Архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүний гуянд хутгалж, амийг нь хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 20,597 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 816 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 06-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүний гуяны дотор талд хутгалж, улмаас амь насыг нь хохироосон хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг тус аймгийн Прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Мөн өнгөрсөн 7 хоногт Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүний амь насыг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон нийт 4 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүх рүү шилжүүлсэн байна.