Бэлэг ТААЛАГДАХГҮЙ бол яана..!

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 34 сек
190
legacy:2026/02/58252/Belegtaalagdahuu.jpg

Манай улс төрийн соёл улам л уруудан доройтож байна. Уг нь цаг хугацааны эрхээр аливаа зүйлс тал руугаа эргэдэгсэн. Манайх таг эсрэгээрээ...

Өнөөдөр Ерөнхий сайдын өнөөх алдартай “бэлэг” задрах сурагтай. Чухам юу байх бол. Бөөн хүлээлт. С.Бямбацогт сайдын хийсэн мэдэгдлийн араас Ерөнхий сайдын цагаан сарын өмнө барих бэлгийг бүгдээрээ ам уралдан таацгаав.

Зарим нь “Мөнгө л биз” гэж байхад нөгөө хэсэг нь “Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн” гээд хүслийн жагсаалтаа бөглөж сууна. Энэ их хүлээлтийг давахгүй бол Ерөнхий сайд өнөөдөр, маргаашдаа багтаад онигоо болно. Бүр адлуулж ч мэднэ. Миний хувьд мөнгө л битгий тараагаасай гэж бодож суугаа. Учир нь цагаан сар, улстөрчдийн популизмын ар дээр амьдрал үргэлжилнэ. Өвлийн өвгөн царайлж цагаан сарын өмнө мөнгө тараачихвал савандаа багтаж ядсан инфляц “пуужиндах” нь ойлгомжтой. Тиймээс нэг идээд үхэх биш цаашдаа амьдрах ёстой гэдгийг дарга нарт боддог толгой нь байгаа бол бодох л ёстой.

Ер нь Ерөнхий сайд гэж хэн юм бэ. Засгийн газар яг ямар ажил хийдэг юм бэ. Өнөөдрийн Засгийн газрын байгаа байдлыг харахаар хөл толгой нь үнэндээ олдохоо байжээ. Сайдууд нь гүйцэтгэх засгийн тэргүүндээ захирагддаг юм уу. Үгүй юу. Ерөнхий сайд нь ямар ч учиртай бэлэг тарааж иргэддээ сайн мэдээ дуулгах гээд байгаа юм бүү мэд.

Үүнийг нь ЗГХЭГ-ын дарга нь кабинетынхаа тэргүүний урдуур орж сошиалд зарлаж хиймэл хүлээлт үүсгэдэг нь бас ямар ч учиртай юм. Сайд гэдэг чинь уг нь бодлого тодорхойлдог хүн байх ёстойсон. Гэтэл хэдэн зуугаар нь хулгайлж, хулгайлуулж, тендерээс нь зувчуулж байгаад шуудайны үртэсийг гөвж өгөх ачтан буянтан лав биш. Тэгээд ч гараагүй шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга нь яагаад тэгж “Сайхан мэдээ дуулгана” гэж лайвдаж, Ерөнхий сайдаа “гал” руу түлхсэнийг чөтгөр бүү мэд.

Бодоод үз. Танай гэрийнхэн мангар өлсчихсөн. Чи оройн хоолондоо гуйгаад ч юм уу, хулгайлаад ч юм уу хоёр хуушуур хажуу айлаасаа авахаар тохирчээ. Гэтэл авсан хуушуураа оруулж ирээгүй байхад чинь хар үүрээр дүү чинь босож ирээд нууцыг чинь задалчихвал яах уу. Нэгд, чиний барих гэнэтийн бэлгийн утгагүй болно. Сайн мэдээ дуулсан нөхрийг гэрийнхэн чинь тойрон бүжнэ. Хоёрт, алаагүй баавгайн арьсыг хүчээр нөмөрсөн тул чи заавал хоёр хуушуур олох хүнд даалгаварт унана. Нөхцөл байдал өөрчлөгдөж хуушуургүй үлдвэл чи яана. Гэрийнхэн чинь боож үхнэ.

Ингээд орой нь чиний хуушуурын үнэ цэнэ бүрэн алдагдаж, бараг л хоёрхон гэж голох шинж рүүгээ орох нигууртай.

Өөрөөр хэлбэл, эхний асуудал бол Ерөнхий сайдын танхимд хөл толгой гэж алга. Дээр нь нэмээд иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах бодлого тодорхойлохын оронд бэлэг сэлт болгож мөнгө төгрөг, хувьцааны ашиг тараах гэж байгаа бол бид урагшаа биш арагшаа явна гэсэн үг. Дарга нар та бүхэн захын нэг лангуугаар ор. Иргэдийн худалдан авалт тэг заачихсан зээлээс зээлийн хооронд цагаан сарыг аргалах гээд бухимдаж, бас шаналж явна.

Ийм үед бэлэг, сайн мэдээ гэх хуучны тэнэг улс төр ярьж иргэдэд хоосон итгэл төрүүлэхээ больцгоо. Оронд нь харин инфляцаа хазаарлаж, хулгайгаа таслан зогсоож, данхайсан төрийн албаа цэгцэнд нь оруулцгаа.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/02/11

    Юун 30 он.Хэнийг хуурч шоглоод байгаа юм.ЁС сайхан мэдээ дуулгана гэхэд нөгөөх нь бүүр худлаа яриад сурчихсан.Яг үнэндээ та хоёр 30 онд байгаа ч үү үгүйгээ мэдэхгүй ард иргэдээр их тоглож бндаа.Тоглоом тоотой нь дээр гэж хэлье

  • З
    Зочин2026/02/11

    MONGO OGOOD HEREGGUI DEE 30 MINUTAND APU GIIN ORLOGO BOLNO DOO

  • Т
    Тунгалаг2026/02/11

    Ажлын байрыг хийж өг цалин 5 сая тэтгэвэр 3 сая болгож тооцоо хийж мөрдүүл 2030 онд 10 сая аваад нэг л өдөр дуусна .ард түмний амьдрал үнэхээр хэцүү б.а НДШ -н мөнгө алга болсон шиг алга болно итгэл муутай б.а

  • З
    Зочин2026/02/11

    Гоё доо,гоё доо бэлэг авна даа.

  • З
    Зочин2026/02/10

    Универсаль бямбаа ч хулхины гар да

  • З
    Зочин2026/02/10

    Бямба Цогт р хэлүүлдэг гэж юу бх вэ.

  • З
    зочин2026/02/10

    Тойрогтоо ялагдсан Ерөнхий сайдыг хэнч тоохгүйш дээ хөөрх

  • Х
    Хишигээ2026/02/10

    Баялгийн ашигаа ахиухан өгөх хэрэгтэй...Ажлын байр үйлдвэр барих худлаа шүү...10 20 жилийн ашгийг хулгайлсан.

  • З
    Зочин2026/02/10

    Хай, чи гоёу хоолны нэр хэлбаа, би сабхадваа

  • З
    Зочин2026/02/10

    Zeel tegleh l bis shuu. Zeel awdguinuud ni yahiin

  • З
    Зочин2026/02/10

    Нээрэн зах худалдааны төвүүд эл хуль. Худалдан авах чадвар навс унажээ. Юм л зарчий гэсэн хүмүүсээр дүүрэн.

  • Б
    Бат2026/02/10

    Зээл тэглэнэ гэвэл дэмий танил талгүй зээл авч чадаагүй нь хоосон хоцорно зээлтэй байсан нь завшина цаашдаа хүн бүр зээлийн өртөй байхыг эрмэлзэнэ тэгэхээр энэ шударга арга хэмжээ биш шүү

  • З
    Зочин2026/02/10

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • Х
    Хэха2026/02/10

    Ийм бэлэг өгнө гэнээ хахахаа бидний уурхай өөр хэнийх ч биш хулгайч нараа өмөөрөөд заль хэрэглээд 60 хувь ч гэх шиг эд юу ч өгөхгүй хоосон цаас л өгнө Занданшатар одоо огцор

  • З
    Зочин2026/02/10

    Өөрсдөө хийх чадваргүй хүнийг хийх гэхээр хийлгэхгүй тэгээд яаж хөгжих юм бэ

  • А
    Ахмад настан2026/02/10

    Иргэдийнхээ амьдралыг сайжруулах бодлого тодорхойлох гэнэ шүү ,байнгын хийх ёстой ажил нь биз дээ. Баттулга, Хүрэлсүх, Оюунэрдэнэ ерөнхийлөгч, ерөнхий сайдууд цагаан сараар байгалийн баялгаас ард түмэндээ ашиг хүртээдэг, юу нь буруу гэж. Ашиг хүртээх болохоор л ухаантай царайлж мөнгө тараах гэлээ, бүтээн байгуулалт блабла гэж балайрах хэрэг юу бна. Та нарын халааснаас гарч бга биш .

  • S
    S2026/02/10

    Олон жил төрд зайдагналаа, нэмэр алга

  • З
    Зочин2026/02/10

    Чи юу хуцаад байна

  • З
    Зочин2026/02/10

    Бямбацогт гэгч тэмбүүрсэн цараит зориуд нэр хүндийг нь унагах гэж хийж байгаа ажил.