СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөс Х.Булгантуяаг чөлөөлж, Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:2026/02/58252/542879577_801483669011003_2922781542505246811_n-1.jpg

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралд Монгол Ардын намын дарга Н.Учрал оролцож УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм.

Их хурлын нийт 453 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож нэр дэвшигч Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгов. Ингэснээр Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг сонгосон тогтоолыг батлав.