Сар шинийн өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Хоосон
OtgonbayarSУнших: 1 мин
00
legacy:ontsgoi/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-6.jpg

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны хоёрдугаар сарын 17-ний өдрөөс хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан байна.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын давхардсан тоогоор 507 алба хаагч, 113 нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэжээ. Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, цасанд суусан 23 автомашиныг татан гаргав.

legacy:ontsgoi/hangajee.jpg