Х.Мөнхзул: “Эмэгтэй хүнийг сардаа нэг гөв” гэх мэт хэлц үгсээр дамжсан хэвшмэл ойлголт нь эмэгтэйчүүдийн хүчирхийллийн гол суурь шалтгаан болж байна

Нийгэм
Darisuren
DarisurenУнших: 4 мин 27 сек
90
legacy:2026/03/MunkhzulHEUK/03.jpg

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзултай ярилцлаа.

-Жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэсээр ирсэн. Таны хувьд энэ өдөр баяр уу, эрхийн өдөр үү?

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө ярилцаж, шүүн тунгаан бодож, Засгийн газар нь энэ чиглэлээр ОУ-ын байгууллагын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргийнхээ хэрэгжилтийг шаардаж чухал өдөр гэж Хүний эрхийн Үндэсний комиссоос хардаг.

-Цахим орчинд цацагдсан мэдээллээс болж амиа хорлох асуудал охид, хүүхдүүдийн дунд их гарч байна-

legacy:MunkhzulHEUK/02.jpg

-Эмэгтэйчүүдийн эрх шат шатанд л зөрчигдөж буй талаар нийгэмд яригддаг. Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ямар шатанд яваа юм бэ?

-Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал гэхээр тусгайлсан асуудал биш шүү дээ. Хүн гэдэг утгаараа нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэй гэлгүй тэгш оролцож нийгмийн баялгийг тэгш хүртсэнээрээ аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх асуудал яригддаг. Тэгэхээр эмэгтэй болж төрснөөрөө шийдвэр гаргах түвшинд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ асуудлууд хязгаарлагдах гэдэг юм уу, ялгаварлан гадуурхагдах, ямар нэг байдлаар гэр бүл, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх явдал буурахгүй байна л даа. Эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд технологи хөгжсөнөөр технологид суурилсан жендэрийн хүчирхийлэл дүр төрхөө улам өөрчилж байна.

Ер нь цахим орчинд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах үзэл хандлагад уриалан дуудсан үйл ажиллагаанууд хийгдэж байна. Мөн өмнө нь дотно харилцаатай байсан хүмүүс нэгнийхээ бичлэгийг ил гаргах, нэр төрд нь халдах, ялангуяа, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй цөөхөн эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг нь шүүмжлэхээс илүүтэй гэр бүлийн байдал, царай зүс, биеэ авч яваа байдал руу нь чиглэсэн ажиллагаанууд хийгдэж байгаа асуудал дээр ямар арга хэмжээ авах талаараа ХЭҮК 2025 оны илтгэлдээ тусган УИХ-аар хэлэлцүүлж УИХ-ын 77 дугаар тогтоолыг гаргуулсан.

Нэгдүгээрт, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хууль, эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай байна. Ялангуяа, хүний нэр төрд халдаж байгаа троллингийн асуудлууд, цахимаар харилцаа үүсгээд бэлгийн харьцаанд орж буй асуудлуудыг Монгол Улс хууль, тогтоомжоороо зохицуулаагүй байна.

Нөгөө талаараа гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл технологи ашиглан үйлдэгдэж, цахим орчинд аппликейшнаар гэр бүлийн хүнээ мөрдөж мөшгидөг асуудлууд гараад байгаа. Цахим орчинд цацагдсан мэдээллээс болж тухайн өртсөн иргэн амиа хорлох асуудал охид, хүүхдүүдийн дунд их гарч байна. Амиа хорлох талаар судалгаанаас харахад, 60 гаруй хувь нь цахим орчны дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас болж амиа хорлох талаар ярьж байсан гэдэг ноцтой судалгаанууд бий.

Тийм учраас бид хууль, эрхзүйн орчноо яаралтай өөрчлөх, нөгөө талаар бүртгэл мэдээллийн тогтолцоогоо сайжруулах, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хэдэн хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа талаарх тоон мэдээллээ сайжруулж, энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.

-Цахим хүчирхийллээс болж амиа хорлох хүртэл эрсдэл үүсдэг гэж та хэллээ. Буруутай этгээдэд оногдуулах хариуцлага сул байна уу эсвэл хуулийн орчин нь ямар байна вэ?

-НҮБ-ын холбогдох байгууллагаас 36 нэр төрлийн хүчирхийллийн арга томъёоллуудыг гаргасан байгаа. Үүнийг бид яаралтай судалж, хууль эрхзүйн орчинд тусгагдсан эсэхэд ХЭҮК-оос түргэвчилсэн үнэлгээ хийхэд огт зохицуулагдаагүй асуудал ч байсан.

Тиймээс яаралтай хууль эрхзүйн орчноо сайжруулж, зарим хүмүүсийг ял завших байдлыг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай байгаа.

-Парламентын гишүүдийн 26.5 хувь нь эмэгтэй болсон нь дэвшил-

legacy:2026/03/MunkhzulHEUK/01.jpg

-Сүүлийн жишээг харахад, М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйн асуудлаас үүдэж эмэгтэй гишүүдийн квотыг бууруулах асуудал ч хөндөгдлөө. Энэхүү квотын асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Эмэгтэй болж төрснийхөө хувьд ямар нэг байдлаар шийдвэр гаргах түвшинд гэдэг юм уу, бүхий л төрийн бодлогыг тодорхойлох процесст эмэгтэй хүн оролцох эрхтэй. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуульд улс төрийн албан тушаалтны хүйсийн квотыг тусгасан байдаг.

Харамсалтай нь Монгол Улсад квотын хэрэгжилт хангалтгүй байна. Парламентын гишүүдийн 26.5 хувь нь эмэгтэй болсон нь дэвшил. Харин дүүргүүдийн Засаг дарга, орлогчдын хувьд квотын хэрэгжилт хангалттай. Бусад улс төрийн томилгоо зэрэгт үнэхээр хангалтгүй байгаа юм аа. Мөн Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилт байгаагийн нэг илрэл нь энэ л дээ.

-Ер нь эмэгтэйчүүдийн өртсөн хүчирхийллийн тоон мэдээллийг авч үзвэл, сүүлийн жилүүдэд ямар үзүүлэлт гарсан бэ?

-НҮБ-аас залуучуудын дунд цахим орчны дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаар судалгаа авахад, оролцогчдын 66 хувь нь дээрх төрлийн дарамт, хүчирхийлэлд өртсөн дүн мэдээлэл гарсан. ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон хүүхдийн утаснуудад ирж буй мэдээллүүдээс харахад ч охид эмэгтэйчүүд дарамт, хүчирхийлэлд өртөж байгаа явдал буурахгүй байна. Харамсалтай нь гэр бүлийн хүчирхийллийн яг хэд нь цахим орчинд үйлдэгдэж байгаа талаар статистик мэдээлэл өнөөдөр Монгол Улсад гараагүй. Яагаад гэвэл гэмт хэргийн бүрэлдэхүүнд энэ асуудал тусгагдаагүй үндэслэлээр гараагүй байгаа. Тиймээс бүртгэл мэдээллээ сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.

-Та 66 хувь хүн гээд маш өндөр үзүүлэлт хэллээ. Үүнийг бууруулахын тулд бид яах ёстой юм бэ?

-Нэн түрүүнд урьдчилан сэргийлэх нь чухал. Яагаад гэмт хэрэг гарч хэн хохироод байгаа юм, юунаас шалтгаалаад байгаад чиглэсэн урьдчилан сэргийлэх ажил чухал.

Ер нь эмэгтэйчүүдийн өртөж буй хүчирхийллийн гол суурь шалтгаануудын нэг нь хэвшмэл ойлголт байна. Үүнийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол сул дорой, шийдвэр гаргах түвшинд “Урт үстэй, богино ухаантай”, “Эмэгтэй хүнийг сардаа нэг гөв” гэдэг ч юм уу хэлц үгсээр дамжсан хэвшмэл ойлголтууд бүх салбарын тогтолцоонд шингэсэн байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэх, хэвшмэл ойлголтыг устгахад чиглэсэн хувь нэмэр чухал байна.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү6 сар өмнө

    “Ирвэс хэмээх эрээн барыг эрхлүүлэх тусам номхон болдог. Эхнэр хэмээх эмэгтэй хүнийг эрхлүүлэх тусам догшин болдог” гэж манай нэг суут хүний хэлсэн үг байнаа. Эмэгтэй хүний хамаг сайхан нь салтаандаа биш зан аашиндаа байвал болох нь тэр. Тийм байвал эрчүүд бид юу боллоо гэж гөвшөөд байхав дээ. Ийм төрлийн хүчихийллийн 80 хувь нь эхнэрийн зан аашнаас болдог. Эмэгтэй хүний үс урт ухаан богино гэж үг байдаг. Сүүлийн жилүүдэд энэ үг эсрэг болж, харин ч эмэгтэйчүүд нь ухаалаг үг хэлж эрчүүд нь гошигонуур болсон харагдана.

  • Х
    Хххх6 сар өмнө

    Дэн гарвын харанхуй

  • З
    Зочин7 сар өмнө

    Эмэгтэй хүнийг гөв гэдэг нь угаасаа хогын үг

  • З
    Зочин7 сар өмнө

    Өнөө хүн харин ч эсрэгээрээ эр хүнийг ямар ч үүрэггүй үнэ цэнэгүй хүмүүс гэж үзэх нь улам дэвэрч байна. Эрэгтэй хүний эрх ашиг гэж хаана байдаг юм хаана ч байдаггүй биз дээ??? Гэр орноо сайн авч явж архи дарс уудаггүй эрчүүдийг ажлын мал гэсэн нэр цол өгөөд ихэвчлэн гэрээсээ хөөх нь нийгмийн нийтлэг үзэгдэл болжээ. Эмэгтэйчүүд харин архи дарс ууж шоудах нь ихсээд эрчүүдээ тэнэг мангараар нь дуудаж илүү их доромжлох болсон. Зүгээр л энд тэнд гарсан ярилцлагуудыг үзэхээр бүх эрчүүд бол новш угаасаа үл бүтэх амьтад гэсэн ойлголтыг 100 хувь өгч байдаг.

  • D
    Damba Gunsmaa7 сар өмнө

    Unendee dawarch bna ohidg arai l onts hertsgiigeer alj bna mongol ohiduud eejgui aawgui shorongiin l hadaas bolood 30 jil ulsad ni amidarch bj allaga uildeed

  • З
    ЗОЧИН7 сар өмнө

    ЭМЭГТЭЙЧҮҮД ӨӨРСДӨӨ ҮГЛЭЭ ЯНШАА НӨХРӨӨ БАЙЖ ЯДТАЛ НЬ ДАРАМТАЛНА ТҮҮНЭС БОЛООД НӨХӨР НЬ НЭГ УУРЛАХДАА ГАР ХҮРДЭГ ТОХИОЛДОЛ БИЙ ЕР НЬ МОНГОЛЫН АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ОРСОН НӨХРҮҮДИЙН АРД ШУНАЛТАЙ ЭМСҮҮД БАЙГАА НЬ ҮНЭН Ш ДЭЭ

  • З
    Зочин7 сар өмнө

    гуцдаг, монгол хүүхнүүд шиг жаргал нь хэтэрээд зовлон болсон хүмүүс хаана байна. шал худлаа америк маягийн худлаа орчуулгын сэтгэлгээ уншсан хэдэн текстээр хуцдагийн. хүний эрх л гэж байх болохоос эмэгтэйчүүдийн эрх гэж тусгай зүйл байхгүй

  • 1
    1327 сар өмнө

    Эрчүүд дандаа хүчирхийлэгчид байдаг юм шиг шаах юмаа пиздаа, нөхрөө, эр хүнийг хүчирхийлдэг эмэгтэйчүүд зөндөө байдаг шл.

  • З
    Зочин7 сар өмнө

    iim tenegdyy umnuud ene tend il yavaad bh um