“Сэлбэ 20 минутын хот”-ын Олон нийтийн бүсэд хөрөнгө оруулах 28 санал ирлээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 30 сек
10
legacy:2026/03/gar1.jpg

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд зарласан Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах бүртгэл хаагдаж, үнэлгээний шатанд шилжлээ.

Нийслэлийн төвлөрлийг сааруулах, шинэ дэд төвийг бий болгох зорилготой тус төслийн Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхлоо хувийн хэвшлийнхэн идэвхтэй илэрхийллээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр нээлттэй зарласан тус шалгаруулалтад 45 хоногийн хугацаанд нийт 53 аж ахуйн нэгж бүртгүүлж, санал ирүүлснээс 28 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтын материалаа бүрдүүлж, битүүмжлэн ирүүлсэн байна.

legacy:8-  24/thai/gar2.jpg

Сонгон шалгаруулалтын материалыг нээх ажиллагааг ААН-үүдийн төлөөллийг байлцуулан, ил тод байдлын зарчмын дагуу гүйцэтгэж, баталгаажууллаа.

“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн зүгээс эхний ээлжид стратегийн ач холбогдол бүхий 15 байршлыг хөрөнгө оруулагчдад санал болгоод байгаа юм.

legacy:8-  24/thai/gar5.jpg

“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар: “Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хөрөнгө оруулалтын саналыг Үнэлгээний хороо маргаашнаас эхлэн хянан үзэж, гуравдугаар сарын 16-ны дотор эцсийн дүгнэлтийг танилцуулна. Ингэснээр “Сэлбэ 20 минутын хот” төслийн хоёрдугаар шатны буюу хамгийн үнэ цэнтэй, эрэлттэй байршлуудын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Бид олон нийтийн бүс буюу төв зам дагуух нүүрэн талын эгнээг худалдаа үйлчилгээ, далд зогсоол, үйлчилгээтэй орон сууц, хүнсний зах, давхар зогсоол бүхий үйлчилгээний төв, амины сууц болон таун хаус байхаар цогцоор нь төлөвлөсөн” гэдгийг онцоллоо.

Сонгон шалгаруулалтын явцад Үнэлгээний хороо шаардлагатай тохиолдолд оролцогч ААН-үүдээс нэмэлт тодруулга, мэдээллийг авч ажиллах бөгөөд эцсийн шийдвэр 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гарна.

legacy:8-  24/thai/gar4.jpg

Төрөөс инженерийн дэд бүтцийг (цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус) иж бүрэн шийдсэн талбайд хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр стандартад нийцсэн барилга байгууламж барьж, эзэмших нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ загвар болж байгаагаараа онцлогтой. Сэлбэ дэд төв нь ирээдүйд 50,000 оршин суугчтай, өдөр тутам 250,000 хүний урсгал дамжин өнгөрдөг бизнесийн болон нийгмийн шинэ төв болон хөгжих юм.

legacy:8-  24/thai/gar3.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MARA

    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.