АТҮТ-ийн захирлаар Тод манлай уяач Ц.Батсайханыг томилжээ

"Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын захирлаар тод манлай уяач Ц.Батсайханыг томилсон байна. Тэрбээр өчигдөр /01.28/ Баянгол, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ.
Ц.Батсайханы товч намтраас танилцуулбал:
Боловсрол:
1990-1994 онд ОХУ-ын Новосибирск хотын Их Сургуульд суралцаж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн.
1988-1992 онд Соёл, Урлагийн Их Сургуульд суралцаж, төгссөн.
1975-1985 онд Улаанбаатар хотын 10 жилийн 40 дүгээр дунд сургуульд суралцсан
Ажлын дадлага, туршлага:
2018 оны 7 дугаар сараас хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал
2011-2012 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Мал хамгаалах сангийн Гүйцэтгэх захирал
2008-2011 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал
2007-2008 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн Гүйцэтгэх захирал
2004-2007 онд “Симба” группийн Ерөнхийлөгч
1995-2004 онд “Цагаан Ноён” ХХК-ийн Ерөнхий захирлаар тус тус ажиллажээ.



