Л.Оюун-Эрдэнийн ярьсан “Бодь”-ийн болон бусад авлигын гэх хэргүүд ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИНСТИТУТИЙГ “онилж” байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 56 сек
120
legacy:2026/03/654006969_1474065327603630_6460899165821867206_n.jpg

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өчигдрийн мэдэгдэл олон юмны учиг зангилаа болох нь тодорхой боллоо. Одоо харин түүний талынхан энэ сэдвээ хаа хүртэл нь "мөлжих"-өөс бүх зүйл шалтгаална.

Юун түрүүнд өчигдрийн мэдээллийн гол "бай" Б.Энхбаяр сайдаас гадна өөр хүмүүс, өөр зүг рүү чиглэж байгааг анзаарах хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд хэн, хэний нэрийг дурдав гэдэгт анхаарал хандуулах ёстой.

Тэр Б.Энхбаяр сайдын нэрээс урьтаж МАН-ын генсек, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгийн ойрын хүн Я.Содбаатарын нэрийг хэлэв. Ноцтой нь нүүрсний мөнгийг улстөрчдөд авлига болгон тараасан гэх "Бодь"-ийн талд тухайн үеийн ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг нүүрсний сонсголын үеэр ажилласан гэв. Үүнд нь Өвөрхангайн Г.Ганболд тусалсан. Нүүрсний сонсголыг хийхгүй зугтсан хэмээн одоогийн дэд сайд Г.Ганболдыг нэрлэлээ. Эргэн сануулахад, 2023 оны хавар нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороог Г.Ганболд гишүүн байхдаа даргалж байгаад 6 сарын турш сонсголоо хийж чадалгүй түр хороогоо тарааж байв. Шалтгаанаа, АТГ-аас шалгагдаж байгаа хэрэг дээр сонсголд материал гаргаж өгөх боломжгүй гэсэн хэмээн тайлбарласан. Гэвч 5 сарын дараа Б.Энхбаяр уг сонсголыг нь зохион байгуулж орхисон. Өөрөөр хэлбэл, АТГ-аас Г.Ганболд руу ирүүлсэн бичиг Б.Энхбаярт нөлөөлөөгүй гэдгийг сануулах нь зүйтэй.

Мөн Б.Энхбаяр сайдыг цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдэл болох 5 орчим тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавт өгсөн гэж хэлэхдээ бас л Я.Содбаатарын нэрийг дурдав. Тодруулбал, Я.Содбаатарын сайн найз Б.Нямжав гэж онцолсон юм.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн хэлсэн, нэрлэсэн бүхэн эцэст нь Ерөнхийлөгчийн институт руу чиглэж байна. Наанаа мэдээж Б.Энхбаяр сайд руу чиглэж байгаа ч яг нарийн улс төрийн агуулгыг нь харвал У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй "байлдъя" гэсэн зарлан дуудалт юм.

Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Д.Мөнх-Эрдэнэ, Л.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, гишүүн асан Г.Ганболд, Р.Мэргэн /Тавантолгой ТУЗ/, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг /ЭТТ/, Р.Болд, А.Бямбажаргал нартай холбоотой байж болохуйц авлигын асуудлын талаар ярив.

Эдгээр нэрсийг харахад бас л Ерөнхийлөгчийн институтэд ажиллаж, зөвлөж байгаа хүмүүсийн нэр байна. Ялангуяа ҮАБЗ-ийн нисдэг тэрэгний асуудлыг хөндсөн нь ардаа улс төрийн том агуулга илэрхийлж байгаа гэж таамаглаж байна.

Энэ бүх авлига, албан тушаалын хэрэг байж болохуйц зүйлсийг одоо АТГ хэрхэн шалгаж, асуудлыг мухарлах вэ гэдэг хариулт үлдэж байна. Нэмэлтээр сануулахад, АТГ-ын дарга З.Дашдавааг өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа санал болгож УИХ-аар томилуулсан. З.Дашдаваагийн АТГ-ын даргаар томилогдсон анхны томилгоо нь 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулгын үед хийгдэж байсан түүхтэй.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 сар өмнө

    Содбаатарын бэр Оюун-Эрдэний бэрээ дутахааргүй тансаг өмсөж зүүснээ гайхуулдаг талдаар онцгой байсан гэсэн шүү. Оюун-Эрдэнийн бэрийн дуулианаар “таг” болсон гэдгийг залуучууд сайн мэднэ.

  • З
    Зочин6 сар өмнө

    Прокурор гэж Хүүкийн үгнээс гардаггүй нэг газартай болсон

  • З
    Зочин6 сар өмнө

    Дашдаваа ч яахав Хүрэлсүхийн хүн

  • З
    Зочин6 сар өмнө

    Содбаатар чимээгүй царайлаад их бохир хүн дээ. Эрдэнэт үйлдвэрээс байнга тeндeр хусна. Одоо арцатын аманд Мэндсайхантай хамт тансаг хауз хороолол бариулж мөнгөө угааж байна. Тэрэнд нь Энхбаяр зэрэг МАН-хан бас оролцсон

  • З
    Зочин6 сар өмнө

    Онилоод байх юмгүй Баттулга eрөнхийлөгч Хүрэлсүх eрөнхий сайд Зандан спикeр байсан. Гишүүд нь 1 сая доллар авсан байхад томууд нь 50 сая доллар энүүхэнд биз дээ

  • З
    ЗОЧИН6 сар өмнө

    ХЗС-Н ХИЙХ АЖИЛ НЬ ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГЫГ ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛСЭН ҮҮНИЙ ДАРАА ДОТООДЫН ЦЭРЭГТ ЧИНЬ АЛБА ХААЧГИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРААД АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЭЛЭЛ ГАРСАН. ДҮРМИЙН БУС ХАРЬЦААНД ШТАБЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨН ХЗС ДОТООДЫН ЦЭРЭГТ УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ӨӨРӨӨ ТОМИЛСОН ШТАБЫН ДАРГАДАА ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХ ВЭ???

  • З
    ЗОЧИН6 сар өмнө

    ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-Т ХЗС-Д БАЙСАН ЭНХБАЯР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ГЭЖ ОЛГОХ 5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭМ-ЖИ-ИЛ КОРПОРАЦИЙН ДАНСАНД 2023.12.18-НЫ ӨДӨР А/418 ТООТ ТУШААЛ ГАРГАСАН ШИЛЖҮҮЛСЭН БАРИМТ ТУХАЙН ҮЕД ГАРЧ БАЙСАН. ЭНЭ БОЛ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ. МӨН ХЗ-Н ДЭД САЙД Д. МӨНХ-ЭРДЭНЭ БОДЬ ИНТЕРНЭШЛ ХХК-НЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ГЭЭД ХУРАЛД СУУЖ БАЙСАН БАРИМТ БАЙДАГ. ЭНЭ БҮГД БОЛ БАРИМТ. ЭНЭ БҮГДИЙГ ДАРААЛАД ОРУУЛАН ЭРГЭН ХАРХАД ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ БАЙНА. ХЗС-Н ХИЙХ АЖИЛ НЬ ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГЫГ ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛСЭН ҮҮНИЙ ДАРАА ДОТООДЫН ЦЭРЭГТ ЧИНЬ АЛБА ХААЧГИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРААД АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЭЛЭЛ ГАРСАН. ДҮРМИЙН БУС ХАРЬЦААНД ШТАБЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨН ХЗС ДОТООДЫН ЦЭРЭГТ УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ӨӨРӨӨ ТОМИЛСОН ШТАБЫН ДАРГАДАА ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХ ВЭ???

  • I
    Impeach Khurelsukh!6 сар өмнө

    Khurelsukh novsh Golomt Bayasaagaas avilgal avsan ni unen shdee

  • З
    ЗОЧИН6 сар өмнө

    ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-Т ХЗС-Д БАЙСАН ЭНХБАЯР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ГЭЖ ОЛГОХ 5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭМ-ЖИ-ИЛ КОРПОРАЦИЙН ДАНСАНД 2023.12.18-НЫ ӨДӨР А/418 ТООТ ТУШААЛ ГАРГАСАН ШИЛЖҮҮЛСЭН БАРИМТ ТУХАЙН ҮЕД ГАРЧ БАЙСАН. ЭНЭ БОЛ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ. МӨН ХЗ-Н ДЭД САЙД Д. МӨНХ-ЭРДЭНЭ БОДЬ ИНТЕРНЭШЛ ХХК-НЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ГЭЭД ХУРАЛД СУУЖ БАЙСАН БАРИМТ БАЙДАГ. ЭНЭ БҮГД БОЛ БАРИМТ. ЭНЭ БҮГДИЙГ ДАРААЛАД ОРУУЛАН ЭРГЭН ХАРХАД ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ БАЙНА. ЗАНДАНШАТАРААС ХҮН ЯЛЛАХ ЗАХИАЛГАТАЙ ТОМИЛОГДСОН ХЗС-ДЫН ХЭВЛЭЛЭЭР ЦАЦАААД БАЙГАА АМУНДРА НЬ БОДЬ ИНТЕРНЭШЛ ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХРИАЛ АЛБАН ТУШААЛТАЙ БАЙСАН ХҮН. ИНГЭЭД ХАРХААР ЭРГЭЭД БОДЬ ДЭЭР ОЧИЖ ХЗС ЭНХБАЯР ҮНЭНД ГҮЙЦЭДЭН ИРХЭЭР ЯРИЛЦЛАГА ИЛ БОЛОГ ГЭЖ ХУЦАЖ БАЙНА. ТҮҮНИЙГ ЧИНЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГЛӨӨ ГЭДГЭЭ ХЭЛСЭН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРГИЙН МАТЕРИАЛ ИЛ БОЛГОЖ БОЛОХГҮЙ МЭДЭДГҮЙ ХЗС-ТАЙ ГУТАМШИГ. ХҮН ЯЛЛАХ ҮҮРЭГ ӨГЧ ТОМИЛСОН ТЭНЭГ ХУУЛЬ САЙДАА ТАТАЖ АВ.

  • З
    Зочин6 сар өмнө

    Өөрийг нь хэн ч биш байхад улсын ерөнхий сайд намын дарга болгосон хүнийхээ итгэлийг даахгүй энэ олон жил идэж уучихаад тэрийг нь хэлээд огцруулахад өс санадаг яасанч хүн чанаргүй хүн бэ дээ.

  • О
    ОЮУН-ЭРДЭНЭ6 сар өмнө

    ХҮРЭЛСҮХИЙГ АМЬТАН ЦААШАА БОЛГОНО !!!

  • З
    Зочин6 сар өмнө

    Хэрэг хийсэн нь үнэн байсан ч юу ч болохгүй бүгд бузарууд шудрага чс ялах өдөр ирэх байх л гэж найдахаас даа