Б.Жаргалан: МАН-аас юу ч гарахаа больсон

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 4 мин 52 сек
130
legacy:jargalan ardchilsan nam/yaria/new1.jpg

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд байгаа. Харин эрх баригчдын зүгээс “Ийм хуулийн заалт байдаггүй” гэж тайлбарлаж байна. Таны хувийн байр суурийг сонирхоё?

-Хэрэв та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн намрын чуулганы үеэр Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөхөд яг энэ байр суурийг илэрхийлж байсан. Тухайн үед АН-ын бүлгийн зарим гишүүдийн санаачилгаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад, өргөн барихыг зорьсон. Ер нь парламент гэдэг чинь олон намын мэтгэлцээний талбар, төлөөллийн ардчиллын хамгийн чухал институт. Парламентад олон намын төлөөлөл байгаа учраас аль нэг намын дарга парламентын индэр дээр суучихаад, намынхаа байр суурийг илэрхийлээд байгаа нь туйлын зохимжгүй байна.

Сая чуулганы нээлт дээр ч гэсэн Н.Учрал даргын хэлж буй үг бол яг л намынх нь Их хурал дээр хэлэгдэж байсан үг давтагдах гэх мэтчилэн парламент руу намчирхсан өнгө аяс оруулж ирж байгаа нь туйлын зохимжгүй, буруу байна гэж харж байгаа.

-Өмнө нь З.Энхболд, М.Энхболд нар намын дарга байхдаа УИХ-ыг удирдаж байсан тохиолдлуудыг жишээ татаад, “Өмнө нь болоод байсан юм одоо яагаад болдоггүй юм бэ” гэсэн асуудал яригдаад байгааг юу гэж харж байна вэ?

-Өмнө нь болж байсан юм чинь одоо болно гэдэг агуулгаар ярьж болохгүй байх. Өмнө нь аль ч нам нь зөндөө л алдаа гаргаж, дагаад шүүмжлэлүүд ч байсан. Харин энэ удаагийн парламент 126 гишүүнтэй болж илүү өргөжсөн бүрэлдэхүүнтэй болсон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон намын төлөөлөл орж ирсэн гэдэг утгаар одоогийн нөхцөл байдалдаа тулгуурлаж шийдвэр гаргах ёстой болов уу гэж бодож байна.

-Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас огцроход танай бүлгийн байр суурь хэвээрээ байсан гэж байгаа. Харин Н.Учрал МАН-ын дарга болсноос тав хоногийн дараа УИХ-ын даргаар сонгогдсон байдаг. Тэгвэл танай бүлгийн 19 гишүүн яагаад Н.Учралыг дэмжсэн юм бэ?

-Мэдээж олонхийн бүлгээс хэн нэгнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгаа. Тухайн үед дэмжсэн гээд байгаа 19 хүн бол улс төрийн соёл гаргаад л дэмжсэн байх. Тэглээ гээд зарчмын асуудал нь алга болохгүй. Ялангуяа одоо нэн тулгамдаж байна. Яагаад гэвэл чуулганы завсарлагааны үеэр МАН-ын дарга Н.Учрал орон нутгаар явахдаа УИХ-ын дарга, МАН-ын дарга гээд маш ойлгомжгүй байдал үүсгээд байгаа юм. Тэгэхээр УИХ-ын даргын хувьд илт намчирхсан үйлдлүүд нь зохимжгүй байна аа гэдэг зүйлийг л хэлээд байгаа юм шүү дээ.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА-

legacy:jargalan ardchilsan nam/yaria/rjuhdd.jpg

-Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төсөлтэй танилцав уу. Энэ хуулийг ер нь дэмжиж байна уу, үгүй юу?

-Би хувь хүний хувьд дээрх хуулийг эрс эсэргүүцэж байгаа. Тэр ч бүү хэл, энэ хуулийг хууль бусаар өргөн барьсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 26 дугаар зүйлд “Хууль санаачлах хүрээ хязгаарыг хуулиар тогтооно” гээд заасан байгаа. Харин Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 36.1-т “УИХ-ын үйл ажиллагаа УИХ-ын чуулганы дэгийн тухай хуультай холбоотой асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүн өргөн барина” гээд заасан байгаа. Гэтэл Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хуулийн төсөл өргөн барьж байгаа нь хуулийн зөрчил төдийгүй Үндсэн хуулийн зөрчил байж болзошгүй гэж харж байна.

-Эдийн засагтай ойр гишүүний хувьд 2026 оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байгаа вэ. Ойрхи Дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор газрын тосны үнэ өсөж, эдийн засаг ч амаргүй байж болзошгүй байгаа талаар хөндөгдөж байна?

-Өнгөрсөн хугацаанд МАН яагаад болоод байсан бэ гэхээр эдийн засаг нь сайн байсан. Нүүрсний үнэ өндөр байсан гээд ер нь МАН чинь аягүй азтай шүү дээ. Гадаад эдийн засгийн нөхцөл сайн байх үед асуудал нь хурцдахгүй яваад байдаг.

Харин одоо эдийн засгийн нөхцөл байдал муудаж, дотоод улс төр ч "хурцдаж" байна. Тэгэхээр бид маш сонор сэрэмжтэй байж УИХ-аар ч төсвийн тодотголыг нэн даруй яримаар санагдаж байгаа.

Би анхнаасаа “Засгийн газар бас л хэт үрэлгэн төсөв оруулаад ирлээ. Удахгүй тодотгох юм байна даа” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

-Сангийн сайдын зүгээс “төсөв тодотгох” үндэслэл бүрдээгүй учраас төсвийн тодотгол хийхгүй гэдэг шүү дээ. Үндэслэл нь бүрдсэн үү?

-Бид дотоод, гадаадын нөхцөл байдалд дор бүрнээ үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Нэн ялангуяа нийслэлд эхлүүлээд буй “Мега” гэгдээд буй төслүүд, өр зээл гээд маш их асуудал байна.

Тиймээс улсын төсвөөс гадна нийслэлийн төсвийг эргэн хармаар байна. Яагаад гэвэл бид ийм ээдрээтэй цаг мөчид “Мега” нэрээр өр зээл үйлдвэрлэх, онцын ач холбогдолгүй хэт үрэлгэн, нийслэлийн иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц том төслүүдийг хөдөлгөж болох юм уу, үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй.

“Чоно борооноор” гэдэг шиг УИХ дээр засаг, төрийн асуудал яригдаж байх үед нийслэл дээр Туулын хурдны замын нээлт хийж байх жишээтэй. Тэр бол энэ цаг мөчид зохимжгүй л байгаад байна.

Бид хөл толгойгоо алдаад удаж байна. Эрх баригчид засаглах чадамжгүй болох нь харагдчихлаа шүү дээ. Ирэх хоёр жил бол маш хүнд жилүүд байх нь. Улс төрөө дагаад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болохоор байна. Энэ бүхэнд бид зохистой дүгнэлтүүдийг хийх хэрэгтэй.

-Одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Намрын чуулганаар Г.Занданшатар Ерөнхий сайдыг шүүмжлэхээр “Би ажлаа аваад хэдхэн сар болж байна” гэж ярьдаг байсан. Одоо тийм зүйл ярихгүй байлгүй дээ. Ажлаа аваад жил гаруй болох гэж байна шүү дээ.

Засгийн газар нь ч гэсэн хэдэн сайд нар нь солигдоод л байж байна. Энэ МАН-ынхан чинь ямар ч хүний нөөцгүй болчихсон юм байна. Боловсролын сайдын томилгоог харахад ч гэсэн нөгөө л хэдэн нөхдөө тойруулж буцааж тавиад л байгаа харагдсан. Ер нь энэ МАН-аас юу ч гарахаа больсон юм байна.

Г.Занданшатарын Засгийн газар анхнаасаа л чадамжгүй, өмнөх Засгийн газрынхаа сайд нарын байрыг нь сольж томилсон байдалтай, бодлогын шинэчлэл, манлайлал байхгүй чигээрээ л дуусах гэж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    Өөрөөс нь ч олигтой юм гарахгүй дээ бас

  • Х
    хүннү6 сар өмнө

    Үүнд улс төржих хэрэггүй. АН-ын шаардаж байгаа нь зөв. Одоо Учирал МАН, УИХ-ын дарга болчоод байна. Намын дарга хүн гүйцэтгэх засгаа удирдаад явах ёстой. МАН-ын мөрийн хөтөлбөр гэж юм байгаа. Түүнийгээ намын дарга биелүүлэх ёстой. Эсвэл намын даргаа өөр хүнд өгч болно. Гэхдээ зүгээр май гээд өгөхгүй сонгууль явуулж өрсөлдүүлэх ёстой.

  • З
    Зочин6 сар өмнө

    Uvsiin hulgaich

  • О
    Од6 сар өмнө

    Эргүү нам эргүүгээрээ л дуусна Жаргалан мэтийн жаравгарууд төрд огт ХЭРЭГГҮЙ тэр өртэй эцгийнхээ араас яваач

  • З
    Зочин6 сар өмнө

    Өөрөөс нь тэгээд юу гарахын

  • З
    Зочин6 сар өмнө

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    Зочин6 сар өмнө

    Юу гаргах гэсэн юм бэ??? Мөнгө гаргаж аавынхаа өрийг дарах нь уу????

  • И
    Иргэн6 сар өмнө

    Батбаяр аав чинь тэгэж байна уу Чи Жаргалан нэртэй учраас их хурлын гишүүн болсон гэнэ үү

  • И
    Иргэн6 сар өмнө

    Фортунаа Батбаярын хэлсэнчлэн

  • И
    И6 сар өмнө

    126 гишүүнтэй болгоод бүр амар хурал хийхээ ч больсон. Ерн ь энэ хурал хэрэгтэй ч юмуу, болоод л байх шиг бнашүү

  • З
    Зочин6 сар өмнө

    Фортуна сда Хөгжлийн сайд байхдаа УИХ дээр архи уудаг, төсвийн мөнгөөр цагаан сарын золголт хийж, дээл шалгаруулж явсан. Тийм хүмүүсээр удирдуулахаар улс юу гэж хөгжих билээ. Одоо охин нь үе залгамжлан улс уруудуулж явна.

  • З
    Зочин6 сар өмнө

    Ха ха ха АН-аас тэгээд юу гардаг юм бол. Ажиллагаагүй болсон УИХ-ын бас нэг гацаа үүсгэдэг араа шүдний нэг, энэ хүүхний яриа ч мөн дөө

  • З
    Зочин6 сар өмнө

    bas tsagtaa neg bar ajluuldag l huuhen bsiishdee... odoo l bult bult usreed bgaa bolhoos