СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт зам тээврийн ослоор 24-62 насны 4 иргэн нас барж, 1 хүн хүнд гэмтжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Zam teewriin osol/osolttsaubncopy.jpg

Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн осол гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн Манхан суманд өчигдөр буюу энэ сарын 1-ний 09:00 цагийн орчимд Онцын хотгор гэх газарт Toyota Probox маркийн автомашин Toyota Prius-30 маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас 24-62 насны дөрвөн иргэн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас хол замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүллээ.