Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 19 сек
40
legacy:ZandkaZASAG/suu1.png

Хүүхэд багачуудын эрүүл мэнд, өсөлт хөгжилд зориулсан “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдмийн ундраа” сургууль дээр очиж танилцлаа. Тус хөтөлбөр энэ сарын 26-наас хэрэгжиж, нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Сурагчдад үдийн хоолноос гадна долоо хоногт гурван удаа сүү өгөх юм. Тус хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн санхүүжилтээр зохион байгуулж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар монгол хүүхэд бүр эх орондоо үйлдвэрлэсэн сүү ууж эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ амт, чанарт анхаарч, сурагчдад чанартай, сайн сүү өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн хоолоо сайн идэж, сүүгээ асгалгүй сайн уухыг хүүхдүүдэд зөвлөөд эрдэм боловсролдоо шамдан суралцаж, эх орондоо ихийг бүтээгч иргэд болохыг хүсэн ерөөлөө.

legacy:ZandkaZASAG/suu2.png

Дэлхийн олон улс орон хүүхдүүддээ сүү өгч, эрүүл мэндийг нь дэмжиж ирсэн туршлага бий. Тухайлбал, Япон Улс 1959 онд, Бүгд Найрамдах Солонгос Улс 1981 онд, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 2005 оноос сурагч хүүхдүүддээ сүү өгч эхэлжээ. “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн өсөлт, хөгжил сайжирч өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бие махбодын дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ. Хүний биед шаардлагатай амин болон тосны хүчил, аминдэм, шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч сүү үйлдвэрлэгч үндэсний аж ахуйн нэгжид бодит дэмжлэг үзүүлнэ зэрэг ач холбогдолтой юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар тус сургуульд суралцаж, 1987 онд төгсжээ. Төрөлх сургуулиа зорин очих дуртай гэдгээ сурагчидтай ярилцах үеэрээ хэлж байлаа.

Ерөнхий сайд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид, багш, удирдлага, хамт олонд эрдмийн үйлсэд нь амжилт хүслээ.

legacy:ZandkaZASAG/suu3.png
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Нэг өдөр өгөөд сүртэй бүх саад гөлөн гөлөгүүд твр гаравш. Нэг зуун грамм сүү арай дэндүү нүд хуурсан юм өгч байна. Гурилын нүгэл болсон гишүүдийг нүгэлтний орон там нь чирч аваасай

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Х
    хүннү

    Сүү уух сайн, гэхдээ байнга ууснаар нүүрээр нь юм гардаг юм билээ. Эцэг эх багш нар анхаарах нь зөв шүү. Зөвхөн сүү биш тараг, аарц, ээдэм өгвөл сайнсан.