Б.Энхбаяр: Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залиланг таслан зогсоох хуулийг өргөн барина

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 4 сек
40
legacy:b.enkhbayar gishuun/enhbayar said.jpg

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд тус хуулийн төслийг дагалдуулан баригдаж дуусаагүй барилгын эрхийн бүртгэлийн асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй аж.

Дээрх хуулийн төсөл нь олон иргэдийг эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл зүйгээр хохироож буй орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх зорилготой юм.

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга давхардуулан авч бусдыг залилсан 2000 гаруй хэрэг бүртгэгдсэн бөгөөд арга хэлбэр нь улам бүр нарийсаж байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дээрх хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой залилангийн гэмт хэргийн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 304 хохирогчид холбогдох 15.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 94 гүйцэтгэх баримт бичиг бүртгэгдсэн байна.

Иймд хууль эрх зүйн өөрчлөлт яаралтай хийж, барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтайгаар кадастр болон улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв бөгөөд нийтэд ил тод болж, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэхээр холбогдох хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    Зөв зөвшөөрл өгдөг өлөнгүүдэд бас маш их луйвар бии дээ

  • З
    зочин6 сар өмнө

    ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТА ДОТООДЫН ЦЭРЭГТ ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГА БОЛОН АНГИЙН ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛСӨН. ТАНЫ ТОМИЛСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРААД БАЙХАД ТАНЫ ТОМИЛСОН ДАРГА ДОТОРООСОО МЭДЭЭЛЭЛ ЗАДАРУУЛСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАРТАА АЛБАНЫ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙХ ХУГАЦААНД ДОТООДЫН ЦЭРЭГТ АХИН МЭС ХЭРГЭЛСЭН ГЭМТ ХЭРЭГ ГАРААД БАЙХАД ТА ГҮЛДИЙГЭЭД ӨӨР ЗҮЙЛ ЯРИАД БАЙГАА ЮМ ??? ТАНЫ ШУДАРГА ЁС ТОГТООХ ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ АЖЛЫН АЛДАА ГАРГ ГЭДЭГ ҮГ ЧИНЬ ХААЧСАН ЮМ???

  • З
    Зочин6 сар өмнө

    Хууль санаачлахаасаа өмнө, энэ луйварын хэрэгээ цэгцэл.

  • З
    Зочин6 сар өмнө

    oron suutsnii zahialga nertei zalilangiin luivarchin hulgaichdiig hatuu shiitgej irgediin hohiroliig hurdan baragduulaarai. Oron suuts barihad toriin oroltsoo zovshoorol bdagn toriin aldaatai bodlogiin ulamaas irged zaliduulj hohirch baina