11 дүгээр ангийн сурагчид нэгнийгээ согтууруулж байгаад бусдаар хүчирхийлүүлсэн гэх хэргийг шалгаж байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
50
legacy:surguuli/surguuliiiiiid.jpg

Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Уг мэдээллийг нийтэлсэн иргэн "Охидууд нэгнийгээ согтууруулах ундаа уулган тасрааж байгаад залуучуудаар хүчирхийлүүлсэн байна" хэмээжээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэжээ.

Уг хэрэг энэ сарын 6-нд гарсан байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    11 анги гэж хүүхэд биш шүү дээ . иргэний үнэмлэхээ авсан хуулийн хариуцлага хүлээнэ

  • З
    Зочин7 сар өмнө

    Энэ нээрээ хүүхэд дээрэлхэж байгаа хүүхдүүдийг хараад байхад эх эцгийн хараа хяналт муу 10н жилийн сурагч гэхэд хумс хуруу нүүр ам бурхан ч цочмоор янханлаг төрхтэй новшнууд байх юмаа. Нэг бол орк царайлсан хөдөө аймгийн хөөсөн мантуунууд бас байнаа байна. Энэ 2ын дунд байдаг мянга мянган ээж аавын хүмүүжилтэй хүүхдүүд мөр мөрөөрөө хичээлдээ явж л байна. Цөөн тооны дээрэлхэгчдийг нүүрийг нь ил гаргаад тавих хэрэгтэй. Юуг нь хайралдгийн тэгээд бүгд тэднийг үзэн ядацгаа.

  • З
    Зочин7 сар өмнө

    Эрүүгийн хариуцлага хүлээх насыг багасгах хэрэгтэй болсныг нийгэм харуулж бна. Эрүүгийн хуульд байдаггүй зохицуулалтыг оруулах

  • З
    зочин7 сар өмнө

    одооны охид их эвгүй болсон байна лээ. Ялангуяа хувийн сургуулийн

  • И
    Иргэн7 сар өмнө

    Эх эцэг нь ингэдэг болоод тэгж бгаашд