Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэргээр яллуулсан

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 57 сек
160
legacy:2026/03/MPA_9592.jpg

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял сонссон. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, түүний хорих ялыг 4 сараар бууруулж байв.

Тодруулбал, тэрбээр анх 2024 оны нэгдүгээр сард шүүхээс ял сонсож байсан. Ингэснээр суллагдах хугацаа нь энэ оны 6 дугаар сард дуусах ёстой ч Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно" гэж заасан. Энэ дагуу, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө цагдан хоригдсон хугацааг нь хасаж тооцож байгаа аж.

Мөн тэрбээр хоригдох хугацаандаа номын санч хийж байсан бөгөөд шагналын хоногоор шагнуулсан зэргээ тооцуулснаар өчигдөр суллагдаж, эрх чөлөөтэй болсон юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ. "Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов.

Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй. Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй.

“Т.Аюурсайханы хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй” гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг 2024.09.12-ны өдөр албан ёсоор олон нийтэд мэдээлсэн байтал (албан ёсны линкийг сэтгэгдэл хэсэгт байршуулав) өнөөдрийг хүртэл намайг нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн мэтээр гүтгэж мэдээлсээр байгааг олон түмэн харж байгаа.

Миний бие 2000 онд гадаадад сургууль төгсөж Эх орондоо ирээд 25 настайдаа үйлдвэр байгуулж бизнес хийж эхэлсэн цагаас хойшхи 20 гаруй жилийн миний өмч хөрөнгийг шалгасан. Миний бие энэ урт хугацааны бүх өмч хөрөнгөө баримтаар нотолсон. Хэрхэн яаж нотолсноо, өнөөдөр шүүх ямар байдалтай байгааг удахгүй ард олонд нээлттэй танилцуулах болно. Л.Оюун-Эрдэнийг тосгонд галч байхад нь миний бие бизнестэй, үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан бол Л.Оюун-Эрдэнэ эдүгээ дэлхийд толгой цохих хөрөнгөтөн болж, харин би ял авав.

Миний бие Л.Оюун-Эрдэнийг хүнд цагт нь яаж тулж түшиж, тусалж, бүх л өндөр албан тушаалд хүрэхэд нь дэмжсэнийг ард түмэн мэднэ. Түүнд хууртагдаж, итгэсэн нь миний алдаа болж, би цагаан дээр хараар бичсэн хууль, өөрийнхөө явсан замнал, гишгэсэн мөрөндөө итгэснээсээ болж өөрийгөө хамгаалж, дуугарч, тэмцэж чадаагүй. Монголын Эх орон, ард түмний төлөөх миний улс төрийн замнал ҮНЭН байсан.

Миний бие Эх орныхоо баялгаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Эсрэгээр нь, баялгийг эзэн ард түмэнд нь хүртээхийн төлөө хамгийн их нөлөөтэй, эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй этгээдүүдийн эсрэг хамгийн хэцүү тэмцлийг хийсээр ирснийг олон түмэн мэднэ. 2017 онд Эрдэнэс тавантолгойн ордыг бүхлээр нь Шинхуа-Энержи Ресурс нэгдэлд 100 хувь бүрэн ашиглуулах нэрээр хувьчлах гэж байсныг нь оройлон манлайлж зогсоосон. Эрдэнэт үйлдвэрийг хувь этгээдүүд завших гэж байсныг оройлон манлайлж зогсоосон. Оюу толгой ордыг ард түмэнд ашигтай болгохын төлөө цуцалтгүй зүтгэж тэмцсэн. Стратегийн орд газрын баялгийг ард түмэн хүртэх талаарх Үндсэн хуулийн 6.2 заалт нь миний бие санаачилж, үг, үсэггүй боловсруулснаар 2017 онд батлагдсаныг тэр үеийн УИХ-ын дарга, гишүүд мэднэ.

Монголын Эх орон, Монголын ард түмний өнгөрсөнг одоо, ирээдүйтэй нь хамт хулгайлсан гэмт этгээдүүд шударга ёсны өмнө удахгүй сөхрөхийг ард түмэн харах болно. Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг бүх талаар дэмжиж хамтарч ажиллах болно" хэмээжээ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн7 сар өмнө

    Ингэж худлаа ярих хэрэггүй дээ.Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ.Бат өөраө л унасан гэдэг шиг Өөрөө л уначихаад Одоо хэнд найдаж хжнийг гүтгэж бна аа

  • M
    MARA7 сар өмнө

    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.

  • З
    Зочин7 сар өмнө

    Ene aciig bucaagaad bh estoi gazar ni hi

  • З
    Зочин7 сар өмнө

    цүнх баригч байсан байж, юун үйлдвэр, бизнес. хуцна биз. дуугүй зайл, нам бузарласан хулгайчууд

  • З
    Зочин7 сар өмнө

    таарсан таар шуудайнууд. битгий донгод

  • З
    Зочин7 сар өмнө

    базарваань нөгөө сүрхий шудрага тав биз дээ данх та нар гөлөгнүүд

  • З
    Зочин7 сар өмнө

    Аюурсайхаан. Хуучин түлхүүрээ шинэ хаалга онгойхгүй ш дээ.

  • З
    Зочин7 сар өмнө

    Zaa shaadgiin be, Udaanjargal ta 2 Golomtiin Bayasaagaas 1 saya usd belen tsunhleed garsaniig chine huuhdiin parkiin ajilchid bugd harsan. Castle restaurant iin. Zugeer l ulaan avilgalch baij. Yu shaagaad bgan be.

  • З
    Зочин7 сар өмнө

    Ашгүй гарч ирсэнд баярлалаа хүргэе. Их хурлын индэр дээр шударга үнэн үг хэлж , Монголын төлөө олон ажил хийсэнийг чинь бид мэднээ

  • З
    Зочин7 сар өмнө

    Хуцна биз. Шүүхийнхэн чинь Оюукын үгэнд орж чамайг яллах байтугай харин ч эсрэгээрээ байсан. Оюук шүүхийг шүүмжилдэг байсан

  • И
    Иргэн7 сар өмнө

    Энэ сайтуудын мэдээллийг жаахан цензуртэй болгохгүй бол Хүн гүтгэх харлуулах мушгин гуйвуулах нь хирээс хэтэрлээ.Үүнийг зохицуулах Хуультай болмоор бна.УИХ-ын гишүүд,Сайд нао болон Төрийн өндөр албан тушаалтай нөхдүүдээс Хэн хэн хэдэн ТВ,сайь,хэвлэлтэйг олонд Ил тод болгомоор бна.Нэгнийгээ байнга түүгээрээ гүжирддэг харлуулдаг Хаалтын гэрээ гэгчээр Захиалгат гүжирдоэшэ явуулдаг бас хууль хүчнийхэнтэй холбоо сүлжээтэй.Энхбаяр сайд шүүхээр шийдэгдээгүй Хэрэг ярихаасаа илүүтэй энэ эмх замбраагүй мэдээллийг журамд оруулж,мэргэжилтэй үгүй нь мэдэгдэхгүй Сэтгүүлч сурвалжлагч нарыг ЦЭГЦРЭХ аянаараа зохицуулмаар бна шүү.

  • З
    Зочин7 сар өмнө

    За энэ ард түмнии хөрөнгииг тоногч намчин шуналт бузар долоогч дарга дагасан пялдгууд жоохон ял сонсхоорооо би буруугүй эсвэл хүнд хэвтриин өвчтан болж жүждэг олон нүүртүүд

  • З
    Зочин7 сар өмнө

    Буруунаа хүлээхгүй бол буцаагаад хий,худлаа гар,одоо хэлмэгдсэн,хуучхн арга

  • З
    Зочин7 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин7 сар өмнө

    Чи бол хулгайч бүүр новш удахгүй бүүр их үйл лайгаа эдлэнэ

  • Z
    Zochin7 сар өмнө

    Nugel nudere gej