100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2026/03/NewFolder/NewFolder/653707677_1390068526481703_9120022101659952826_n.jpg

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр/2026.03.17/ 11:07 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.