Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын нэн тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 46 сек
10
legacy:2026/03/1.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь жилдээ болж буй тус арга хэмжээнд оролцож, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монголын эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж, хүчирхийлэл, дарамт шахалт гэх зэрэг хүйсийн ялгаатай байдлын улмаас учирдаг бэрхшээл бүрд та бүхнийг түшиж тулах төр засаг, асуудлыг шийдэх гарц бий” гэдгийг онцоллоо.

Засгийн газраас нийгмийн халамжийн 72 төрлийн тэтгэмж, тусламжийг хэрэгжүүлж, жил бүр 2.2 их наяд төгрөг зарцуулдаг. Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламж бодит эзэндээ хүрч, дутууг нь нөхөх, дундуурыг нь гүйцээх зорилтдоо хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна гэлээ.

legacy:ZandkaZASAG/EDes/2.jpg

“Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг чухал хэсэг. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ төсөлд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн гишүүний аль нэгийг ХАОАТ-аас чөлөөлөх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айл ипотекийн зээлд дугаарлалтгүй хамруулахаар тусгажээ.

legacy:ZandkaZASAG/EDes/3.jpg

Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Мөн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэхийг хатуу сануулж, цаг алдалгүй арга хэмжээ авахыг даалгаад буй юм.

2026 оныг “Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлж байна.

legacy:ZandkaZASAG/EDes/4.jpg

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээндхүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх гэж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.

legacy:ZandkaZASAG/EDes/5.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MARA

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)