Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 9 сек
270
legacy:2026/03/649376235_973084608375830_5115759644832323587_n.png

Ахлах ангийн сурагчдын нэгнээ дээрэлхэж, зодож, хувцсыг нь хөвгүүдийн нүдэн дээр тайлахыг завдаж буй бичлэг цахим орчинд цацагдаж, нийгмийн айдаст автуулаад байна. Зодооны асуудалд Ерөнхий боловсролын 130, 21, Номт наран сургуулийн 11, 12 дугаар ангийн 8 сурагч холбогдоод байгаа юм.

Нүдний цөцгий мэт хайрлан энхрийлэн өсгөсөн охин үрээ хэрцгийгээр зодуулж буй бичлэгийг үзсэн эцэг эх, гэр бүлийнхэнд нь ямар байх нь ойлгомжтой. Гэтэл сургуулийн удирдлагууд өнөөдөр ангиудаараа явж сурагчидтай уулзаагүй болохыг 130 дугаар сургуулийн нэгэн сурагч ярив.

Мөн 130 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл "130-р сургуульд өмнө нь ч ийм олон асуудал гарч байсан. Манай хүүхэд 11 дүгээр сард үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж, зодуулсан. Хөл, гарынх нь савхан яс хугарсан учраас нийгмийн ажилтантай нь уулзсан ч тоогоогүй. Огт тоодоггүй юм байна лээ. Тухайн үед камер шүүсэн ч ангийн багш сургуулийн удирдлагууд нь тоогоогүй" гэв.

Мөн Боловсролын сайд П.Наранбаяр "130 дугаар сургуулийн нэг хүүхэд байсан гэх мэдээлэл ирсэн. Тухайн сургуулийн эцэг эхчүүдийн гаргасан мэдээллээс харахад 130 дугаар сургуульд үе тэнгийн дээрэлхэлт нэг бус удаа гарсан гэдэг нь тодорхой харагдаж байна" хэмээн онцоллоо.

Товчхондоо бол 130 дугаар сургуулийн удирдлагууд үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эрхийн ноцтой зөрчлийг тоодоггүй нь өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байна. Бидэнд ил болж байгаа нь л энэ бичлэг. Үүний цаана хэчнээн хүүхэд ямар байдлаар үе тэнгийн дээрэлхэлтийн хохирогч болсныг бид таашгүй. Сургуулийн орчинд үйлдэгдсэн болон сурагчдынх нь холбогдсон дээрэлхэлтийн асуудалд сургуулийн удирдлагууд анхаарч, тухай бүрт нь асуудлыг шийдвэрлээд явсан бол асуудал ийм хэмжээнд хүрч, хүүхдүүд хохирохгүй байсан болов уу.

Гэтэл тус сургуулийн нийгмийн ажилтан Э.Ганзориг гэх залуу "Манай сургуульд ийм асуудал байдаггүй. Анх удаа л ийм юм сонсож байна. Манай сургуулийн 1 хүүхэд байсан гэх мэдээллийг авсан. Сургуулийн орчинд гарсан үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг тухай бүрт нь зохицуулаад, ээж, аавтай нь хамт шийдвэрлээд явдаг. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Сайн мэдэхгүй байна" гэх ядмагхан тайлбар хийгээд арьсаа хамгаалаад зогсож байх жишээтэй.

Хэдхэн сарын өмнө сургуулийнх нь хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, гар хөлийнх нь савхан яс хугарч олон сар хичээлдээ ирээгүй байхад тоогоогүй хэрнээ одоо "Анх удаа ийм тохиолдол бүртгэгдэж байна" хэмээн арьсаа хамгаалж буй нь дэндүү харамсалтай. Тухайн үед буруутай хүүхдүүдэд нь зохих ёсны хариуцлага тооцоод, бусад хүүхдүүдэд болохгүй юм байна гэх ойлголтыг өгөөд явсан бол асуудал өнөөдрийн хэмжээнд хүрч томрохгүй байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс зөвхөн зодсон хүүхдүүдэд бус үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, хүчирхийлэгчдийн "толгойг илсэн" 130 дугаар сургуулийн удирдлагуудад ч хариуцлага тооцох хэрэгтэй.

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    Чимгээ6 сар өмнө

    Сургуулийн удирдлага ажлаа хийж чадахгүй бол ажлаа хийж чаддаг хүнд өг хүчирхийлэгч хүүхдүүдийг сургуулиас хөө!

  • Б
    Баяр6 сар өмнө

    Сургууль, цэцэрлэгийн хүрээн дэх авлига ярихад юу ч болоогуй мэт хүлээх авдаг, бдаг л нэг шоколад, үнэртэн г.м-ээр хүлээх авдаг хүмүүн нэгийг бодоосой. Тэр 1 бдаг л нэг хадаг самбай гэх ? асуудал чинь энэ үе тэнгийн дээрэлхэлт гэдэг !?-ыг өөгшүүлж бна. Мөнгө цагаан нүд улаан энэ үед багш нар сурагчдаа алагчлан үзэх, буруу ?-ыг нь өөгшүүлэх, хааж хаацайлах, ялгаварлах бдлын эхлэл шүү. Мөнгөлөг блаавгай нар охидоо энэ мэт зүйл уруу татаж, уриалж бдаг болсон.

  • И
    иргэн6 сар өмнө

    Сургуулийн удирдлагууд нь ийм мангар юм чинь тэнд сурч байгаа хүүхдүүд бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр дураараа яаж ч болно гэсэн бодолтой явдагийн байна. Ий дүлий дүмбэ царайтай маанаг хөлдүү юмнуудаар боловсролын байгуулга удирдуулж огт болохгүй гэмгүй сурч хөгжих гээд яваа айлын үнэ цэнэтэй гэмгүй үрсийг, авилга өгдөг баян айлын яахаас ч буцахгүй увиагүй хүүхдүүдээр ирээдүйг нь бусинуулж байгааг огт зүгээр өнгөрөөж газар авхуулж болохгүй!!! Энэ чинь МОНГОЛ УЛС Тайван сайхан Монгол улс минь яачив! Хүнлэг сайхан ардттай улс минь яачив! Энэ улсын ирээдүй болсон үр хойчоо Хүний ухаатай, Хүн чанартай Хүн шиг хүн болгож нийгэмшүүлэхийг хаа хаанаа бодох цаг болоод байна. Дээрээ хөлөө олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй гэгчээр дээрээсээ эхэлж аятайхан баймаар байна.

  • D
    DR. ADITYA6 сар өмнө

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин6 сар өмнө

    Зодсныг нь зод. Зодуулсныг асуу. Сурагчаа захирч чадахгүйг нь зайлуул. Захирагдаж чадахгүй сурагчийг нь захирагддаг газарт нь өг.

  • З
    Зочин6 сар өмнө

    Энэ сайд бүтэхгүй нөхөртөө,ийм шийдэмгий бус хариуцлага тооцох чадамжгүй үлгэр ярьсан үлбэгэр байж яаж систем сайжрах вэ

  • И
    Иргэн6 сар өмнө

    Удаа дараалан ийм тохиолдол гарч байгаа нь боловсролын тогтолцоо ялзарсны илрэл. Боловсролын сайд ажлаа хий, хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өг. Багш, захирлууд нь өөрсдийн цалингаа нэмүүлэхдээ тэмцсэн шигээ тэмцэхгүй юмуу

  • 1
    130 surguuli6 сар өмнө

    Zahiral tolgoig n ileed ongorno uchir n eej aawn huuli shuuh porkurort baidag

  • З
    Зочин6 сар өмнө

    Tegeed naad 130 iihaa malnyydiig zailyylaach

  • Т
    Туяа6 сар өмнө

    Нэг ч хүүхэд дээрэлхэлт гэх зүйлийн үзэх ёсгүй.мэдээгүй юм шиг өөгшүүлсэн удирдлагыэ бүгдийг зайлуул.Хэрэгтний эцэг эхтэй хамт

  • З
    Зочин6 сар өмнө

    Сургуульд нэг бус удаа ийм зэрлэг балмад харгис үйлдлүүд гарч байхад ямар ч арга хэмжээ аваагүй өөгшүүлсэн бна.Яагаад асуудал ийм хэмжээнд хүртэл өөгшүүлсэн бас л хариуцлага ярих ёстой.Эуэг эх сургуулийн захиргаа бүгд буруутай.Одоо арьсаа бүү хамгаалцгаа

  • З
    Зочин6 сар өмнө

    Эцэг эхэд их учир бий. Ангийн эцэг эхийн чаатыг харахад л өөрсдөө нэгнээ дээрэлхсэн өнгө аяс хаа сайгүй. Жишээ нь мөнгө хураана, ажил зохион байгуулна гэхээр зарим нь нэг нь татгалзвал шууд л доромжлоод л дайрчихдаг юм байна лээ. Найзынхаа хүүхдийн ангийн эцэг эхчүүдийн чаатнаас сонсоод л ингэж бодогдсон. Эцэг эхчүүд өөрсдөө их анхаарах хэрэгтэй. Тэдэнд чиглүүлэх сургалт хийж, бүгдийг нь оролцуулах хэрэгтэй. Багш бол хичээлдээ бэлдэх, заах, шалгалт авах, засах, давтлага өгөх, элдэв нэхсэн шаардсан цаас, ажлыг гүйцэлдүүлэх, хачин хачин үнэлгээ, хяналтад байнга орж үнэлүүлэх гээд 24 цаг ч багаддаг амьдралаар амьдардаг. Эцэг эхчүүд бол гэртээ, найздаа, ах дүү хамаатан садандаа багшийг муулж л явахаас биш хүүхдээ анхаардаггүй, хэл амаа оролцдоггүй, учраа мэддэггүй. Ийм эцэг эхийн хүүхэд гэртээ сурсан, дассан, дадсан, мэргэшсэн юмаа ангидаа, бусад хүүхдэд гаргана ш дээ.

  • З
    зочин6 сар өмнө

    Саналыг дэмжиж байна. Сэтгэлгүй, судалгаа муутай нийгмийн ажилтанг халах нь зүйтэй, нөгөө талдаа иймийн ажлын байрыг эмэгтэйчүүдээ өгөөд бүтээн байгуулалтын салбарт эрчүүд ажилмаар байна.

  • Т
    Туяа6 сар өмнө

    Энэ одоо сургуулийн сурагчаа ч танихгүй гэж мэлзээд яг юу хийдэг нөхөр вэ ажилаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өг өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй ш дээ.Хаацаалайд байгаа юм бишүү

  • З
    Зочин6 сар өмнө

    заригийн Өнөрөө энэ сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн ёс зүйн талаар мөнгө авалгүй шударга ил тод сурвалжилаа тэгээд холбогдох яам шүүх поркурод ханд хариуцлага тооцосныг хүртэл ингэж хариуцлага тооцсон гэж олон нийтэд харуул тэгээд хүүхдийн эрх ийм хариуцлага ийм гэж хичээлд нь өдөрт нэг цаг ордог болго

  • З
    Зочин6 сар өмнө

    Ажлаас нь халж аль ч сургуульд ажилд бүү ав энэ амьсгааг

  • З
    Зочин6 сар өмнө

    Сургуулийн захиргаа н.а нарыг барьж хориод Тэр зодсон хүүхдүүдийг өөрсдийг бас зодох хэрэгтэй.

  • З
    Зочин6 сар өмнө

    Энэ нэг мэдээлэл байхгүй, танихгүй, мэдэхгүй гээд хуцаад байгаа пиздад хариуцлага тооц ямар хаашаа пялдага нус вэ ажилаас нь хал хөдөө цөл мал хариулвал таарна ажилдаа тэнцэхгүй адгийн шаар байна

  • З
    Зочин6 сар өмнө

    Хамгийн өөртөө арчаагүй, сул дорой, оюуны хоосролтой, бодох сэтгэх чадваргүй ийм мал шиг хүүхдүүд л хүүхэд дээрэлхэж байгаа юм. Тархиных нь тал нь муу юм руугаа илүү сэтгэчихсэн арчаагүй юмнууд өөрсдийгөө од мэттэй зүйрлүүлчихжээ

  • З
    Зочин6 сар өмнө

    Hyyhdiin kolonid suulgaj bvgdiig hashraa Bertlees yavaandaa uvchtei boldog sh dee.k

  • З
    Зочин6 сар өмнө

    6 сарын 1 нд хүүхдээ парк дагуулж явж байхад хамгийн их анзаарагддаг зүйл бол хүн болгон тоглох гээд оочирлож байхад зарим эцэг эх хүүхдүүдээ урдуур нь чихээд орчооч, чи ямар сэргэлэн биш юм бэ гээд сэмхэн зэмлэж байхыг хараад би бүр алмайрдаг. Нэг удаа бүр хойноос түрээд зогсохгүй болохоор нь хүүхдүүдэд нь анхааруулж хэлсэн чин нэг хүүхэд нь шүлсээ санаатаагаар дээшээ үсрүүлж нулимаад манай охин ээжээ бороо дуслаад байна гэхээр нь харсан чин духан дээр нь шүлс тогтсон байсан. Эргээд харсан ичих ч үгүй бид нар биш бороо байхаа гээд бөөнөөрөө инээлдээд зогсоод байсан. Ийм л хүмүүсийн хүүхдүүд өнөөдөр ийм олиггүй, буруу зөрүүг ялгаж чадахгүй болж өсцгөөж байгаашд.

  • З
    Зочин7 сар өмнө

    Хүүхдийн колонид тэр хүүхэд зоддог хүүхдийг явуулах хэрэгтэй

  • З
    Зочин7 сар өмнө

    Зүгээр байж явж чадахгүй эцэг эхийнхээ чихийг халууцуулаад байгаа бол бага ангид байсан шигээ эх эцэгтэйгээ хөтөлцөөд сургуулиуд гараас гарт нь хаа явсан газартаа явж байсан нь дээр

  • З
    Зочин7 сар өмнө

    Сурвалжлагч залуу сайн бна. Нийгмийн ажилтан гэж ч дээ ажил, албаныхаа чиг үүргийг мэддэггүй ,сул цалин авагч л бна.

  • З
    Зочин7 сар өмнө

    Арын хаалганы чацга ийм нийгмийн ажилтан гэж юу байдгын архичин хар гөлөг

  • З
    Зочин7 сар өмнө

    Дахин боловсролын ажил хийлгэхгүй байх хэрэгтэй

  • З
    Зочин7 сар өмнө

    Шууд ажлаас нь хал муу новшыг