Г.ДАШНЯМ: Би машингүй, жолоочгүй, туслахгүй. Надад аль нь ч хэрэггүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:jet dashnyam/19b8b7e3-f730-4e1e-a4cc-a5f07a207ba0.jpg

Өнгөрөгч оны төгсгөлд Засгийн газар 16 дэд сайдын томилгоог дэмжиж, үүрэгт ажилд нь оруулж байв. Тэгвэл дэд сайд нарын нийгмийн хангамж, цалин хөлстэй холбоотой тодруулсан сэтгүүлчийн асуултад Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Г.Дашням дараах хариултыг өгөв. Тэрбээр "Би машингүй, жолоочгүй, туслахгүй. Надад аль нь ч хэрэггүй. Би гурав гаруй сая төгрөгийн цалинтай ажилладаг. Миний жижигхэн ажлын өрөөгөөр та бүхэн зочилж болно" гэв.