МИАТ: Бахрейнд байгаа МИАТ-ийн ажилтнуудыг авахаар Манилагаас Бахрейн руу нислэг үйлдэх гэж байсан нислэгийг аюулгүй байдлаа бодож цуцалсан

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин 28 сек
20
legacy:2026/03/586049135_828056919856194_6028671984886300424_n.jpg

Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ийн нислэгийн багийн 14 гишүүн байна. Тодруулбал, өчигдөр Монголын багийнхан байсан газраас 2 км-ын зайд дэлбэрэлт болж нүүлгэн шилжүүлэлт эхэлжээ.

Улмаар МИАТ компанийн зүгээс нислэгийн багаа яаралтай авахаар шуурхай штаб байгуулан ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ ГХЯ-аар дамжуулан Бахрейнтэй холбоо тогтоож, хил нээгдмэгц иргэдээ авахаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар "МИАТ ТӨХК"-иас мэдэгдэл "Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Бахрейны Хаант Улсын “Gulf Air” компанитай “Агаарын хөлгийн холимог түрээсийн гэрээ” байгуулан өөрийн эзэмшлийн Боинг 787-9 агаарын хөлгийг нисэх бүрэлдэхүүний хамт тус улсад ажиллуулж байгаа билээ.

Өчигдөр буюу 2026.02.28-ны өдрийн 15:00 цаг /УБ-ын цагаар/-ийн орчимд эхэлсэн Иран Улс болон Персийн буланд өрнөж буй АНУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбоотой Бахрейны Хаант Улсын “Gulf Air” компанид түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа нисэх бүрэлдэхүүний болон агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллагуудтай мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор “МИАТ” ТӨХК дээр шуурхай штаб байгуулж 24 цагаар ажиллуулж байна.

Ингэснээр өчигдөр /2026.02.28/ Улаанбаатарын цагаар 18:15 цагт Бахрейны Хаант Улсын Манама хотод байгаа 14 ажилтнаа аюулгүйн бүс /safety zone/-д нүүлгэн шилжүүлэх ажлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам болон “Gulf Air” компанитай хамтран зохион байгууллаа.

Мөн Филиппин Улсын Манила хотоос Бахрейн Улс руу нислэг үйлдэхээр ажиллаж байсан манай компанийн агаарын хөлөг болон нисэх багийн 14 ажилтан байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тэдний амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тухайн нислэгийг цуцалсан болно.

Харин “МИАТ” ТӨХК-ийн бусад чиглэлийн нислэг үйлдвэрлэлийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд дээр дурдсан нөхцөл байдалтай холбоотойгоор Бахрейн Улсад томилогдон ажиллаж буй ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой, шуурхай ажиллаж байна" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин7 сар өмнө

    МИАТ-ын энэ нойтон түрээс гэж эр эмгүй гадаадад очиж завхайрдаг, нисгэгч нар нь үйлчлэгч охидуудаа сонгож авч яваад бавдаг заваан юм байдаг юм. Олон гэр бүлийг самарсан юм байдаг юм даа. Нойтон түрээс гэж хормойн донтой юмнууд нь уралдаад явдаг ажил байдаг юм даа.

  • З
    Зочин7 сар өмнө

    Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan