VISUAL TOIM: Г.Занданшатарын 9 сард юу өөрчлөгдөв

Улс төр
YanjindulamУнших: 3 мин 44 сек
90
legacy:2026/03/6367432edc79424c9b2bf9a845d25510.jpg

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өнгөрөгч Баасан гарагт өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө.Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн "халаа"-г авснаас хойш 9 сар өнгөрүү хугацаанд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ийн ажиллав. Тэгвэл Г.Занданшатар анх томилогдохдоо нийгэм, эдийн засгийн ямар нөхцөл байдлыг хүлээж авсан хийгээд одоо ямар дүр зурагтайгаар хүлээлгэн өгч байгаа вэ гэдгийг харцгаая

-АРДЧИЛЛЫН ИНДЕКС-

legacy:man baga hural/zandaauurchlult/gif/ardchilal.gif

Дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж, ардчиллын индекс гаргадаг V-Dem буюу Varieties of Democracy төслөөс улс орнуудын ардчиллын индексийн үзүүлэлтийг жил бүр танилцуулдаг. Эл индексээр манай улс өнгөрөгч онд 81 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ онд зургаан байраар урагшилж, 75 дугаарт жагсав.

Энэ жилийн хувьд манай улс иргэдийн оролцоо, зөвлөлдөх хэсэг, сонгуулийн ардчилал, тэгш эрхийн үзүүлэлтээр сайжирсан юм.

-АВЛИГЫН ИНДЕКС-

legacy:man baga hural/zandaauurchlult/gif/avliga.gif

“Трансперенси интернэшнл” байгууллагаас танилцуулснаар Монгол Улс авлигын индексээрээ ардчилсан бус орны тоонд хамаарч буй. Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх зэрэг нэн чухал 13 мэдээллийн эх үүсвэрээр эрэмбэлдэг энэ индексээр манай улс сүүлийн жилүүдэд 180 орныг сүүл мушгисан хэвээр байна.

Тэгвэл Г.Занданшатар 180 орноос 114 дүгээрт эрэмбэлэгдсэн авлигын индексийн үзүүлэлттэй байхад нь ажлаа хүлээн авчээ. Харин нэг жилийн дараа буюу энэ он гарсаар манай улс авлигын индексээр арван байраар ухарсан дүр зурагтай байна.

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ-

legacy:man baga hural/zandaauurchlult/gif/usult.gif

Г.Занданшатарыг Ерөнхий сайдын ажлаа авах үед буюу 2025 оны нэгдүгээр улирлын дүн мэдээгээр эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай байжээ. Харин өнгөрөгч оны төгсгөлд энэ үзүүлэлт чамлахааргүй өсчээ. Тодруулбал, эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрч сэргэсэн юм. Ингэхдээ уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрчимжиж нийт өсөлтийг дэмжсэн байна. ХАА боловсруулах, эрчим хүч, барилгын салбар өсөлтийг мөн адил дэмжсэн бол худалдааны салбар агшиж өсөлтийг сааруулсан хэвээр байна.

-ИНФЛЯЦ-

legacy:man baga hural/zandaauurchlult/gif/inf.gif

Инфляц 8.3 хувиас 6.5 хувь болж буурлаа. Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляцын түвшин 8.3 хувьтай гарч байв. Ийм инфляцын түвшин Г.Занданшатарын ЗГ-ыг "угтаж авсан" гэсэн үг юм. Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын байдлаар ҮСХ-ноос инфляц 6.5 хувьтай гарсан талаар мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.1 нэгж хувиар буурсан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.2 нэгж хувиар , мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

-ТӨСӨВ-

legacy:man baga hural/zandaauurchlult/gif/zarlaga.gif

Энэ онд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан төсвийн хэлэлцүүлэг удаан хугацаанд үргэлжилсэн гэж хэлж болно. Тодруулбал, 2026 оны төсвийг батлах үйл явц 2 сар 12 хоногт өрнөсөн юм. Тэгвэл 189 мянган иргэнээс санал авч боловсруулсан анхны төсөв тодотгол дор батлагдсан төсөвт зарлага 32.9 их наяд, орлого нь 31.9 их наяд байхаар батлагдсан юм. Төсвийн зарлагын хувьд өнгөрсөн жилийн төсвөөс даруй 600 орчим тэрбум төгрөгөөр бага зарлагатай байхаар батлагдсан байдаг.

-НҮҮРСНИЙ ЭКСПОРТ-

legacy:man baga hural/zandaauurchlult/gif/nuurs.gif

Манай улсын хувьд түүхий эд тэр дундаа нүүрсний экспортоос эдийн засгийн голлох орлогоо бүрдүүлдэг. Г.Занданшатарыг ажлаа авах үед Монгол Улс 29.3 сая тонн нүүрс экспортлоод байв. Харин оны төгсгөл гэхэд Монгол Улс биет хэмжээний хувьд зорилтдоо хүрч, нийт 90.2 сая тонн нүүрс экспортолсон. Гэхдээ нүүрсний үнээс шалтгаалан орлого дутсан нөхцөл байдал үүсээд ч амжсаныг энд дурдах нь зүй.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР-

legacy:man baga hural/zandaauurchlult/gif/ur.gif

Улсын нийт гадаад өр 2025 онд 40.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 3.2 (8.7%) тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд голлох байр суурийг эзэлдэг нь Засгийн газрын өр байдаг. Тэгвэл Засгийн газрын нийт өр 35.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүр зурагтай байна. Харин өрийн баталгаа 13.3 (7.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.

-ВАЛЮТЫН НӨӨЦ-

legacy:man baga hural/zandaauurchlult/gif/nuuts.gif

Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг ажлаа хүлээж авах үед манай улсын валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байжээ. Харин түүний ажилласан энэ хугацаанд валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрч, 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, энэ нь 9 сарын үр дүн юм. Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Энэ бол зөвхөн тоо биш — энэ бол зөв бодлогын үр дүн" гэж онцолсон байдаг.

-БҮТЦИЙН "ШИНЭЧЛЭЛ"-

legacy:man baga hural/zandaauurchlult/uurhlult.gif

Бүх цаг үед төрийн албаны цомхон, чадварлаг бүтцийг олон нийт нэхдэг. Тэгвэл Г.Занданшатар анх томилогдохдоо энэ зорилтоо илэрхийлж байв. Тэгвэл цомхон бүтцийг бий болгох хүрээнд:

Яамдын бүтцийг 81 нэгжээр

Агентлагийн удирдлагыг 54-өөр

29 зөвлөл, хороог татан буулгаж

Төрийн өмчит компаниудын удирдлагыг 200-аар бууруулж

55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгож

Хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар цөөлжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зандан шатар богино хугацаанд6 сар өмнө

    Хамгийн сайн ажиллаж үр дүн гаргасан ЕС юм Рио тинто гар хөл авилгачидийн хор нөлөө ороод унчих шиг боллоо

  • З
    Зочин6 сар өмнө

    Энд Энхбаярын тухай биш Занданшатар сайдын тухай бичсэн бншдээ

  • З
    ЗОЧИН6 сар өмнө

    ӨӨРӨӨ ХҮН ЯЛЛАХ ҮҮРЭГ ӨГЧ ХЗС-Р ТОМИЛСОН ЭНХБАЯР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ ЖИНХЭН ШОРООТОЙ ХУТГАВ. ШУДАРГА ДҮР ИСГЭГЧ ЭНХБАЯР НОВШ ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ХООРОНДОО ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН УЧИР ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЛБАН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛ БОЛГОНООР МЭДЭЭЛЖ ХУЦААД БАЙСАН ЧИНЬ ӨӨРИЙНХ НЬ ТОМИЛСОН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛХЭД ТҮҮНИЙГЭЭ НУУН ДАРАХ ГЭЖ АЛБА ХААГЧ НАРАА МЭДЭЭЛЭЛ ЗАДАРУУЛСАН ГЭЖ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙН ДАРАМТЛАЖ БАЙХАД НЬ ДОТООДЫН ЦЭРЭГТ АХИН АЛБА ХААГЧ НАР НЬ НЭГ НЬ НЭГНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ ХЭВЛЭЛД ДАХИН МЭДЭЭЛСЭН. ГЭТЭЛ ШУДАРГА ЁС ЯРЬДАГ ХЗ-Н САЙД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ОДОО БОЛТОЛ ЯВСААР БАЙГАА ШУДАРГА ЁС УУ?? ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ХЗ-Н САЙД ДОТООДЫН ЦЭРЭГИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛОГОЖ БАЙГАА ШТАБЫН ДАРГАДАА ХАРИУЦЛАГА ХЭЗЭЭ ТООЦОХ ЮМ?? ДОТООДЫН ЦЭРЭГИЙН АЛБА ХААГЧ НАР ЧИНЬ ЗАРИМ НЬ ЭРЭМДЭГ ЗАРИМ ХЭРЭГТЭН БОЛООД БАЙЖ ЁСТОЙ ЮМ УУ ???

  • Z
    zochin6 сар өмнө

    too hudlaa yarihgui

  • З
    Зочин6 сар өмнө

    Учрал ерөөсөө энэ хүний талд нь ч хүрэхгүй

  • З
    Зочин6 сар өмнө

    маш аятайхан Ерөнхий сайд байсан. Боловсролтой, туршлагатай, хий нь гарсан , популист биш, ард түмнээ хуваагаад нийгмийг айдаст автуулаад байдгүй.

  • З
    Зочин6 сар өмнө

    Itgehed berh too uud bn

  • З
    Зочин6 сар өмнө

    Хамгийн сайн ерөнхий сайд байв. Хамгийн гол нь сэтгэл нь зөв удам сайтай жинхэнэ Монголоо гэсэн хүн. Танд эрүүл энхийг хүсье.

  • З
    Зочин6 сар өмнө

    Mash sain yurunhii said. Bolovsroltoi, unen, ulsiinhaa tuluu ajillasan. Tuunees jijig mungunii shunal, uvaiguitel, eh zahgui gudamjnii baidal ogt haragddaggui. True professional.