Х.Нямбаатар: Шадар сайд Х.Ганхуягаас “Дэлхийн адууны өдөр“-ийг тэмдэглэхтэй холбоотой 3 тэрбум төгрөгийг нийслэл төсөв дээрээ тавь гэсэн бичиг ирсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nyambaatar hotin darga/MPA_9327 copy.jpg

“Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тус үйл ажиллагаанд шаардагдах тодорхой хэмжээний зардлыг нийслэлийн төсвийн тодотголд суулгаж байгаад зарим НИТХ-ын төлөөлөгч нар шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Шадар сайд Х.Ганхуягаас "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэхтэй холбоотой 3 тэрбум төгрөгийг нийслэл төсөв дээрээ тавь гэсэн бичиг ирсэн" гэх мэдээллийг өгөв.