Б.Солонгоогийн байгуулсан гэх 2.2 тэрбумын “Нууц эвлэрлийн гэрээ“-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:solongoo ded said/солонгоо-1.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цахим хуудаснаа мэдэгдлээ гаргалаа. Тодруулбал, өмнөх буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Тодруулбал, албан бичигт дурдсанаар, 2024 оны 11-р сарын 12-ны өдөр тухайн үеийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо болон ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын хооронд байгуулсан "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулсан аж.

Уг гэрээгээр нийгмийн сүлжээ ашиглан тогтмол түгээж байсан Монгол Улсын зарим төрийн албан тушаалтнуудад хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байхыг баталгаажуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг талууд хугацаагүй хүлээж, Монголын талаас 468.008.22 фунт стерлингийг дээрх гадаадын иргэнд төлөхөөр тохиролцжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Хойд Солонгос болгох гэж байгаа нь анзаарагдаад л байсан л даа. ОЭ Хаант улсаа байгуулах гээд л явж байж. Одоо нөгөө болохгүй бүгдийг магтан дуулдаг FB дэх Вьетнам найзууд хаанаас гарч ирснийг шалгаж, зайлуулах хэрэгтэй. Гадны хэн дуртай нь орж ирээд ард түмний тархиар наадахыг зөвшөөрдөг төрийн түшээд гэж байж болох уу? Төрийн ажил хийж үзээгүй, мерит зарчмаар гарч ирээгүй, ямар ч ёс зүй байхгүй, ухамсар байхгүй хүмүүс ийм аюултай.

  • И
    Иргэн

    Энэ Энхбаяр гэж ямар Хогийн хогийн гэхэд арай дэндүү хогийн амьтан бна аа.Албан тушаалын төлөө бол Аав ээжийгээ ч Гүтгэхэд бэлэн хогийн амьтан бна.Юуны хууль сахиулах тухай Шударга ёс үүнээс Үнэр нь ч гарахгүй зөвхөн Атаа хорсол өс санасан гүтгэлэг л харлаа.Монгол төрийн өндөр албаны Нэр төрийг ,Төрийн сайд хүний Зангараг ,хүн чанар Түй ч алга .Төрийн Босгыг өндөрсгөж муу муухай бүхэн энэ нөхрөөр дуусаасай билээ.Хууль сахиулах эрх бүхий нөхөр Хүн гүтгээд тэр нь баримттай байхад Хариуцлагаа хүлээх Ёс зүйгүй ийм хуулийн сайд байх уу

  • З
    Зочин

    Энэ Харвардад гэгчид хулгай луйвар л заадаг бололтой...Тарамп бүр өөрөө хэлсэн гэсэн шүү дээ... Энэ сургууль чинь шогийн сургууль гэж

  • З
    Зочин

    Данх 5 жил болохдоо монголын төрийг арай дэндүү бузарлажээ. МАН ийм хүнийг Ерөнхий сайдаар томилоод одоо хэр нь хамгаалаад байгаадаа хариуцлага хүлээх ёстой.

  • M
    Megawatt Icon "Z"

    Yamar azaar Huuk maani OE-g zailuulav aa. Ushuu yamar iim mayagiin Nuuts Gereenuud baigaa bol ???? Rio-oos avsan $20 million. Orosoos hoit hileer orj irsen Jenko-iin $20 million nogoon Battsetsegiin ded said baih ued Gadaad Yaamnii Garaashid orood suraggui bolson gedeg.

  • Z
    zochin

    их зэвүүн, буруу сэтгэлтэй хүн шдэ

  • З
    Зочин

    Одоо хамгийн чухал яамны дэд сайд гэжугаа нямбаатараа

  • З
    Зочин

    Энэ Харвардад хулгай луйвар л заадаг бололтой

  • З
    Зочин

    Мөнгө төлөөд хуурамч мэдээлэл гардаг. Хүн гүтгэдэг , зогсоох нь зөв шүү

  • З
    Зочин

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд гэдэг албан тушаал ТӨ түүнд тавигдар шулгуур үзүүлэлт байдаг. Үүнийг нүдээ аниад томилуулсан ТАЗ хариуцлага хүлээх учиртай. Угтаа бол хамгийн хэрэггүй газар Төрийн албаны зөвлөл юм, татан буулгах хэрэгтэй. ТАЗ томилох боломжгүй гэдгээр чагталсан бол энэ авгай ийм юм хийхгүй. Гудамжнаас баахан гишүүн, сайд, дарга оруулж ирсний горыг амсаж бна даа. Бүгдийг нь яллаж, цэвэрлэ