Үл хөдлөхийн 2 хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Bat-ErdeneJ gishuun/rh.jpg

УИХ-ын даргын захирамжаар нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг болох үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварын асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлан, Э.Болормаа, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, С.Лүндэг зэрэг УИХ-ын гишүүд бүрэлдэхүүнд нь орж ажиллана.

Тус ажлын хэсэг холбогдох судалгаа, дүн шинжилгээг хийхээс гадна иргэд, мэргэжлийн байгууллагуудаас санал хүсэлтийг авч төсөлд тусган, хууль эрх зүйн оновчтой шийдэл боловсруулах чиглэлээр шат дараатай ажиллахаар төлөвлөжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сүнээ

    МИНИЙ ХАЙРТАЙ САХАЛ БААГИЙ АХ МИНЬ БАЙНА

  • Х
    хүннү

    Энэ татвар байх ёстой шүү. Иргэдийн боломжийг хааж шинээр ашиглалтанд орсон байр болгоноос 70,80 байр бөөндөж аваад зардаг хүмүүс л энэ 2%-ийн татваоыг и Энэ татвар байр ёстой. Харин ч бага байна. 5% болго. Шинээр баригдсан байрнуудаас 70,80-аар нь авч иргэдэд өндөр үнээр зардаг нөхдүүдэд хамаатай татвар шүү. 70 саяар авсан байраа 190 сая гэсэн нөхдүүдэд хамаатай татвар шүү.

  • З
    Зочин

    ene saltaanii vs ahalj bga bol bvtehgui bna