NTV телевиз: Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
380
legacy:2026/02/58252/542879577_801483669011003_2922781542505246811_n-3.jpg

NTV телевиз XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч Гал морин жилийн сар шинийн бөхийн барилдааныг орон даяар шууд дамжуулна. Энэхүү гал морин жилийн сар шинийн бөхийн барилдааны өмнө өргөн олноо хүндлэгдсэн, бөхийн тайлбарлагч Ц.Батнасан таныг NTV телевизтэй урт хугацаанд хамтран ажиллахыг хүндэтгэн урьж байна.

Бөх сонирхогч олон түмэнд өөрийн дуу хоолойгоо хоногшуулж, хүндлэгдсэн таныг бөхийн барилдааны тайлбараа манай телевизийн цэнхэр дэлгэцээр хийж, бөхөө дээдэлдэг түмэн олондоо бэлэг барина хэмээн NTV телевиз, бөхөд хайртай үзэгч олон итгэж байна.

Дашрамд дуулгахад NTV телевиз Үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах болсон цагаас эхлэн тайлбарлагч Ц.Батнасанг хамтран ажиллахыг урьсаар ирсэн билээ.

Энэ удаад бидэнтэй хамтран ажиллана хэмээн итгэж байна.

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    НТВ ийн зураглаачид ТВ-9 зураглаачидын хаана ч хүрэхгүй тэнэгтэж байна

  • З
    Зочин

    Ямар сайхан мэдээ вэ аль эртнээс хөлтлөх байсийн зөв шүү

  • З
    Зочин

    , заавал тэр биеэ тоосон этгээдийг урьж нтр яах гээд байдгийн

  • З
    Зочин

    Tv9 bol Batnasangiin tailbart bish tednii technik ajiltnuud nairuulagchiin ur chadvart bolj uzdeg blaa

  • З
    Зочин

    Одоо бгаа 2 нь л дээр ш дээ, заавал тэр биеэ тоосон этгээдийг урьж нтр яах гээд байдгийн

  • З
    Зочин

    Өсөх-Ирээдүй харцага өөрөө томчуудтай барилдаж явсан болохоор илүү сонирхолтой ,дүгнэлт сайтай сайн ,тайлбарладаг,Наранбаатар статистик илүү сайн бөхчүүдээ бүр багаас нь барилдаж явсныг хүртэл мэддэг шүү,Батнасангийн хувьд байдаг л нэг тайлбарлагч харилцаад үзэхээр биеээ тоосон шинжтэй юм билээ дээ.

  • З
    Зочин

    Хоолойноос илүү мэдлэг нь агуу

  • З
    Зочин

    Өсөх ирээдүй илүү сайн тайлбарлаж чаддаг

  • З
    Зочин

    төв халхын сайхан хүн аргил төв сайхан дуу хоолой үг хэллэгтэй

  • Ш
    Шижирбаатар

    Урилгыг хүлээн аваасай. Үнэхээр ард олонд таалагдсан урилга байна.

  • Ц
    Цог

    Батнасан сайхан тайлбарлагч. Дуу хоолой нь олон түмний сонорт кодлогдцон учраас зарим хүмүүс санагалзаад бна. Харин Өсөх-Ирээдүй бол албан цензурыг эвдэн жинхэнэ чөлөөтэй тайлбарлаж, түүхэн баримтууд, дэвжээний гаднах сонирхолтой явдлууд ... гд хэн бүхний мэддэггүй зүйлсийн тухай гоё мэдээллүүд өгдөг. Барилдаж бга бөхчүүдийн мэх, барилдааны онцлог гэхчилэн мэдрэмжтэй тайлбар хийдэг. Жинхэнэ чөлөөт сэтгүүл зүй гж ийм л баймаар.

  • И
    Иргэн

    Батнасангаар яадаг юм Одоо тайлбарлаж байгаа залуучууд мэргэжлийн болж бна

  • I
    Irgen

    Одоо тайлбарлаж байгаанууд мэргэжлийн утүвшинд бөйдаг, сүртэй хоолой шардлагагүы

  • З
    Зочин

    Өсөх -ирээдүй сайн тайлбарладаг даа

  • З
    Зочин

    Мундаг тайлбарладаг шүү.

  • З
    Зочин

    Батнасан одоо болсоон хоолоил гэхээс нээрээл одоо сонин биш ур чадвар муу

  • З
    Зочин

    Миний ажлын өрөөнд орж ирж эмчээ телевизээр бөх гарч байна гээд үздэг Залуу байсан.Тухайн үед манай фабрикийн ажилчин байсан.Их сайхан дуу хоолойтой.Би чи бөх тайлбарлагч болооч гэдэг байсан .Тун удахгүй улсын бөх тайлбарлагчдийн Уралдаан болж Батнасан түрүүлчихсэн эмчээ гээд орж ирж байсан.Бат Эрдэнэ аварга 1 өрөө байр өгнө гэсэн гээд УБ явсан.Харин аварга байр өгөөгүй байр түрээсэлж байна гээд уулзаж байсан Одоо ч манай Батнасан шилдгийн нэг болжээ.Амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

  • З
    Зочин

    Одооний 2 нь саин баигаа шүү

  • З
    Зочин

    Энэ бас Өмнөговь Даланзадгад гэж цаг агаар дураараа ярьдаг хүн бнаа. Яриа хувцасаа засах хэрэгтэй хүн бнаа

  • З
    Зочин

    Өсөх ирээдүй сайн, энэ шар сонин шиг юм ярьдаг

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Одоо тайлбарлаж байгаа хоёр хүн(Нэр нь гардаггүй болохоор мэдэхгүй) харин бөхийн мэдлэгтэй, хүнд хэрэг болохоор ярьж, сайн л тайлбарлаж байгаа шүү дээ. Улиг болсон хөндий"хүйтэн" магтаалаар үзэгчдийг залхаадаггүй. ТВ-9- ийн тайлбараас хавьгүй дээр дээ.

  • З
    Зочин

    Бөх. Тайлбарлах. Илүү сул үгүй Монгол. өв соёл Байх. Ёстой. Байхаа. Энэ л монгол ондоошил Батнасан сайн тайлбарлагч

  • З
    Зочин

    NTV-ийн Өсөх-Ирээдүй, Наранбаатар 2 бөхчүүдийн талаар маш сайн судалгаатай мэргэжлийн түвшинд тайлбарладаг шүү. Батнасан дуу хоолой гэхээс тайлбар хаана нь хүрэхгүй дээ. Бөх байнга үздэг хүмүүс бол сайн мэднэ.

  • G
    G

    Дуу хоолой нь болохоос биш тийм сайн биш

  • З
    Зочин

    Батнасан тайлбарлагч та олон түмнийхээ хүсэлтийг хүлээн авч Н.Т.Ү телвизтэй хамтран ажилавал бөхдөө хайртай уран гоё барилдааныг нь шимтэн үздэг монголчууд их баярлах байхаа. Таныг аль теливизд ажиллаж болох байх гэж найдаж явдаг шүү.

  • З
    Зочин

    Бөх тайлбарлагч Батнасангүйгээр үндэснийхээ бөхийг үзэхээр давсгүй хоолтой адилхан болоод нэг л юм дутагдаад байх юмаа

  • З
    Зочин

    Дэмжиж байна. Батнасангийн тайларыг сон сон бөхөө үзэх урамтай байдаг шүү.

  • И
    ИРГЭН

    Монгол бөхийн тайлбарлагч нар олширч чанар чансаа нь сайжирч байгаа нь сайшаалтай! Амжилт хүсье! Монгол бөхийн олон сайн тайлбарлагч дотроос хамгийн сайн мэргэжлийн мэдрэмжтэй тайлбарлагч бол домогт Чанрав агсан яаах аргагүй онцгой хүн байсан шүү!! Бөхчүүдийн судалгаа маш сайн дээрээс нь тухайн бөх ямар мэх хийх гэж байгааг урдичилаад уншчихдаг агуу хүн байсан шүү!!!

  • Г
    Гадаад хэлээр донтогч

    Уг нь Батнасан гуай англи,герман, франц,хуту,хинди зэрэг хэлүүдээр зэрэг яриад тайлбарлах хэрэгтэй. Хамгийн гол нь Африкийн орнуудын хэлээр ярьж Уянга халилаа Скандинавын орнуудын хэлээр ярих хэрэгтэй байна. Бас дээрээс нь уналаа давлаа гээд чанга дуугаар орилоод,уйлах инээх хослуулбал нэн чухал байна.ккккккккк

  • М
    МӨНХ-ЭРДЭМ

    Одоо тайлбарлаж байгаа 2 нь тун зүгээр дээ.

  • З
    Зочин

    Морь тайлбарладаг залуу сайхан монгол үгээр зарим эгзэгтэй үед дуу хоолойгоо өндөр нам болгож гоё акценттай сонирхол татахуйц тайлбарладаг энэ бөх тайлбарлагч нэг л өнгийн хоолойгоор үгийн баялаг байхгүй

  • З
    Зочин

    Надад таалагдлаггүй уучлаарай.нэгэн хэвийн дуу хоолой үгийн баялаг туйлаас муу

  • B
    baagii

    tv9 Batnasan gedeg huni tailbartai uzeh ymsan daa.

  • B
    baagi

    ntv estoi ontgui tailbar hiideg shuu . uzeh sonirholgui boldog . neg ih uzdegui haaya uzheer unen uramgui. undur Munherdene ch gej baih shig. medrem duu hooloi ur uhaan uzegchided Batnasanguu goe tailbar hiideg dee mini bodol

  • З
    Зочин

    Уучлаарай Батнаасан. Гэхдээ чиний бөхийн тайлбарыг сонсоод л явдаг шүү. Кккк.

  • З
    Зочин

    Би нэг их үнэлдэггүй. Монгол хэлний үгийн баялаг муутай өөрийгөө хөгжүүлэх тал дээр юм хийдэггүй гэж харж байна. Дуу хоолой сайхан л эр хүн. Хөгжөөд явбал мундаг нөхөр гарна даа.

  • З
    Зочин

    Энэ хүн өөрийгөө бараг баатар болгочих юм... Гэтэл энэ хүний тайлбарлаж буй яриа сонсохд ой гутмаар: Монгол бөх болон Монгол хэлийг сүйрүүлж буй хүн гэж бддог:Жишээ нь: 4-н даваа нерэвний даваа, масс ихтэй байна, формдоо ороогүй байна, момент нь болоогүй байна, орос школ, зерител нь, сенсаци болж байлаа, лидэрүүд, топ левил, классик бөх, ковот нь, код нь, найс байлаа, окей (ок,ох) кодекс нь биш, их хобитой, сүпер, дасгалжуулагчийн карер нь, стандарт бус, актив тай, оюуны потенциал нь, логик байхгүй, тестед унасан, контролтон доо, тактик нь, фенүүд нь, рост нь хүрэхгүй , берэнд бөх, цикл нь болоогүй, топ аймаг, топ мэх, мессеж өгч байна, анализ хийх, зарим үед компьютер шиг "ресет хийж байна " гэх мэт МОНГОЛ БӨХ болон МОНГОЛИЙГ СҮЙРҮҮЛЭГЧ ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ДАА....

  • Д
    Дэмжигч

    Тв9 хамтдаа гаргахад л болоо биш үү.