Н.Алтанхуягийг цагаатгах шийдвэр гаргаж байсан шүүгч нар өнөөдөр өөрсдийнхөө эсрэг шийдвэр гаргав

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:Altanhuyag gishuun/shuugch.png

"Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр шийдвэрээ танилцуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

Тэгвэл сонирхолтой нь, өнөөдрийн шүүхийн шийдвэрийг гаргасан Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нар нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр "Норовын Алтанхуягийг гэм буруугүйд тооцож ЦАГААТГАВ" хэмээн алх цохьсон хүмүүс. Гэвч тэд өнөөдөр өөрсдийнхөө гаргасан шийдвэрийн эсрэг буюу "Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ яллах ба цагаатгах нотлох баримтуудад бодитой тулгуурлан нотолгооны стандарт шаардлагын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан, мөн дээд шатны шүүхээс хүчингүй болгосон буюу өмнөх анхан болон давж заалдах шатны дүгнэлтийг дахин хуулбарлан бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд тус шүүхээс зөвтгөх боломжгүй" гэж үзлээ.

Сануулахад, Н.Алтанхуяг нь Хөгжлийн банкны хэрэгт 2022 онд шалгагдаж эхэлснээс хойш хэрэг нь нийт гурван удаа цагаатгагдаж, гурван удаа хүчингүй болж байгаа нь энэ юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн6 сар өмнө

    Шүүх нь ийм хамелеон шиг байхаар хэнд итгэх вэ Норовын хүү еөк болж чадахгүй шдээ

  • З
    Зочин6 сар өмнө

    Ерөнхийлөгч болж магадгүй гээд үхэх нээ МАНчууд. Намбарын Энхбаяр дээрээ хэрэглэсэн аргаа дахин хэрэглэж бгаам бна. Хүүк их айдастай бна даа. Хуучины Хулгайчидыг эргээд намдаа дуудаж цуглуулаад хурган Коммунист Учрал, "аав" Хүүк 2 юу л хийгээд бна даа.

  • З
    Зочин6 сар өмнө

    Монголын шүүх прокурорын байгууллага илжирч ялзарсан учраас монгол замаа алдаж хулгайч луйварчидийн үүр уурхай болсон л доо

  • И
    Иргэн6 сар өмнө

    8 жилийн дараа улсад үнэгүй өгөх гэж байсан нүүрс тээврийн замыг 170 тэрбум төг-өөр авсан байна.

  • З
    Зочин7 сар өмнө

    Бүх салбар нь дампуурсан улс тэр дундаа шүүх нь бүр дампуугийн дампуу

  • K
    Khurelsukh eee!!!7 сар өмнө

    Chi uileee uznee za! Chi buur galzuurchij!