“Алдарт эх“-ийн 1,2 дугаар одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2026/02/58252/aldarteh.jpg

"АЛДАРТ ЭХИЙН 1, 2 ДУГААР ОДОН" шинээр авах ээжүүдийн материалыг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хорооны нийгмийн ажилтан хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

1. Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар

/ "E-Mongolia" болон Улсын бүртгэлээс авсан лавлагаатай бол нотариатаар батлуулах шаардлагагүй/

2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /Хүүхэд насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/

3. Насанд хүрээгүй хүүхдийн эрүүл энх бойжиж байгааг батлах өрхийн эмчийн тодорхойлолт

4. Анкет бөглөх /Хорооны нийгмийн ажилтнаас авах/

5. Өргөж авсан /0-3 насны хүүхэд/ болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол, овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг нотариатаар батлуулах эсвэл улсын бүртгэлээс лавлагаа авах

Одонгийн хүүхэд нь 2026 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх шаардлагатай. Мөн хүүхэд нэг нас хүрсэн байхдаа нас барсан бол одонгийн болзол хангах аж.