу.

Маш олон хүн асууж байна. “Монголчууд газрынхаа хөрсөн доор маш их нүүрстэй хэр нь яагаад нүүрсний цахилгаан станцаа барихгүй, Нар салхи гэж яриад байгаа юм бэ” гэж. Бидний газрын хэвлийд асар их нөөц байж болно. Гэхдээ мөнгө байхгүй бол цахилгаан станц баригдахгүй шүү дээ. Хөрөнгө оруулагч байхгүй бол баригдахгүй. Мөнгө санхүүжилт өнөөдөр ногоон эрчим хүчин дээр л байна. Яагаад гэхээр хямдхан. Үнэ 7-8 цент боллоо гэхэд ногоон эрчим хүч хангалттай орлого олж болно. Тухайлбал: Ногоон эрчим хүчний өртөг 6-7 цент байлаа гэхэд 1-2 центийн ашиг унаж байгаа болохоор үр ашигтай санхүүжилт болно. Банкууд санхүүжүүлнэ. Энэ бол 1-р асуудал. Хоёр дахь нь бүтцийн өөрчлөлтийн асуудал.

Монголд ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4 зэрэг станцууд, цахилгаан дамжуулах, түгээх арван хэдэн компанийн л асуудал байгаа юм. Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг бид маш тодорхой болгоод, төлөвлөгөөг нь гаргаад зөвлөмжийг нь боловсруулаад өгчихсөн юм.

-Танай хороо юу?

-Тийм ээ. Эхний ээлжид хувийн менежментийн баг оруулъя. Дамжуулах тал дээр төр өөрөө өмчтэй байя. Харин цахилгаан үйлдвэрлэх, түгээхийн 49 хувийг эхний ээлжид хувийн секторт санал болгоё. Яваандаа IPO хийгээд хувь руу шилжүүлье гэдэг төлөвлөгөөгөө боловсруулаад, ажлын зургаа гаргаад, холбогдох байгууллагуудад нь өгчихсөн байхгүй юу. 3-рт, эрчим хүчний экспортын асуудал бий. Хүмүүс шүүмжлээд байдаг шүү.

-Байж байгаарай. Хоёулаа логик дараалалтай ярья. Төвийн бүсийн эрчим хүчний систем хэдэн мегаватт болоод асуудалд оров оо? Өнөөдөр шаардлагатай байгаа эрчим хүчний хэмжээ хэд юм бэ? Бидний үйлдвэрлэж байгаа нь хэд юм бол? Хойд болон урд хөршөөсөө авч байгаа нь хэд байгаа юм бол? Та энэ тоонуудаа харсан уу?

-Манай суурилагдсан хүчин чадал 1,8 гегаватт. Би түрүүн хэлсэн. Манай бодит хэрэглээ 4 гегаватт. Орон нутагт байна. Уурхайнууд байна. Төмөр замыг цахилгаанжуулах шаардлагатай. Түүнд л гэхэд 200 мегаватт хэрэгтэй. Үнэ нэмээд ямар үр дүн гарсан юм гээд хүмүүс гайхаад байна. 500 мегаваттын эх үүсвэрийг хувийн сектор шинээр ашиглалтад оруулсан шүү дээ. Хэрвээ бид өртөгт нь хүргээгүй бол энэ төслүүд ашиггүй гээд явахгүй байсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Сэлэнгийн дулааны цахилгаан станц, Завханых. Одоо дахиад манай үндэсний хорооноос тархмал эх үүсвэрээс 600 мегаваттын станц байгуулах зураг төслийг нь хийгээд, тооцоог нь гаргаад өгчихсөн. 2026 онд энэ ажил өрнөнө. Монгол Улсын хэрэглээг хангахын тулд нүүрсний цахилгаан станц хэрэгтэй. Үнэн. Тогтвортой байхгүй юу.

Нөгөө талдаа тархмал эх үүсвэр гэж байна аа. Өөрөөр хэлбэл заавал төвийн сүлжээнд холбохгүйгээр уул уурхай руу цахилгаан нийлүүлэх, тэнд байгаа 21 аймгийн төв рүү, 330 сумын төвд 10-20 мегаваттын цахилгаан нийлүүлэх буюу үндсэн сүлжээнд холбогдохгүй эх үүсвэртэй болгох боломжийг бид нээчихсэн. Манай үндэсний хорооны хийсэн ажил. Үр дүнд нь оргил ачааллын үед ачааллыг бууруулах тооцоо бий.

Одоогийн байдлаар 500 мегаваттын эх үүсвэрийг зөвхөн хувийн сектор гаргаж ирсэн. Хэрвээ Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдаагүй, үнийн өсөлтийг шийдэж чадаагүй бол энэ 500 мегаваттын станц ашиглалтад орохгүй байсан. Дахиад 600 мегаваттын эх үүсвэр ч ашиглалтад орохгүй. Бид 1800 дотроо л хэрэлдэж муудалцсан байдалтай үргэлжилнэ гэсэн үг шүү.

Үндсэндээ бол үндэсний хороо 6 сарын хугацаанд ажиллаад татан буугдсан. УИХ дахь популистууд татан буулга гэсээр байгаад татан буулгасан. Одоо тэр популистууд “2 жил болчихлоо. Юу хийсэн юм бэ” гэж асуугаад байх шиг байна. Уучлаарай ийм л хүмүүсээс болж Монгол Улсад олон жил цахилгаан станцууд баригдаагүй. Бидний хувьд энэ ажлыг тултал нь хийнэ. Өнөөдөр Т.Доржхандыг Эрчим хүчний сайд мэтээр нийгэмд ойлгуулаад байх шиг байна. Би хэдийгээр Эрчим хүчний сайд биш ч Засгийн газрын түвшинд эрчим хүч ямар чухал юм бэ гэдгийг ойлгочихсон болохоор энэ ажлаа дуустал нь хийнэ гэсэн байр суурьтай байгаа.

-Тантай санал нэг байна. Т.Доржханд гэдэг хүн эрчим хүчний салбарыг толгойлж яваа хүн биш. Бодлогыг зангидаж байгаа хүн биш. Гэхдээ эрчим хүчний реформ гэдэг зүйлийг бодлогын түвшинд яриад, парламентын сонгуульд орж дэмжлэг авсан. Улмаар хамтарсан Засгийн газарт орж, тэр бодлогоо тусгаж оруулаад, үндэсний хороог дэмжиж байгуулсан.

Иргэд нэг л зүйл хэлж байгаа. Т.Доржханд гэдэг хүн цахилгааны үнэ нэмээд, инфляц өсгөсөн. Гэтэл жилийн дараа өдөрт багадаа 2 цаг цахилгааны хязгаарлалтад нийтээрээ орж байна. Яагаад энэ асуудлыг шийдээгүйг л танаас асуухыг хүсээд байгаа юм?

-Хэрвээ бид сая дурдсан алхмыг хийгээгүй бол өдөрт 6 цаг эрчим хүч хязгаарлах байсан шүү. Энэ бол олон улсын жишээ.

-Сүүлийн 30-40 жил цахилгаан станц барьсан уу гэхээр орон нутагт баахан зам тавьдаг, дээвэр янзалж, соёлын төв барьдаг-

legacy:Dorjhand gishuun/TOIM2026/04.png

-Үнэ нэмээгүй бол уу?

-Тийм. Үнийг бол бид өртөг рүү ойртуулсан. Үр дүнд нь 500 мегаватт шинээр ашиглалтад орчхоод байна. Дандаа хувийн сектор. Энэ бол үр дүн. Ахиад 600 мегаваттыг энэ ажил ашиглалтад оруулах гээд ажиллаж байна. Дандаа хувийн сектор. Тархмал байхгүй юу. Олон улсын банк, дотоодын банкууд энэ салбарт санхүүжилт өгдөггүй байсан. Ашиггүй юм чинь яах юм бэ? Бизнес нь ашиггүй. Төрд мөнгө байхгүй шүү дээ.

Хоёулаа бодитой ярья л даа. Би 4 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа байнга төсвийг шүүмжилдэг байсан. Төсвийн мөнгөөр бид сүүлийн 30-40 жил цахилгаан станц барьсан юм уу? Юу хийдэг байсан гэхээр орон нутагт баахан зам тавьдаг. Дээвэр янзалдаг. Соёлын төв барьдаг. Ийм л явж ирсэн. Би сонгогдох нь чухал гэсэн байдлаар хандаж, талаар нэг тараагаад хаячихдаг л байсан. Бүтээн байгуулалт байдаггүй.

-Та засагт ороод төсөвт ямар өөрчлөлт гарсан юм бол?

-Өөрчлөлт гарч байгаа. Төсвөө аль болох төвлөрүүлье. Өмнөх төсөв 330 сум, 21 аймаг руу тараах биш бүсүүд рүүгээ санхүүжилтээ төвлөрүүлье гэж оруулж ирсэн шүү дээ.

-2026 оны төсөв өнөө л нэг замуудтай, сумын соёлын төвтэй төсөв батлагдсан шүү дээ.

-Ухарчихсан байхгүй юу?

-Т.Доржханд гэдэг хүн чимээгүй сууж байсан.

-Засгийн газарт би байр сууриа хатуу илэрхийлдэг. Засгийн газар кабинетын зарчмаар явдаг. 4 жил эдийн засгийн тухай зөв юм ярьж байсан хүн яагаад чимээгүй болчхов оо гэсэн байх. Засгийн газарт олонхоороо шийдээд явж байхад би кабинетынхаа зарчмыг барина. Энэ жил эдийн засгийн эх үүсвэр маш бага, орлого буурчихсан гээд 2026 оны төсөв хэмнэлтийн төсөв болсон шүү дээ. Тийм биз дээ?

Бүсчилсэн хөгжлийн багц маань орон нутаг руу тарчихсан нь үнэн. Бодит үнэнийг үнэнээр нь л хэлэх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор би 1 зүйл хэлье. Монгол Улс 21 аймагтай, 330 сумтай. Маш том газар нутагтай. Олон хүмүүс “3-хан сая хүн амтай улсыг хөгжүүлж чаддаггүй сонин юм бэ” гээд улстөрчдөө загнаад байдаг юм билээ?

Харцгаая л даа. Хөрш Хятад улсын 1 дүүрэг л 3 сая хүнтэй. Гэтэл Монгол Улсын төсөв газар санхүүжүүлдэг. Төсөв өнөөдөр 330 дүүрэг санхүүжүүлдэг. 300 сая хүнтэй дүйцэх хэмжээний санхүүжилтийг улсын төсөв санхүүжүүлж байна. Дийлдэггүй. 70 жил бид Орос улсаас өр тавьж байгаад санхүүжүүлээд дийлээгүй. 35 жил төсвөөсөө авах гээд дийлэхгүй байна. Ийм том газар нутагтай цөөхөн хүн ингэж тархан суурьшаад хөгжсөн түүх Дэлхий дээр нэг ч байдаггүй. Хөгжье гэвэл популизмаа больчих. Орон нутгаа нэгтгэж байж л хөгжинө.

Дэлхийн түүхийг харахад жижигхэн газар нутагтай, олон хүн амтай улс л хурдан хөгждөг. Англи, Япон, Сингапур гээд. Эсрэгээрээ том газар нутагтай, цөөхөн хүн амтай улс хөгжсөн түүх байдаггүй. Хоёр улс л хөгжсөн байдаг нь Канад, Австрали. Канад нийт газар нутгийнхаа маш бага хэсэгт төвлөрч амьдардаг. Зах зээлтэйгээ ойрхон буюу АНУ-тай хил дагуу 150 км-т амьдардаг.

Австрали нийт газар нутгийнхаа 2 хувьд л хөрөнгө оруулалт хийдэг. Австралийн хүн ам далайн эргээ л дагаж амьдардаг болохоос биш бүх газар нутгаа хуваагаад, тэндээ сум байгуулаад хөгжсөн туршлага байхгүй. Энд бид дүгнэлт хийх ёстой. Уул уурхайгаас асар их мөнгө олоод байдаг ч төсөв хүрэлцэхгүй байна. Дарга нарыг хулгай хийлээ гээд байдаг. Үгүй юм. Манайх социалист загварыг аваад явчихсан.

Би ганцхан түүх ярья. Яагаад бид 330 сумтай болсон юм бэ гэхээр 1940 онд коминтерн шийдвэр гаргасан. Тэр нь юу гэхээр дайнд бэлдэж байсан Сталинд мах хэрэгтэй байсан. Мах хаана байсан гэхээр Монголд байсан. 20 сая малтай. Бидэнд 200 сая мал хэрэгтэй учраас Монголыг мах, арьс, ноосны аж ахуй болгох хэрэгтэй гээд л 330 сум буюу нэгдэл байдлаар хуваачихсан байхгүй юу. Хуваахдаа 60 км тутамд 1 сум. Яагаад гэхээр өдөртөө мориор яваад төрийн үйлчилгээ аваад, буцаад ирэхэд тохирох байдлаар ингэж хуваасан байдаг юм. Үр дүнд нь бид ийм загвартай 100 жил явж байна. 100 жилээ тэмдэглэдэг. Хуучны ийм тарсан бүтцээ санхүүжүүлдэг улс Дэлхий дээр Монголоос өөр байхгүй.

-Уучлаарай. Яриаг нь таслахгүй бол болохгүй нь. Ойрд ярилцлага өгснийг тань хараагүй. Тийм болохоор асуух зүйл их байна. Хоёулаа эрчим хүчтэй холбоотой асуудлаа дуусгая.

Та мөнгөгүй гэж хэллээ. Төсөвт байхгүй. Яалт ч үгүй байхгүй. Тэгвэл сүүлийн 10 жилийн хулгайгаа л тоолъё л доо. 40 их наядын нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сангийн мөнгө, ЖДҮ, “Капитал” банкны хулгай, ногоон автобус гээд олон байна. Зүгээр л төмөр замын дунд тушаалын албан тушаалтны гэрээс 7 тэрбум төгрөг гараад ирсэн. Энэ мөнгөн дүнгүүдийг та бүхний хэлсэн мэдээллээр тоолж үзвэл 126 их наяд төгрөг болж байна. 5-р цахилгаан станцыг барьж чадахгүй. Зээлээр барих гээд тендэр зарлаж байгаа. 2,3 их наяд төгрөг шаардлагатай. Тавантолгойн цахилгаан станцад мөн 2 их наяд гарантай мөнгө зарцуулна гэж ярьж байсан. Бидэнд мөнгө байхгүй биш, мөнгөтэй байсан юм биш үү? Улстөрчид мөнгөгүй гэж яриад байхаар би гайхаад байдаг. Хулгайд алдсан 126 их наяд төгрөгөөрөө 5-р цахилгаан станцыг 200 гаруйг барьж болох байсан юм биш үү? Бид мөнгөгүй гэж хэлэх ёсгүй л юм шиг санагдаад байх юм?

-Агуулга нь бол зөв. Өмнөх 4 жил хамгийн их хулгайтай тэмцсэн 4 жил болсон. Монголын түүхэнд гарсан 3 том хулгайн талаар парламент дээр шүгэл үлээсэн нь ХҮН шүү дээ. 40 их наядын хулгайг тооцож гаргаж ирсэн. Түүний өмнө Хөгжлийн банкны 2 их наядын хулгайг шахаж байж гаргаж ирсэн. Ногоон автобусны хулгайг ч манай нийслэлийн ХҮН намын төлөөлөл гаргаж ирсэн байдаг. Хулгайтай тэмцэхгүй бол хөгжихгүй юм байна гэдэг үнэн.

Гэхдээ энэ хулгай хаанаас гарч ирээд байгаа юм бэ? Төсвөөс биш байхгүй юу. Төрийн өмчийн компаниудаас гараад байна. Төрийн өмчийн компаниудад нууцалж байгаад хийгээд байна.

Хуучин 76 гишүүн, одоо 126 гишүүн нэг бүрчлэн арьс дотрыг нь үзэж байж төсвийг баталж байна шүү дээ. Гэтэл төрийн өмчийн компанийн 1 захирал ганцхан гарын үсэг зураад л төсвөөс их хэмжээний хөрөнгө оруулалтыг нууцалж байгаад шийдээд явуулаад байгааг бид мэднэ. Үүнтэй эвлэрэхгүй гэж асуудлыг гаргаж ирсэн нь бодит үнэн.

“Т.Доржханд гишүүн байх 4 жилдээ шударга байж байгаад Засгийн газрын гишүүн болмогцоо чимээгүй болчихлоо” гээд хүмүүс шүүмжлээд байх шиг байна. Засгийн газарт намайг байх хугацаанд айхтар хулгай гараад байсан зүйл байхгүй. Тухайлбал: Би одоо тендэрийг цахимжуулж байна. Хуучин 2 тендэрийн 1 нь хуулийн байгууллагаар оруулж шийддэг байсан бол одоо 90 хувь руу оруулж байна. Энэ мэтчлэн Засгийн газрын түвшинд хяналт их сайн байгаа. Ардчилсан нам ч дотор нь ороод хянаад явсан.

Одоо хариулт нь 126 их наяд төгрөгийн эх үүсвэр төрийн өмчийн компаниудад байна. Үүнээс яг хулгай нь хэд юм бэ гэдэгт хуулийн байгууллага ажиллаад, ангилж нийтэд мэдээлэх ёстой. 40 их наядын хулгай байна гэж ярьж байсан. Үүний 18 их наяд нь оффтэйк гэрээний дүн шүү дээ. Тэрүүгээр төмөр зам барьсан байна. Шугам татсан байна. Баяжуулах үйлдвэр барьсан байна. Янз бүрийн ажил хийсэн байгаа юм.

Эндээс авлига нь хэд юм. 5 хувь нь юм уу, 10 хувь юм уу, бүү мэд. Үүнийг хуулийн байгууллага тогтоох ёстой. 126 их наядын мөнгө дэд бүтцийн эх үүсвэр лүү орчихсон байна. Үр ашиг байна уу үгүй юү, мэдэхгүй. Нэг нөхөр шийдвэр гаргаад л хийчихсэн. Парламентад биш шүү. Тэгэхээр бид энэ бүхнийг парламентад оруулж ирээд, иргэдийнхээ өмнө нээлттэй яриад эцэслэх ёстой. Ингэвэл харгүй болчих гээд байгаа юм.

Төрийн өмчийн компаниуд татвараа төлөөд, татвараар нь сонгогдсон төлөөлөл ил тодоор төсвөө ярилцдаг байхад татвар төлөхгүйгээр зардал болгож бичээд, тэр зардлаа нууцалж байгаад тэнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хийгээд байгаа нь буруу зүйл гэдгийг бид ил болгосон. Цаашдаа төсөвтэй бүхнийг парламент дээрээ ярилцдаг жишиг рүү орохгүй бол болохгүй. Засгийн газар ямар нэг зүйлийг нууцалж хэзээ ч болохгүй гэдэг тал дээр би хав хатуу байр суурьтай байдаг. Өнөөдрийг хүртэл нууцлаад явсан зүйл байхгүй шүү. Энэ бол бас үр дүн.

-Тог тасалж байгаад миний буруу байвал би огцроход бэлэн байна гэдгээ хэлж байгаа-

legacy:Dorjhand gishuun/TOIM2026/03.png

-Миний хэлэх гэсэн санаа бол бид мөнгөгүй биш мөнгөтэй. Харин тэр мөнгийг буруу зарцуулж, хулгайн замаар оруулж байна гэдэг санаа. Салбарын асуудлын тухайд эрчим хүчний үнийг нэмж, өртөгт нь хүргэх ёстой. Үүнийг иргэд ч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл үнэ нэмсэн хэр нь үнэ өсгөхтэй хамт хийх ёстой байсан салбарынхаа ажлуудаа хийж чадаагүй.

Өнөөдөр эрчим хүчний салбар маш их хэмжээний алдагдалтай, шаардлагагүй худалдан авалттай, тендэртэй, 10 аймгийн дулааны станцад нь авлигын асуудал үүсчихсэн, төрийн байгууллагынх нь хамгийн том албан тушаалтан баригдчихсан байна. Бүхэл бүтэн салбартаа үүссэн энэ олон асуудлыг шийдээгүй хэрнээ зөвхөн иргэдийн нуруун дээрх ачааны жинг нэмээд орхичхож болж байгаа юм уу. Энэ бүхэн шударга гэж үү?

-Зөв өө зөв. Би Эрчим хүчний сайд биш. Салбарыг хариуцдаггүй. Гэхдээ эрчим хүчний реформ хийх нь зөв гэдэг л байр суурьтай. Өнөөдөр тог тасалж байгаад миний буруу байх юм бол би огцроход бэлэн байна гэдгээ хэлж байгаа. Эрчим хүчний хомсдол үүсээд байгааг урьдчилж хараад, хэлснийхээ төлөө нийгэмд шүүмжлүүлж байна. Гүтгүүлэх юм бол зөндөө л байдаг. Би үнэхээр 1 жил хэвлэлд ярилцлага өгөөгүй. Энэ хугацаанд зөндөө л гүтгүүлээд явж байна. Гэхдээ би алга ташуулах гэж улс төрд ороогүй. Тухайн үед иргэд нь дэмжихгүй, эсэргүүцэж байсан ч ирээдүйд хэрэгтэй зүйлийн төлөө шийдвэр гаргана гэдэг улстөрчийн хийх ёстой ажил. Үүндээ би итгэл үнэмшилтэй явдаг.

“Шударга биш байна” гэлээ. Цахилгааны үнэ өсгөчхөөд тог таслаад байна. Төлсөн үнэндээ таарсан үйлчилгээ авах нь зах зээлийн зарчим. Эрчим хүчний салбарт баахан хулгай гарсан тухай яригдаад байдаг. Гэхдээ би тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох эрх мэдэл, албан тушаалтай хүн биш шүү дээ.

Би гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд. Хөрөнгө оруулалт хайж, мөнгө босгох нь миний чаддаг ажил. Би хийгээд явж байгаа. Энэ дундаа эдийн засгийн том төслүүдийг явуулах гэхээр эрчим хүч байхгүй гэдэг шалтгаанаар л эрчим хүчний реформоо хийе гээд явсан нь үнэн. Тэгэхээр бид аль болох шинэ эх үүсвэрийг татаж л асуудлаа шийдэхгүй бол манай станцууд хуучин. Насжилт нь өндөр. 50-60 жилийн настай. Технологи нь хоцрогдсон. Дэлбэрэхэд ойрхон болсон.

Энэ бүхнийг эрчим хүчний салбарын 20 мянган инженер чадан ядан аваад явдаг. Цаашдаа энэ салбарт хүний нөөцийн хомсдол ч үүсэж байна. Яагаад гэхээр цалин багатай. 1,8 их наяд төгрөгийн өртэй. Жилд эрчим хүчний инженер болох гээд ирж байгаа хүүхдийн тоо 6-хан болсон байна. Багшийн цалин бага байна гээд багш болох хүн олдохгүй байгаатай адилхан. Өртэй, алдагдалтай, цалин багатай ажиллах эрчим хүчний инженергүй болж байна шүү дээ.

Гадаадаас хөрөнгө оруулалт татах гэсэн чинь энэ салбарт ажиллах хувийн сектор олдохгүй байна. 20-30 жил төр эрчим хүчний салбарыг барьчихсанаас болоод энэ салбар хүний нөөц ч үгүй болсон. Шадар сайдын хувьд ногоон ажлын байр бэлтгэе гээд олон улсын байгууллагуудтай ярьж, бэлтгэл ажилд нь орж байна шүү дээ. Дээр нь санхүүгийн байгууллагад төслөө яаж бичих талаар сургалт хийгээд явж байх жишээтэй. Тэгээс нь эхэлж байгаа гэсэн үг. Энэ ажилд цаг хугацаа их орно.

Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдаад 6 сарын дараа татан буугдсаны дараа “Цахилгаан станцууд чинь хаана байна” гээд байдаг. Би бол гомдолж гонгинохгүй. 6 сард барьдаг цахилгаан станц гэж байхгүй.

Би нэг зүйлд маш итгэлтэй байна. Сая Давос яваад ирлээ. Дэлхий маш их эрчтэй болсон байна. Эрчим хүчээр маш өлсгөлөн байна. Дээр нь зэс өнөөдөр 13 мянган долларын ханштай байна. Энэ ханш урт хугацаандаа хадгалагдах төлөвтэй байгаа. Зарим улс зэсээ нөөцлөөд эхэлж байна. Чили, Монгол мэтийн эрчим хүчний эх үүсвэртэй, зэсийн арвин нөөцтэй улс орны хувьд таатай үе ирлээ. Дээр нь газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалтай байх юм бол их боломж ирнэ. Өмнө нь уул уурхайн цонх нээгдэж байсан шиг эрчим хүчний цонх нээгдээд байгаа байхгүй юу.

Хуучин бол гар утсаар гүүгл хайлт хийхэд зарцуулдаг байсан энерги өнөөдөр ChatGBT, хиймэл оюунд зарцуулагдах болсноор энергийн эрэлт 10 дахин өсчихсөн. Одоо үед Дэлхий нийтийн эрчим хүчний хэрэглээ 27-28 терраватт.

Дараагийн 5 жилд ахиад 10 терраваттын хэрэгцээ үүсэж байна. Тэгээд энэ их эрчим хүч хаана байна вэ гэхээр тухайлбал Монголд байгаад байгаа юм. Нөөц нь байгаа. Хямдхан байгаа. Ийм учраас Дэлхий ертөнцөд асар их эрчим хүчний эрэлт хэрэгцээ байна. Монгол Улсад нөөц нь байгаа.

Гэтэл энэ үед нь Монгол Улс цахилгаангүй. Асар их популизмтай. Популистууд нь цахилгаан станцуудыг гацаагаад байдаг. Төсөвт нь хөрөнгө оруулалт нь байдаггүй. Одоо тэгээд яах юм бэ? Энэ бүхнийг нүдээ аниад өнгөрөөх юм уу? Энэ бүхнийхээ төлөө тэмцэх юм уу? Би бол Монгол Улсад уул уурхайгаас илүү орлого олох боломжтой салбар эрчим хүч гэдэгт итгэж байгаа.

-Эрчим хүчээ экспортолно гээд байгаа шүү дээ. Тийм ээ?

-Тийм учраас Монгол Улс эрчим хүчээ экспортолдог болохын төлөө явахаас өөр аргагүй.

-Эрчим хүчээ экспортлохоосоо өмнө дотоодынхоо энгийн хэрэгцээгээ хангачихмаар байна. Бид метротой болоод ч юм уу, 2 том үйлдвэр барихад л эрчим хүчний хэрэглээ ахиад л өснө. Эрчим хүчний оргил ачаалал 1803 мегаваттад хүрээд л хязгаарлалтад нийтээрээ орлоо. Одоо хойд, өмнөд хөршөөсөө 200-300 сая доллароор жил бүр эрчим хүч аваад байна. Дотоод энэ хомсдол хэзээ хэрхэн шийдэгдэх боломжтой талаар хэлэх зураглал байна уу?

-Байгаа. Бид ойрын хугацаанд “ДЦС 4”-ийнхөө нэмэлт зуухыг шийдэхээс өөр аргагүй. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг холбохоос өөр аргагүй. Баянгийн станцыг ч ашиглалтад авахаас арга байхгүй. Хажуугаар нь бид тархмал эрчим хүчний эх үүсвэрийг явуулах юм. Тархмал гэдэг нь манай улс уул уурхайн орон. Уул уурхайн төслүүд цахилгаан станцгүйгээс гацчихаад байна. Тэгвэл бид Нар, салхины батерей хураагууртай эрчим хүчний хямд эх үүсвэрийг нь нээгээд өгчихье. Ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Хэд л бол хэдээр нь. Энэ бол манай оргил ачааллын үед эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэнэ. 2027 он гэхэд шийдвэрлэчих болов уу гэсэн хүлээлт надад байна.

-Та он хэлээд, амлаад байдаг. Дараа нь тэрэндээ асуугдаад байдаг шүү дээ. 2026 он шүү дээ.

-2027 оны эцэст оргил ачааллынхаа асуудлыг шийдчих болов уу гэж бодоод байна. 2028-2030 он гэхэд эрчим хүч экспортод гаргах суурийг тавина, эхлүүлнэ гэж яриад байгаа. Хүмүүс гайхаад байх шиг байгаа юм.

-Яалт ч үгүй гайхна шүү дээ. Өөрсдөө нөөцгүй, цахилгаан станцгүй. Дотоодынхоо эрчим хүчний хангамжийг дийлэхгүй гаднаас авч байна. Нүүрсний цахилгаан станцтай. Нэмж барьдаггүй. Тэгээд бид эрчим хүч экспортолно гээд байхаар яах болж байна вэ? Импортоор авснаа экспортлох юм уу?

-Өөрсдөө нөөцгүй. Цахилгаан станц байхгүй. Дотоод эрчим хүчээ хангаж чадахгүй. Гаднаас авч байдаг.

-Хуц.

–Тэгээд бид яах вэ. Импортоор аваад экспортлох уу?

-Таны ярьж байгаа зөв. “Эхлээд дотоодын асуудлаа шийдчихээд илүүдлээ экспортолно биз дээ. Ямар сонин юм яриад байна” гэнэ. Гэтэл бодит байдал дээр өөр. Санхүүгийн модел нь өөр юм. С.Баярхүү Англид Элчин сайд байхдаа эрчим хүчний эх үүсвэр 6 гВт экспортыг англичуудтай яриад шийдэх гээд явж байсан. Тэр түүхийг мэдэж байгаа биз дээ.

-Шивээ-Овоогийн цахилгаан станц.

-Англи сая хөрөнгө оруулалтын уулзалтаар уулзсан. Үнэхээр тэд нар явж байсан нь үнэн.

-Яагаад гацаасан гэнэ?

-Яах вэ. Манай сайхан эхорончид гацаасан. Бодитой. Экспорт том зах зээл. Манай зах зээл жижигхэн. Тийм учраас том хэмжээний хөрөнгө оруулалт зах зээлийг маань онилж орж ирэхгүй байна. 100-500 мВт биш. 5 мВт, 10 мВт-аас дээш том төсөлтэй байж үнэ нь хямд, үр ашиг бий болдог. Томчууд ийм зүйл сонирхож байдаг. Манайд батлагдсан нь 2-3 тВт.

Нар, салхины нөөц байдаг. Үүнийг цахилгаан болговол хэрэглэгчид хэрэгтэй. Хэдүүлээ Монголд зарахгүй шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүнтэй адилхан. Өнөөдөр уул уурхай, Оюутолгой бүгд Хятад руу л зарж байгаа. Тийм биз. Үүнтэй адилхан Хятад, Зүүн Азийн зах зээлтэй яриад явж байна. Оргил ачааллын үед, өвөл манайд 2 гВт хүрлээ гэхэд 5-600 уначихдаг. Эрчим хүчний бизнес хийлээ гэж бодъё. Оргил ачааллаар төсөөлж болохгүй. Зундаа бид хөдөө гадаа явдаг. Эрчим хүчний хэрэглээ байхгүй болчихдог. Тогтворгүй. Тэгэхээр 100, 200, 50, 20 мВт-ын жижиг төсөл хэрэгжүүлэхгүй бол ашиггүй. Гэтэл том хэмжээний станц юунд хэрэгтэй байна гэхээр зах зээл нь Монголд биш Хятад, Солонгос, Японд байгаа юм.

Хятадын эрчим хүчний үнэ нь 6-7 цент. Төр нь санхүүжүүлсэн хөнгөлөлттэй үнэ. Солонгосын 1 кВт нь 18 цент. Япон улсад 26 цент байгаа. 2010 онд Фүкүшимагийн газар хөдлөлт болоод, атомын цахилгаан станц нурсан. Япончууд өөрсдөө санаачлаад “Софт” банкнаас эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг гаднаас авъя гэхээр тэр нь хаана байна. Монголд байна. Монголын газрын доор байна. Тэгээд Азийн супер сүлжээ гэдэг зүйлийг санаачлаад, манайд хөрөнгө оруулалтыг 1.8 мВт хийнэ гэж байсан нь бодит факт юм. Бид том хэмжээний экспортын хөрөнгө оруулалт татаад, станц байгуулчихвал оргил ачаалал өвлийн 2-3 сардаа эндээсээ л авчихна. Ийм л агуулгатай.

-Бид гадагшаа Зүүн Ази руу эрчим хүч экспортлох юм байна. Манай зах зээлд биш. Илүү олон хэрэглэгчтэй зах зээлд оруулах юм байна. Гэхдээ эрчим хүч авах тал хүлээн зөвшөөрч байгаа юу. Ямар тооцоо хийсэн юм бэ?

-Хятадын Засгийн газартай 4 удаа уулзсан. Хил холбох бичиг баримтад гарын үсэг зурсан шүү дээ. Эрчим хүчний экспорт, импортын хамтын ажиллагаа явуулна гэж тохирсон. Тухайлбал: Хятад, Солонгос, Япон бол технологийн тэргүүлэгч гүрэн болно гээд зорилт тавиад явж байгаа. Үүнийг хангахын тулд цэвэр цахилгаан станц хэрэгтэй. Тэр нь уран, ус, Нар, салхи байж болно. Нар, салхи яагаад чухал вэ гэхээр манай нөгөө эхорончид гацаана. Газар ухахаар гацаадаг нөхөд. Газар дээр байгаа тэр агаарыг цахилгаан болгоод, мөнгө олно гэхээр арай ч эх орныхоо төлөө сэтгэлгүй байхгүй байлгүй дээ.

-Сайд нар нь хэд хэдэн төслүүдээ гацаачихсан. Нүүр хийхгүй газаргүй болж байх шиг байна?

-“Аква паувер” компанитай бид 10 гВт нэмэх, 5 гВт-ын устөрөгчийн төсөлд шууд хөрөнгө оруулалт хийе гэсэн гарын үсэг зураад, одоо ажил эхлэх шатанд явж байна.

-Гэрээ юу, эсвэл санамж бичиг үү?

-Энэ шууд хөрөнгө оруулалтад “Оюутолгой” шиг бид нар гарын үсэг зурах юм байхгүй. Энэ чинь агаарыг л цахилгаан болгоод өгч байгаа хувийн бизнес. Хүмүүс гайхаад байгаа нь аргагүй. 3 экспорт ярьж байгаа.

Дата центр. Дэлхий даяар хиймэл оюун хөгжөөд ирэхээр асар их цахилгаан хэрэгтэй. Дата төвүүд ажиллаж, түүнийг бий болгодог. Дата төвүүдэд хямдхан эрчим хүч, ус хэрэгтэй. Усаар өрөгддөг. Монгол яагаад үүнд давуу талтай байна гэхээр Монголд 12 сарын 8 сард нь хүйтэн. Энх тайван улс. 2 том хөршийг даваад пуужин орж ирэхгүй. Цунами болохгүй. Газар хөдлөлт байхгүй.

Ардчилсан улс болохоор дата төвүүд Монголд үйл ажиллагаа явуулах маш их сонирхолтой. Асуудал нь “Танайд эрчим хүч хаана байна” гэдэг. Сая Давост 2-3 технологийн компанитай уулзахад “Бид хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна. Гол нь танай эрчим хүч хаана байна” гэж асууж байгаа. Тэгэхээр одоо бид экспорт нь дата төвүүдээ оруулж ирээд, эрчим хүчээр хангаад, тэр маань шилэн кабелиар олон улсад гаргахыг экспорт гэж байна. Энэ хамгийн боломжтой.

Ногоон устөрөгч. Нар, салхины цахилгааныг устөрөгч болгож задлаад, савлаж зарна. Нэг бол амони болгож экспорт хийх. Энэ бол хамгийн ирээдүй. Тухайлбал: Кени байна. Энд асар их хэмжээний нартай. Манайд бол салхи нь илүү байдаг. Тэнд хөдөө аж ахуйн хувьсгал болоод байгаа. Амони нь хөдөө аж ахуйн бордоо болдог. Энгийнээр тайлбарлавал, цахилгаантай бороо орвол газрын хөрсийг бордож, ургамал маш сайн ургадаг. Энэ боломж нь Монгол Улсад байгаа юм. Өөрөөр хэлбэл: Нар, салхийг эрчим хүч болгож, шугам татаад Оюутолгойн тэнд бид Хятад улстай холболтоо хийчихсэн. Одоохондоо бид Нарнаас цахилгаан гаргаж авна. Гэхдээ бид экспортолно.

Монголчууд экспорт хийж байгаагүй гэж ойлгоод байна. Бид хийж байсан. ОХУ-д өвөл, зун ч гэлээ шөнийн тарифаар цахилгаанаа экспортолдог. Үүн шиг бид хэрэгтэй үедээ, оргил ачаалалтай үедээ Хятадаас цахилгаан авна. Өдрийн ачааллын үед буцаагаад тэр шугамаар экспортолно. Тэгэхээр эрчим хүчний экспорт хол зүйл биш. Сэргээгдэх эрчим хүч үнийн хувьд уламжлалтаас хямд. Яагаад гэвэл Монгол Улс том газар нутагтай. Нар, салхины эрчим хүч өөрөө нүүдэлтэйгээ хоршдог. Тухайлбал: Канадад том панелын сүүдэрт өвс ургадаг. Мал бэлчээд явдаг. Энэ бол давуу тал учраас экспортолно.

-Эрчим хүчний сайд Ж.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд гэдэг 2 хүнд хариуцлага тооцоод, огцруул гэдэг зүйлийг Ардчилсан намын Ө.Шижир гишүүн тавьсан. Энэ хэр бодитой санагдаж байна вэ?

–Иргэд бухимдалтай байгаа энэ үед сөрөг хүчин сайхан улс төр хийж байна. Тэрийг ойлгож байна. Гэхдээ гаргаж ирж тавьж байгаа нь худлаа гүтгэлэг. Намайг Эрчим хүчний сайдаар 2 жил ажилласан хүн шиг ярьж байна лээ. Хоёр жилийн дараа улстөрөөс гарна гэж.

Эрчим хүчний хороо байгуулагдаад 6 сар ажилласан. Үүнийг татан буугдахад хамгийн их орилсон хүн нь Ө.Шижир гишүүн. Манай Женкогийн дагуул шүү дээ, хөөрхий. Энэ хүмүүс чинь том төслүүд гацаадаг эх орончид. Би нэг л зүйл хэлье. Монгол Улс том газар, нөөц баялагтай. Нөөц газрынхаа хэмжээгээр байдаг. Дэлхий дээр хамгийн том газар нутагтай нь манай хойд хөрш. Европын дайнаас болоод зах зээл байхгүй. Гурван том зах зээл байдаг. Америкийн зах зээл хол. Тэгэхээр Хятадын зах зээл байна. ОХУ, Австрали, Индонез, Монгол улс Хятадын зах зээл дээр өрсөлдөгч. Өрсөлдөж байгаа тохиолдолд ямар нэг үйлдэл хийнэ шүү дээ. Тэгэхээр Монголын төсөл гацах юм бол хэнд ашигтай нь тодорхой. Тийм учраас тодорхой улстөрчид, мөн эх орончид эрчим хүч, уул уурхайн том төслүүд гацааж байсан нь үнэн.

Т.Доржханд гаднаас, Барууны улс орноос хөрөнгө оруулалт татах гэж байна. Татсан шүү дээ. Боломж гарсан дээр нь Эрчим хүчний сайд шиг баллачихъя гэсэн байдлаар хандаж байна. Миний хувьд ямар ч гүтгэлэг хүлээж авна.

Гэхдээ Монгол Улсын эрх ашиг гэдэг зүйл байна. Монгол Улс эрчим хүчний үндэстэн. Монгол Улс уул уурхайн орон байсан. Дараагийн 100 жил эрчим хүчний асар том өрсөлдөөн болох юм байна. Технологи аваад ирлээ. Энэ боломжийг монголчууд алдаж болохгүй. Популизм хийгээд, уул уурхайн төслүүдийг явуулаагүй гашуун түүхийг давтаж болохгүй. Ийм нөхөдтэй тулна. Одоо бол айж эмээх зүйл байхгүй. Том төслүүдийг гацаасан нөхөд өнөөдөр хамгийн чангаар орилоод, энэ том төсөл, реформ гацахаар яриад байна.

Би тэгээд өнөөдөр ажлаа өгч болно. Улстөрд орж ирснээс хойш Т.Доржханд Монгол Улсад халгаатай зүйл хийгээгүй, хийхгүй. Харин иймэрхүү популизмын эсрэг сөрнө. “Яах гэж Засгийн газарт орсон юм гэж” хүмүүс шүүмжлээд байдаг. Бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйг эрүүл нийгэмтэй болгож, эдийн засгаа боломжтой болгох гэж улстөрд орсон. Үүний төлөө тууштай явж, үр дүнгээ гаргана. 2028-2030 онд цахилгаан экспортолсон уу, үгүй юү гээд дүнгээ тавиарай.

-Улстөрчид таны хэлсэн шиг хүний нэр хэлдэг. Энэ хүмүүс асуудал гаргаад байгаа юм бол тэр хүн дээрээ асуудлаа ярьж болохгүй юу?

-Би түрүүнд Канад улсыг хэлсэн. Яагаад Америкийн дагуу яваад байна гэхээр тэд нар үүх түүхэндээ хөгжихөөр улс байгаагүй. Урд талд нь Америк гэх хамгийн том зах зээл гарч ирээд, тийшээгээ юмаа зардаг болчихсон. Тэнд популизм, манайх шиг ганцхан төмөр замын холбоос байхгүй. 40 холбоос 300 гаруй боомтоор холбогдсон байна.

-Яагаад?

-Хятадын зах зээл дээр өрсөлдөгч нар байгаад байна. Монголын төслийг явуулсан нь дээр үү, өөрийнхөө улс орны төслийг явуулаад, улс орныхоо иргэдийг бодсон дээр үү гэдэг зүйл ус орнуудад байна.

–Асуудал үүсгээд байгаа хүмүүс дээр хяналт шалгалт, түр хороо, гишүүд яагаад ярьдаггүй юм бэ?

-Би одоо хуулийн байгууллагад хувь хүмүүсийг зарлаад шалга, өг гээд явж байлаа.

-Нэг Засгийн газар уначихлаа. Шалтгаан нь юу байв?

–Би бол Ардын нам доторх зөрчилдөөн байсан гэж харж байгаа.

-Хэн хэнтэй зөрчилдөв. Дотор нь байсны хувьд мэдэж байгаа шүү дээ?

-Өөр намын дарга мөртлөө бусад намын асуудал руу орох нь зохимжгүй байх. Гэхдээ анх үүссэн нөхцөл байдалд 2 сонголт байсан. Хөгжих юм уу, хөгжихгүй юм уу гэсэн. 50 жилийн өмнө тэмээтэй явж байсан арабууд хөгжчихлөө. Гэхдээ тэнд ардчилал байхгүй. Манай өмнөд хөрш хөгжлөө. Ардчилал байгаа үгүйг сайн мэдэхгүй байна. Тэнд том төслүүд хөдлөөд, Засгийн газар нь тогтвортой яваад, богино хугацаанд хөгжөөд байна.

Монгол Улс 35 жилд 2 намын системтэй явлаа. Үр дагавар нь дандаа популизм, ядуурал байдаг. Бид загвараа гаргая. Ардчилсан, хөгжсөн улс байя. Хамгийн сайн ардчилсан, хөгжсөн улсын загвар Герман байсан. Парламентын намууд нь хоорондоо нийлж нэгдээд, хамтарч тогтвортой байдал үүсгэж, эдийн засгаа босгосон.

-Эрчим хүчний үндэсний хороо татан буугдсан. Та бүхний ярьж хэлж байсан зүйлээс байдал өөрчлөгдсөн. Иргэд дунд нь хохирч байна. Танай үйл ажиллагаа явж байсан бол өнөөдрийн нөхцөл байдал арай өөрөөр шийдэгдэх байсан байж магадгүй. Үүнийг тас цохисон зүйл юу вэ?

–Нам доторх үе шилжихтэй холбоотой асуудал байсан байх. 70 оноо алгасаад 80 он руугаа эрх мэдлээ шилжүүлээд, түүн дээр нь асуудал үүссэн гэсэн дүгнэлт байна. Ардчилсан нам бас маш их итгэл үнэмшилтэй явж байсан. Манай нам 3 өдөр уриалаад, шахуулаад Засгийн газарт сөрөг хүчин байсан нь зүйтэй гээд орсон. Нэг Засгийн газраас нөгөө Засгийн газарт байгаад байдаг. “ХҮН намынхан сөрөг хүчний ажлаа хийгээч ээ. Бид та нарыг тэгж сонгосон” гээд байгаа. Болно. Дахиад 2 талдаа гарч хуваагдаад, 35 жилийнхээ хэрүүл тэмцлийг үргэлжлүүлж болно. Гэхдээ ХҮН нам тэгээгүй. Энэ 2 нам хоорондоо үзээд, 3 нам гарч ирж байж эвлэрүүлнэ.

Мэдээж авлига, хулгайн асуудал үүсвэл хяналт тавиад, сөрөг хүчнээ хийгээд явна. Ингэж явахгүй бол ганц төмөр замаа ч холбож чадахгүй байна. Тэгэхээр бид нар Засгийн газарт тохируулагч хэлбэрээр орж ирсэн. Түүнээс биш албан тушаал горилж байгаа зүйл огт байхгүй. “Аква паувер” жилийн өмнө хөрөнгө оруулалт хийе гэж тохирсон ч “Засгийн газар чинь огцорчихлоо” гэдэг асуудлаар хойшоо суусан. Тэгсэн “Шадар сайд аа! Та Засгийн газартаа үлдсэн байна. Тэгвэл бид нар энэ ажлаа үргэжүүлнэ” гэсэн. Бид нараас тогтвортой байдал хүсээд байгаа болохоос биш хэн засаглах нь хамаагүй.

-Энэ хавар ахиад танай Засгийн газрын асуудал яригдахад бэлэн болсон байна. Ардчилсан нам гарын үсэг зурсан. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?

–ХҮН нам 2028 он хүртэл ямар ч тохиолдолд засагт хүлээж авсан, хариуцсан ажлаа нэр төртэй дуусгаад, сонгуульдаа орно. ХҮН нам олон суудалтай болох, цөөн суудалтай болох нь чухал биш. Санах ой гэж байх ёстой. Засгийн газар өнөөдөр 1 ажил хийгээд, маргааш өөр нам гарч ирж, үгүйсгэдэг жишээ бол Монголын түүх шүү дээ.

-Таны үргэлжлүүлээд ажиллаж байгаа Засгийн газар ч гэсэн. Цахилгаан эрчим хүчний реформ зогсоод, үнэ нэмэх асуудлыг бүгдийг нь зогсоосон. Яриа, ажил, амьдрал зөрөөд байна?

-Эрчим хүчний үндэсний хороо татан буугдсан. Гэхдээ эрчим хүчний экспорт хийх ажлаа өөр дээрээ авч үлдсэн. Ядаж үүнийгээ авч явж байна. Монгол Улс тогтвортой байдлаар л хөгжинө. Тэгэхээр 2 сонголт байгаа. Парламент засаглалтай ардчилсан эсвэл хаант засаглал.

-Яг одоо парламентын засаглалтай улс байж чадаж байгаа юм уу. Асуудал үүсэхээр Ерөнхийлөгч рүү явж ороод, асуудал яриад байдаг нь ямар учиртай юм бэ?

-Ерөнхийлөгч Монгол Улсын эв нэгдлийг хангагч байр суурьтай. Нөгөө талаар намуудын дотоод эв нэгдлийг хангах цаг үе мөн. Намууд дотроо хагаралтай байхаар намуудын нэр хүн унана. Намуудын нэр хүн унахаар парламентын нэр хүнд унах гээд байгаа юм. Түүнээс биш Ерөнхийлөгчийн засаглалтай болгоод, өөрөө Ерөнхийлөгчөөр үлдэх гээд байгаа юм биш. Парламентын засаглал, үндэсний аюулгүй байдал чухал гэдгээ парламентад орж ирж хэлсэн. Би үүнтэй санал нэг, итгэл үнэмшилтэй байна гэдгээ ч хэлсэн.

2027 оны сонгуульд хэн ялах вэ гэж, түүндээ зориулаад Засгийн газрыг огцруулна, оноо авна, байж болох бүх зүйлийг харуулж, гүтгэх гээд байвал Монгол Улс хөгжихгүй. Тухайлбал: Ж.Чойжилсүрэн сайд, бас намайг ч огцруулах гээд яваад байгаа Ө.Шижир гэдэг залуугийн шийдвэр бол бүлгийнх нь шийдвэр биш юм билээ. Реформыг эхлүүлээд 105 гишүүн гарын үсэг зурчихсан. Монгол Улсад хэрэгтэй байхад ийм шийдвэр гаргаад яах юм билээ дээ. Нэг хүн өөрийнхөө бланкан дээр Ерөнхий сайдад хандаж болно. Үүнийгээ намын асуудал болгож, худлаа мэдээлэл тараах ёсгүй.

-ХҮН нам хүн тогтоохоо байлаа даа?

-Нэг гишүүн гараад явсан. Хамт олныхоо шийдвэрийн эсрэг гарсан. Нам, инститүц гэхээсээ илүү хувиараа улстөр хийж явмаар байна гэсэн. Тэр хүний шийдвэр. Нэг тодруулга хэлэх нь зүйтэй байх. Мөнхцэлмэгт би санал тавьсан нь үнэн. 10 жил бэлдээд улстөрд явах болов уу гэтэл 2020 оноос улстөрөөс гарсан. Олон улсаар явж, бодит амьдралыг сурвалжлаад явж байна. Саяхан улстөрийн намаасаа татгалзах шийдвэрээ гаргачихсан. Энэ хүн намаас гарах гэхээс илүү өөрийнх нь сонголт “Улстөрд орохгүй. Орохоор бол өөрөө хэлээд орчихно” гэсэн байр сууриа илэрхийлсэн гэж ойлгож байгаа. Одоо бол би тэр хүнийг “Наашаа хүрээд ир ээ. Улстөрд ор” гэхгүй. Тэр хүний сонголт.

–2027 оны сонгуульд ХҮН нам яаж оролцох вэ?

-2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль маш чухал. 2021 оны сонгуулиар бид нарыг хүн дэвшүүлэхгүй байх гэж хардаж байсан. Хаа байсан тэтгэвэртээ гарсан хүн дэвшүүлсэн. Гэхдээ “Ерөнхийлөгчөө захиалъя” гэсэн аян хийсэн. Үүнтэй адилхан аян хийнэ. Хүнээ бас дэвшүүлнэ. Өмнөх жишгээ алдахгүй. Энэ бол ХҮН намын хүлээсэн үүрэг гэж бодож байна.

-Та өөрөө дэвших талаар бодож үзэхгүй юм уу?

–Хүмүүс Т.Доржхандыг дэвшүүлье гэвэл дэвшинэ. Хувиа бодвол дэвших бодолгүй байна. 2028 оны сонгууль дуустал ХҮН намынхаа даргыг хийгээд, гадаадын хөрөнгө оруултаа боломжоороо татан оруулж ирж, эрчим хүч бий болгох юм бол ХҮН намын өв байх болно гэж бодож байна.

-2028 оны сонгуульд том амлалт өгсөн, “32 гишүүнтэй болно” гэсэн. Энэ зорилгодоо яаж хүрэх гэж байна?

-32 суудал авах бүрэн боломжтой. Мэдэж улаан нам, цэнхэр намаа муулаад явах шиг амархан зүйл байхгүй. Тэгэх гэж ХҮН намыг байгуулаагүй. Бид нар хөгжлийн төлөө хамтарч явдаг улстөрийн хүчин байх гэж ХҮН намыг байгуулсан. Хийсэн ажлаа, боловсролынхоо реформыг тултал хийнэ. Удахгүй манай ерөнхий нарийн бичгийн дарга боловсролын циклийн дэлгэрэнгүй яриа өгөх байх. Миний хувьд гадаадын хөрөнгө оруулалт, эрчим хүчний бие даасан байдал, экспортлох ажлаа тултал хийгээд 2028 оны сонгуульд орно.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:790

СЭТГЭГДЭЛ (79)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин7 сар өмнө

    худлаа цэцэрхсэн хөгийн гар

  • З
    Зочин7 сар өмнө

    юу балайраад бгам бэ та нар л аваад тог цахилгааны тасалдлыг гаргаж байнаэртнээс энийг мэдсээр юу хийж ямар арга хэмжээ авсийн

  • З
    Зочин8 сар өмнө

    энэ нэг худалч тагжгар улс төрөөс нэг мөсөн явна гэсэн яасан бэээ

  • З
    Зочин8 сар өмнө

    Үгүйээ мөнч ухаантай залууг зуу насалж 6дайдаа таяг тулаарай гэж 9 үеэр нь ерөөедөө.

  • Z
    Zochin8 сар өмнө

    Haltar golog min horongoo huraagaad zaildaa chinii eh eceg chin hulgai mongoor chin amidarch bga

  • З
    Зочин8 сар өмнө

    Ярихаас өөр ажилгүй новш ш дээ

  • Т
    Т8 сар өмнө

    Энэ гоншигносон Непал царайтай новшоор олигтой зүйл гарахгүй нэг их худлаа цэцэрхээд.

  • З
    Зочин8 сар өмнө

    Iim mald heleh muu ugch oldohui ym

  • З
    зочин8 сар өмнө

    Лалрын му халтар ац юу солиороод байнаа

  • З
    Зочин8 сар өмнө

    Бүрэн сүирсэн нам

  • Z
    Zochin8 сар өмнө

    Uzmerch yum uu p chine.

  • З
    Зочин8 сар өмнө

    Энэ нэг хар новш зайлаасай. Жагсаалтаар орж ирсэн гишүүдийг ялангуяа.

  • З
    Зочин8 сар өмнө

    ichihgv hudlaa yriad sandal shireetei zuuraldaad bh siren nvvrlesen hulgaich ymaa zailaach

  • З
    Зочин8 сар өмнө

    Даатгал гдг луйвар хийдэг нвш цахилгаан Эрчим хүчний салбарт юу ч хийж чадахгүй чадвар чадамжгүй чи зүгээр л Зайлаач

  • З
    Зочин8 сар өмнө

    Социалист н йгмийг муулагчид өөрсдөө идэж уухаас өөр юмгүй.38 жилийн турш ганц ч цахилгаан станц барьчих чадалгүй улсаа удирдаад урд нийгмээ муулаад,тэр нийгмийн байгуулж өгсөн юм бүрийг нь ашиглаж,завшиж амьдарцгаахдаа ичмээр санагддаг

  • D
    DR. ADITYA8 сар өмнө

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Б
    Би8 сар өмнө

    Ямар олон юм хуцдаг халтар вэ

  • З
    Зочин8 сар өмнө

    Энэ халтарыг зайлуулаач.

  • З
    Зочин8 сар өмнө

    Эрчимийн дарга нарын хулгай ихсэхээр цахилгааны тасралт ихсээд байгаа юм уу

  • З
    Зочин8 сар өмнө

    Битгий хуцаад бай новш минь

  • У
    Уншигч8 сар өмнө

    Өөдгүй ширнүүд! Цахилгааны үнэ нэмж ард иргэд биднээс 'тоносон' мөнгийг Уурхай ... гээд өөр зүйлүүдэд зарцуулсан байна лээ. Саяхан зурагтаар урсдаг зар дээр гарч байна лээ. Хэд хэд лавлаж харсан. ЗӨВ зүйлд нь зарцуулж ЦСтанцуудаа засаж цэгцэлж байсан бол өвөл юу гэж даарах вэ дээ. Ам алдвал барьж болдоггүй, одоо худал үнэн юм ярихаа боль, ЯВ аа, Доржханд !!!

  • И
    Иргэн хүн8 сар өмнө

    Халтар царайлсан эргүү банди минь чи зайлж далд орооч

  • Ж
    Жирийн иргэн8 сар өмнө

    Энэ нэвтрүүлгийг бүрэн үзсэн. Доржханд гэдэг хүн хуурамч худалч хүн байсан гэдгийг мэдсэн. Энэ хүн төрөлхийн худалч хүн байна лээ. Ард түмний итгэлийг дааж ЗГ-т ажиллах хэмжээний хүн биш байна. Хар амиа бодсон сандал суудалдаа маш дуртай зууралдсан тийм хүн гэж харсан. Би бодитоор үнэлж байна. Намынхаа нэрээр амин хувиа хичээсэнээ халхалж муухай санаа агуулсан хүн байна лээ шүү. Занданшатар Ерөнхий сайдаа ! Ичиж зовохгүй хоёргүй сэтгэлээр. ийм хог зальт улсуудыг монгол төрөөс үтэр түргэн зайлуул.

  • Ш
    Шийтгэгч8 сар өмнө

    Зайлаачдээ Доржпалам минь, яамай ална шүү

  • З
    Зочин8 сар өмнө

    Бид нар яагаад ингэж амьдрах ёстой юм бусад улс сайхан амьдарч байна зайл2

  • А
    А. Гэрэл.8 сар өмнө

    Ядарсан ард түмнээ дахин саахаар шиидвээ Татварын мөнгө ард түмэний тайван амьдралд зарцуулагдах ёстой.!!!.дахин нэмэхээр тог хязгаарлалтгүй болно гэсэн үг үү?

  • З
    Зочин8 сар өмнө

    Тогны үнэ 30% нэмнэ гэж энэ нөхөр худал мэдэгдэл хийгээд‼️‼️‼️😡😡😡 Амьдрал дээрээ 90%-100% үнэ нэмж ард иргэдийг туйлдуулсан нөхөр шүү дээ😡😡😡😡😡😡‼️‼️‼️‼️‼️‼️

  • З
    Зочин.8 сар өмнө

    энэ гөлгийг таарсан газар шууд ×аагаад унагаах хэрэгтэй ..28 оны сонгуулиар хөөж зайлуулах хэхэгтэй..

  • З
    Зочин8 сар өмнө

    Хуцаад бай халтар гөлөг минь нэмээд юу хийсэн юм. Та нар л идэж уугаад дуусгачихсан одоо шалгуулж байгаа биз дээ.

  • З
    Зочин8 сар өмнө

    Худлаа ярьсан, мэдэмхийрсэн халтар

  • И
    Инженер8 сар өмнө

    Ёстой худлаа шаадаг гар вэ. Бөөрөлжүүтийн станц жилийн өмнө орсны ачаар хязгаарлалтгүй байсан. Гэтэл засварын ажлын гологдолоос болж станцын зуухнууд ойр ойрхон гэмтэж байгаа шүү. Халтар худалч гөлөгөө.

  • M
    mash zuv8 сар өмнө

    dahiad toknii unee nemeh estoi shuu !! tsahilgaanaa idur bolgon hyzgaarlalt hiij bai !!! ugluu 06-08 tsagiin hoorond oroi 18-20 tsagiin hoorond hyzgaarlat hii

  • Z
    Zochin8 сар өмнө

    Доромжилж байх шивдээ гөлөг чинь...

  • З
    Зочин8 сар өмнө

    Улсын төсвийн мөнгийг хайр найргүй идэж ууж байж мөнгөгүй л гэж хуцаж байдаг. Анх гарч ирэхдээ бүх зүйлийг боломжтой гэж гараад гарч ирсэн хойноо болохгүй гэж зовлон тоочдог новшнууд

  • I
    Irgen bn8 сар өмнө

    HEN CH IIM HARIULT UGCH CHADNA. HARIUTSLAGA TOOTSOOCH EE. OGTSRUULAACHEE

  • З
    Зочин8 сар өмнө

    ЗАНДАН ШАТАР ТА 2 ҮНЭХЭЭР БҮТЭХГҮЙ ТА2 БАЙГААГҮЙ БОЛ ИОНГОЛ УЛС БҮР БАЙХГҮ Й БАЙХ БАЙСАН ЮМ УУ САЙН МУУ 2ЧИНЬ ТА 2ЫН ӨМНӨ ХОЙНО ГЭСЭН ЗААГТАЙ ЮМ УУ.

  • З
    Зочин8 сар өмнө

    Эцгээ оллоо гэсэн шалгах л хэрэгтэй ккк

  • З
    Зочин8 сар өмнө

    Наад непалаа асуудлыг нь шийдээчээ даварсан хонц.

  • З
    Зочин8 сар өмнө

    Дэлхийн 200 гаруй улсаас Камбожийг сонгоод 5-р цахилгаан станц бариулна гэж байгаа хулгайчуудтай юу ярихав.Тендерийг нь шалгах шаардлагатай байхаа.

  • З
    Зочин8 сар өмнө

    ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮМҮҮСТЭЙ НЬ ТУЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВСАН НЬ ЗӨВ ШҮҮ.ДОРЖХАНДЫГ ДЭМЖИЖ БАЙНАА.АРДЧИЛСАН НАМЫНХАН ЧИНЬ ХИЙСЭН АЖИЛ БАГАТАЙ ШҮҮ.АЛДААН ДЭЭР АЖИЛЛАХ САНААТАЙ.

  • А
    АХМАД НАСТАН8 сар өмнө

    Цахилгааны төлбөрийг аль эртнээс өртөгөөр нь төлүүлээд явсан бол йим зүйлүүд болохгүй л байсан байх иргэд ч цахилгаанаа хэмнээд сурчихсан байх байсан хэтэрхий хямд цахилгааны үнэтэй болохоор хэмнэх гэдэг ойлголт огтоос үгүй хэрэглээгүй залгууруудаа салгаж хэвшихгүй байсаар л байна

  • З
    Зочин8 сар өмнө

    Хуцдаг халтар. Та нар ёроолгүй цөлмөдөггүй бол МУ 10 ТЭЦтэй байх байлаа. Зайлаад өгөөрэй

  • З
    Зочин8 сар өмнө

    Монголдоо,Ард түмэн , үндэсний үйлдвэрлэлээ гацааж Ядууруулж дарамталж.. .Гаднаас ирсэн хөрөнгө оруулалт .зээл тусламжийг буруу ашгилаж .мөнгө угааж байгаад 2028-2030онд Хувийн хөрөнгө оруулалттай нэрээр Гадагшаа Цахилгаан гаргадаг болох гэсэн юму.. Монголын Ард түмэн Тог.цахилгаанаар хохирсоор байх уу . Зүгээр л зайл ..чадахгүй бол үхэж далд ор

  • З
    Зочин8 сар өмнө

    2012-2016 онд $=1700 төгрөг байв. 2016 онд МАН засаг аваад ПОПУЛИЗМДСЭЭР байгаад жил хүрэхгүй хугацаанд 3500 төгрөг болгож үндэсний валютаа унагааж нэг салбарын үнийг хэт барьснаас үүссэн хямрал өнөөдөр Монгол орныг дуйлдуулж байна. Сүүлийн 10жилийн буруу бодлогийг үр дүн шүү. 30 жил ч биш шүү. Буруу зөвөө үнэнээр шүүх хэрэгтэй. Уул уурхай түүхий эдийн үнэ түүхэн өндөр байсан 2016 - 2024 онуудад хэд хэдэн ЦС барьчих боломж байсан. МАНынхан тэрбумаар биш их наяадаар нь идээд хулгайлаад дуусгачихсан. Бүр сангуудыг цөлмөсөн гээд боддоо. Одоо сонголтоо зөв хийхгүй бол улам л хэцүү болно 104 жилийн 100 жилд МАН засаг төр бариад амьдрал сайжирч улс хөгжсөн гүй

  • З
    Зочин8 сар өмнө

    Сүүлийн 30н жилд зөв ажилласан бол ийм байдалд орохгүй, хариуцлага тооцох гэдэг зүйл найраан дундаа орсон. 1 газар томилогдоод ажил унагаад, өөрөө нилээн сайн идэж аваад дэвшин зарлагддаг. Сүүлийн жишгээр үзэхэд л нэмсэн тогны мөнгөө бодит ажил болгох байтал өөрсдөө карманаас л дууссан. Удирдлагын буруу болохоос тоног төхөөрөмж, ажилчдын буруу биш. Ажилчдын цалинг нэмээч. Тэд махаа идэж засаж залруулж байна. Та нар бурууг өөрсдөөсөө зайлуулах л ажил хийж байна

  • Т
    Тоног8 сар өмнө

    Тоног төхөөрөмжөө сайн болгож чадахгүй станцын ажилчдыг чандарладаг. Нил тоос шороо эвдэрхий засдаг чадварлаг ажилчдын хүчээр л эрчим хүч өдий зэрэгтэй явж байхад төрд эрх баригч нар худлаа ярихаас хийж бүтээж бгаа юм юу ч байхгүй

  • К
    Кочин8 сар өмнө

    Яам заслын газрынхан бол яг үнэндээ эрчим хүчний талаар гал дээр нь ажиллаж юу байдгыг ч мэдэхгүй юм бна лээ шдээ. Үнэнийг станцад байдаг хөөрхий цалин багатай ажилчид л мэддэг.

  • Т
    Туяа8 сар өмнө

    Одоо станцуудад ажиллаж байгаа боловсон хүчиндээ цалинг нь сайн нэмж ажилчдаа бариж үлдэхээ бод!

  • Т
    Туяа8 сар өмнө

    За ингэж байхаар 5 дахь ДцСтанцаа бариа. Хийж бүтээхдээ анхаар. Ярих яахавээ

  • З
    Зочин8 сар өмнө

    Ажилчдын цалин нэмэхгүй бол ажиллах боловсон хүчингүй боллоо Тоног төхөөрөмжөө шинэчлэх хэрэгтэй гэсээр тогы үнэ нэмснээ ажилчдын цалинг нэмэх боломгүй гэж гүрийгээд тоног төхөөрөмжөө сайжруулахын оронд хулгайлаад авчихдаг.

  • З
    Зочин8 сар өмнө

    Та нар хулгай хийгээгүй бол хэвийн ажиллаж болох байлаа

  • З
    Зочин8 сар өмнө

    Тоног төхөөрөмжөө зогсоож засвар хийх боломж өгөхгүй байнга ажилуулж байгаагийн улмаас л гэмтэж байгаа шүү дээ тэрнээс биш үнэ тариф нэмсэний улмаас гэмтэх нь багассан юм огт биш. Үнэ нэмлээ гээд юу болсон ажилчдынхаа цалинг ч нэмж чадахгүй байгаа биз дээ??? Нийслэлийн Нямбаатар даргын бүх хууль зөрчиж хийсэн батерей хуримтлуурын станц руу үнэ нэмсэний ихэнх нь явсан юм шиг байгаа юм. Дулааныг хүн бүхэн хэрэглэж байгаа мөртлөө үнэ нь алдагдалтай хэвээр л байна ш дээ

  • А
    Аарай багш8 сар өмнө

    Доржхандад баяр хүргэх ёстой. Харин маш зоримог арга хэмжээ авсан шүү. Үүний ачаар ЭХүч арай урагштай явж байгаа. Харин

  • З
    Зочин8 сар өмнө

    Хуцдаг халтар гөлөг вэ.Үнэ нэмээд Тавинбэхтэй хуваагаад цусалчихаад тэрнийхээ араас зайлж тус бол.

  • З
    Зочин8 сар өмнө

    Амныхаа зоргоор худлаа ярихаа болио. Нүдэнд үзэгдэж гарт баригдтал хийж сур.Чиний хэлсэн үг байдаг./Хятад оруулж ирье.Хятад ерөнхийлөгчтэй болговол Монголыг зөв удирдана гэж хэлж байсан хүн нь чи шүү дээ.Бид мартаагүй .Эх орноосоо урвагч

  • K
    Kobi8 сар өмнө

    Muu haltar gulug ymar baisnaa medehgui harvaas ulun nowsh

  • Ц
    Цэцэг8 сар өмнө

    Өөрсдийн хулгайлсан мөнгөө ард иргэдээс тогны мөнгө гэж нэмж авчхаад тог тасрах хугацааны урт богиныг яриад байхдаа яах вэ тог тасрах ёстой юм уу ажлаа хийгээч...

  • A
    Ard8 сар өмнө

    Hutsdag haltar ve

  • З
    Зочин8 сар өмнө

    Халтараар аж амьдралаа гундуйлж байгаа монголууд хохь нь ээ

  • З
    Зочин8 сар өмнө

    Их муу хар баас шүү. Хулгайч ш дээ хулгайч. Далдраасай

  • З
    Зочин8 сар өмнө

    Эхлээд ард түмнээ ядуурлаас гарга амьжиргаагы нь дээшлүүлж цалин тэтгэврийг нэм өр өлсгөлөн татварын дарамтнаас гарга дараа нь наад сонгууль сандал суудлаа мөрөөд тэр цагт ард иргэд чамайг сонгох үгүйгээ шийдэнэ муусайн малнууд минь

  • Х
    Ха8 сар өмнө

    Энэ халтар ажил хийж чадахгүй. Ээ

  • �
    🙉8 сар өмнө

    Албан тушаал=мөнгө. Энэ нөхөр идэж ханаагүй тул байгаад л байна.

  • З
    Зочин8 сар өмнө

    35 жил юу ч хийгээгүй байж үнэ нэмсэнээ гавьяа байгуулсан гэх үү???? Хувийн хөрөнгө чинь яаж өссөн билээ ???? Тонил !!!

  • З
    Зочин8 сар өмнө

    Азтай хүнцэр байна ул чацгууд гэх нэртүүүд атаархаж үхлэээ юу

  • I
    Irgen8 сар өмнө

    Ter tiim baij Harin ta nar Hulgailj Gudarsan munguu hezee Tuluh veeeeee !? 👎

  • Б
    Баярцэнгэл8 сар өмнө

    Энэ нэг худлаа томорсон новш зайлаач ээ

  • З
    Зочин8 сар өмнө

    Зайлаа чи, мөнгө хүүлэгч новшоо

  • З
    Зочин8 сар өмнө

    Худ шаахаас өөр юу бна?

  • Z
    Zochin8 сар өмнө

    Ene lalar vneheer bvtehgvi haltar tulug yumaa lalar mini udahgvi tarhind chini sum zoogdono shvv

  • Х
    хүннү8 сар өмнө

    энэ муу дарвайсан нохой юу юу гэнээ? Энэ нөхрийг огцруулах хэрэгтэй.

  • З
    Зочин8 сар өмнө

    une nemeed 500 gaad terbum orlogo neegdsen getel ter darga narin hamgamjind ywsan ,une nemeel darga nariin hamgamj yamba ogtsom negedsen bnlee shuu ,har malaaa

  • З
    Зочин8 сар өмнө

    Амжилт

  • З
    Зочин8 сар өмнө

    хө бас Е санаатай их эрээ. Ха Ха нохойн баас

  • З
    Зочин8 сар өмнө

    Баахах нарны зай айлуудад шахаад нөгөөх нь халаалтаа халааж дийлэхгүй хог болж байна. Одоо улам нэмж эко, ногоон гэх гоё нэрээр иргэдэд ашиггүй бизнес тулгаж ашиг хонжоо олох нь дээ. Өмнө нь Монре даатгалаар иргэдийг шулдаг, голруулдаг байснаа давтах нь.

  • З
    Зочин8 сар өмнө

    Их дапаалж байх шив. Үнэ нэмэхээс өөр юу хийсийн. Чадваргүй өчүүхэн амьтан албан тушаал л чамд хэрэгтэй байсан байх. Ард түмнийг басамжилнаа.

  • З
    Зочин8 сар өмнө

    Гуцна уу

  • З
    Зочин8 сар өмнө

    Халтаасан муу фсда минь МАН-ын тролл нам байгуулж өөрөө хөлжсөн чинь худлаа юу. Байна гуцаарай

  • З
    Зочин8 сар өмнө

    Нэмээд олсон мөнгө Сайд чинь болон танай МАН чинь хуваагаад цуслаагүй бол цахилгаан тасрахгүй бсан юм.