Цахим сугалааны залиланг шалгуулахаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө холбогдох байгууллагад хандана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:tumurtumuu/2524ц copy.jpg

Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд сугалаа, хонжвор зохион байгуулах иргэд олширсон. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад залилах төрлийн гэмт хэрэг ч тасралтгүй нэмэгдэж байгааг албаныхан анхааруулсаар буй. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө цахим орчинд явагдаж буй хонжвор, сугалаатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад гомдол гаргахаа мэдэгдлээ. Тэрбээр "Энэ хэдэн зуун сая, тэдэн сая хожиж байна хэмээн ядарсан иргэдийг хохироож байгаа луйварчдыг маргааш албан ёсоор холбогдох газруудад гомдол гаргаж, яаралтай таслан зогсоох гэж хичээнэ. Бид яагаад нэгэндээ ийм хайргүй юм бэ" гэжээ.