Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
10
legacy:2026/03/644136582_904815135513705_149271624822729117_n.jpg

Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байна. Тодруулбал, өчигдөр Монголын багийнхан байсан газраас 2 км-ын зайд дэлбэрэлт болж нүүлгэн шилжүүлэлт эхэлжээ.

Улмаар МИАТ компанийн зүгээс нислэгийн багаа яаралтай авахаар шуурхай штаб байгуулан ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ ГХЯ-аар дамжуулан Бахрейнтэй холбоо тогтоож, хил нээгдмэгц иргэдээ авахаар төлөвлөж байгаа аж.