Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын гишүүд намаасаа гарч, МАН олонхын статусаа алдах уу

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 31 сек
270
legacy:2026/03/Namaasaagarahuu.jpg

“Халуухан хавар” өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 2027 оны сонгуулиас үүдэлтэй, улмаар хэн нь шоронд явахгүй вэ, хэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ар дээр намаа авах вэ гэсэн улс төрийн том “зодоон” үргэлжилж байна.

Өнөөдөр эхлэх хаврын чуулганы нээлт олон зүйлийн учиг зангилааг чиглүүлж, тодруулна. Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хоёр сайдынхаа ажлыг авч, зарим дэд сайдуудаа чөлөөлөхөөр төлөвлөсөн ч АН-ынхан шаардлагаасаа буцаагүй тул хурлаа цуцлах шиг болов. Дээр нь нэмээд Ерөнхийлөгч санаачилсан хуультайгаа холбоотойгоор чуулганд орж үг хэлнэ. Араас нь хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал юу юугүй орж ирнэ гэх мэдээлэлтэй байна. Ингээд монголын улс төр байгалийн жам ёсноос ч давж халах нь гарцаагүй болов.

Тэгвэл энэ бүхний цаана юу болж байгааг бид давхар үргэлж бодох учиртай. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн ар дээр хэн нь Ардын намд эрх мэдэлтэй байх вэ. Үүнээс өмнө нь хэн нь шорон оронд орчихгүй үлдэх вэ гэсэн тэмцэл гэдгийг дахин тодруулахыг хүсэж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардын намын “зодоон” зүгээр ч нэг наанаа гал авалцуулаад өнгөрөхгүй шинжтэй болж ирлээ. Өнгөрсөн 12 сарын үед яригдаж байсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын цөөнгүй гишүүд намаасаа гарч тусдаа эвсэл байгуулах асуудал хаяанд иржээ. Сая болсон МАН-ын Бага хурлын үеэр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа тэргүүтэй дөрвөн хүнийг намаасаа хөөх яриаг гаргахтай зэрэгцэж гишүүд нь өргөдлөө өгнө гэж оволзсон ч эцсийн шийдвэр гараагүй гээд хойш суусан.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан талын арав гаруй гишүүд намаасаа гарахаар зоригоо хурцалж ядаж буй сурагтай. Де-факто хоёр хуваагдчихсан Ардын намын энэ асуудал “дэлбэрэх” гээд байсан учраас намаас хөөх, угсруулаад гишүүдийг эргүүлж татах хууль зэргийг Ерөнхийлөгч болон Н.Учрал, Г.Занданшатар талынхан түлхсэн байж болзошгүй.

Ямартай ч Д.Амарбаясгаланг өөрөө өргөдлөө өгөхийг МАН-ынхан хоёр ч удаа шахсан боловч нөгөөх нь “хөөчих” гэсэн хариуг өгснөөр Н.Учрал Хяналтын хороогоороо хөөх шийдвэрийг гаргахаас өөр гарцгүй болжээ. Одоо экс УИХ-ын даргыг хөөх, цаашлаад Л.Оюун-Эрдэнэд хавчлага үзүүлэх тусам МАН дотор улам хүчтэй бужигнаан гарах нь гарцаагүй. Хэдэн гишүүн гарахаас шалтгаалж МАН-ынхан УИХ-д олонхын статусаа ч алдах аюултай.

Нэгэнт шийдсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Дээд шүүхэд дээгүүр бүртгэлтэй зарим намтай нэгэнт яриа тохироогоо өрнүүлсэн сурагтай. Хуулиараа намаасаа гарч, бүлэггүй болсон гишүүд бүрэн эрхийн хугацаагаа дуустал өөр нам, эвсэлд албан ёсоор орох боломжгүй. Энэ хуулийг ч гэсэн өөрчлүүлэхээр АН-ынхантай улс төрийн яриа тохироогоо хийж яваа гэх мэдээлэл байна.

Хэрвээ нөхцөл байдал ийм дээрээ тулбал Ардын нам үлэмж их хохирол амсана. Энэ хоёрыг дагасан хүмүүс нөгөө талдаа гарахад 2020 онд М.Энхболд талынхан бие дааж нэр дэвшиж, алсуураа намынхаа эсрэг ажиллаж байснаас ч илүү бодитой хохирлыг МАН-д авч ирнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд эрх баригчид ихээхэн хүнд байдал орох эрсдэлтэй юм.

Ямартай ч улс төрийн нөхцөл байдал тун ээдрээтэй нөхцөл байдал дээрээ тулж ирлээ. Одоо Ерөнхийлөгчийн талынхан улс төрөө хэрхэн үргэлжлүүлэхээс л бүх зүйл хамаарна. Тэд асуудлыг намжаах уу. Эсвэл “туушиндах” замыг сонгох уу.

Өрнөх үйл явдлыг хамтдаа ажиглацгаая.

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    Зандан, Учрал нар эрх мэдлийн төлөө хий сэвж, унах газраа мэдэхгүй хөөрөөд одоо бүр буух газаргүй болохнээ. Б.Энхбаяр МАН-аар сайн тоглож цаад эздийнхээ даалгаварыг сайн биелүүлэв бололтой. Одоо хараад байхад хулгайч нар нь хулгайд оролцоогүйгээ бүлэглэн шахаж гаргасан юм биш үү. Ингэж шившиг болох нь бараг тодорхой байсан. Улгүй хөдөлж сууриа алдлаа даа МАН.

  • И
    иргэн6 сар өмнө

    амарбаясгалан данх хоёр шорондоо яваач монголын төрөө тоглож дуусгах нь хурдан заылуулаач.

  • З
    Зочин6 сар өмнө

    МАН тарахаас өөр замгүй л болж байх шиг ... уг нь 1990 онд л МАХН-ыг тараах ёстой байсан л даа

  • З
    Зочин6 сар өмнө

    МУУ БУЗАР ПИЗДАНУУДАД АРД ТҮМЭН ЯМАР БАЙХ НЬ ОГТ ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ. ЭНЭ МАН НАМ ОДОО ТАРААД ЗАЙЛБАЛ АРД.ТҮМЭН АМАР ЖИМЭР ЖАРГАХ БХАА

  • З
    Зочин6 сар өмнө

    Сонгуульд орохдоо чухам зүтгэнэ,жаргаана,ард түмэн минь гэж гүйлдэнэ,яг цагаа тулахаар өөрийнхөө дарга байхыг л нэг дугаарт тавьдаг ийм улс төр гэж юу байдгийн бэ???? Сонгогчид тэгээд яах болж байна ааааааа????????

  • И
    иргэн6 сар өмнө

    явуулаач дээ...зайлуулаач дээ................иймэрхүү этгээдүүдээс салснаараа аль ч нам "ариусан цэвэршинэ".....

  • З
    Зочин6 сар өмнө

    Самраа гэж хэн бэ

  • З
    зочин6 сар өмнө

    Намын дарга хатуу байр суурьтай байж л асуудлыг цэгцлэнэдээ ОЭ АБ нар яллагдагчаар татагдвал байр суурь нь суларч Самраагиин алсын албан тушаалын шунал нь тасарч Талцал хуваагдал намжина вии Хамгиин гол хорчин Улс төрд байгаа Исмэл бол Самрааа !!! гэдэг нь тодорхой болсоншүдээ

  • З
    Зочин6 сар өмнө

    Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

  • З
    Зочин6 сар өмнө

    12 оны Энхбаярын гаргасан шиг юм болж 28 оны сонгуульд байна ч үгүй банканд ч үгүй гэгч болох нь дээ

  • З
    Зочин6 сар өмнө

    Наад муу 2 нохой чинь тэгээд ариухан амьтад уу

  • З
    Зочин6 сар өмнө

    Энэмуу дамараа данх нарыг улс төрөөс бүр мөсөн хөөж шүүхээр оруулаад шоронд суулгах хэрэгтэй. Улс орноо бодохгүй амин хувиа бодсон урвагч дүлзэнгүүд

  • Ж
    Жаамаа6 сар өмнө

    Оюун Эрдэнэ Амарбаясгалан нар өөрийн талын хүмүүсээ аваад салан тусгаарлах нь зөв

  • З
    Зочин6 сар өмнө

    Чадна

  • З
    Зочин6 сар өмнө

    Чадна харин чиг тусдаа ажиллаад үзэг

  • З
    Зочин6 сар өмнө

    ЯМАР ДУРАА ЮМ ЯРИХ ЮМ БЭ ? ЯАГААД ИРГЭДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИХ ГЭЖ

  • З
    Зочин6 сар өмнө

    Архинд тэнэгрэл болчихсон тархиар удирдуулаад буруу л юм хийгээд байна даа МАН-н заримууд нь. Залуучууд тэгж Хүүкийн харцаар одоо хөдлөхгүй шүү. Түй май л гэнэ

  • З
    Зочин6 сар өмнө

    Бацаанууд эрийн цээнд хүрсээн. Хэд хэдэн сонгуульд ялуулсан туршлага, намынх нь гишүүд их дэмждэг байдал, залуу хүний зориг бүрдсэн байнм

  • G
    Ganbat6 сар өмнө

    Hurelsukh sda namaa samarladaa

  • С
    Сүхээр эхэлж сүхээр дуусах тавилан6 сар өмнө

    Сүхээр эхэлж сүхээр дуусах тавилантай нам гээ биз дээ

  • Х
    Хуягаа6 сар өмнө

    АМАРБАЯСГАЛАН ОЮУНЭРДЭНЭ нар өөрсдийн талынхаа ХҮМҮҮС ээ аваад НАМ аа гараад өөр НАМ байгуулах эсвэл бэлэн нэг НАМ д нэгдэж ороод 2027 - 2028 онуудад болох СОНГУУЛЬД орох нь маш зөв АЛХАМ юм шүү...!!! ЗОРИГТОЙ алхам хийж МАН ын муу муухайгаас САЛ.!!!

  • З
    Зочин6 сар өмнө

    Хүрэлсүх энэ намыг дуусгахнээ

  • З
    Зочин6 сар өмнө

    Uur nam baiguul

  • З
    Зочин6 сар өмнө

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

  • З
    Зочин6 сар өмнө

    чадахгүй л байхгүй МАНгар бацаанууд худлаа үнэн МАН гэдэг нэрээр гарч ирсэн болохоос эд нарт хүн тоож нохой шинших амьтан байхгүй

  • Z
    Zochin6 сар өмнө

    Гарчихаач. Хахаха. Сачий нь хүрэхгүй л дээ. Тэгэнд намын нэрээр гишүүн болсон өт бааснууд гишүүнээсээ бас татгалзах хэрэгтэй.

  • З
    Зочин6 сар өмнө

    Чадахгүй