Г.Занданшатар: Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордуудад төр хуулийн хүрээнд хувь эзэмшиж, өгөөжөөс ард түмэнд хүртээх нь зүйтэй

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 24 сек
40
legacy:2026/02/gar2.jpg
legacy:2026/03/gar1.jpg

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр боллоо. Хуралдаанаар:

-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 2030 он хүртэл тус сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлийн санхүүжилт зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит хэрэгцээтэй нийцэж байгаа эсэхийг бодлогын түвшинд нягтлах шаардлагатайг хөндөж ярилцав.

-“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” Үндсэн хуулийн заалтыг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй ААН-үүдэд Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.

legacy:8-  24/thai/gar2.jpg

-Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэг маргаан биш. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд, жишиг тогтооход оршиж байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.

-Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай болон Татварын багц хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байгааг мэдээлж, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгааг дурдлаа.

-Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын уялдаа, стратегийн ордууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, бизнесийн орчинд ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлж, саналаа нээлттэй солилцлоо.

legacy:8-  24/thai/gar3.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин7 сар өмнө

    Ямар ч байсан нэг алхам хийлээ. Цаашдаа үр дүн гараад явах байлгүй дээ.

  • З
    Зочин8 сар өмнө

    Амаараа худлаа ингэж хэлчихээд л ачир дээрээ худлаа

  • З
    Зочин8 сар өмнө

    Шал худлаа дүр эсгэлт. Тэгээд тохирсон хийсэн зүйл хаана бн? Бид нар тэнэг биш шүү!!! Чаддаг юм бол тэр ОТ дээр хийсэн шиг нээлттэй сонсгол хийчих. Тэгвэл үнэлье!

  • М
    М.Амар настан8 сар өмнө

    Занданшатар дүр үзүүлэх хэрэггүй.Та нар Оджаргал,Нямтайшир гэх мэт луйварчдаас хахууль авсан амьтас юу ч хийж чадахгүй.Сүржигнээд байсан Б.Энхбаяр нь тайлбар тавихаас өөр үр дүн алга.Хүрэлсүх нь дуугарахгүй,гадуур тэнээд л байна.Улс оронд шударга ёс бүрэн алдагдлаа.Тэр мод чулуу,баялаг үйлдвэрлэгч гэдгээс чинь илүү нийгэмд шударга ёс тогтоох,төлөвшүүлэх асуудал онцгой чухал.Ард түмэн тог,бензиний чинь хомсдлыг тэвчинэ,тэвчсээр ч байх болно.Хууль үйлчлэхгүй шударга бус явдал газар авч ,шүүх цагдаа нь бузар булайгийн жишээнд байнга яригдаж байгаа нь сайн юм биш.