Залуучуудаа гудамжинд гаргаж, эмэгтэйчүүдээ түлхэж хиймлээр нэгдсэн У.Хүрэлсүхийн “7-р Засгийн газар”

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 42 сек
200
legacy:2026/04/UchralZG.jpg

Удтал хүлээгдсэн Н.Учралын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт бүрдлээ. Ирээдүй нь хэрхэх нь тодорхойгүй байгаа ч олон талын эрх ашгийг шингээх гэж үйлээ үзэн байж байгуулагдсан нь сайдуудын нэрсээс тодорхой байна. Ингээд шинээр бүрдсэн засгийн талаар онцлох зарим улс төрийн өнцгүүдээс хуваалцъя.

НЭГ, У.Хүрэлсүхийн “7-р Засгийн газар”

Хамгийн эхэнд яригдах зүйл бол Н.Учрал Ерөнхий сайд толгой мэдэж танхимаа бүрдүүлж чадсангүй. Нам дотроо сөрөг хүчин болоод буй “30”-ийн талаасаа таван сайдыг авав. Д.Амарбаясгалан гурван сайд, Л.Оюун-Эрдэнэ нь Ч.Номин, Ц.Идэрбат гэх хоёр сайдыг өгсөн нь харагдаж байна. Үлдсэн нь Ерөнхийлөгчийн талын томилгоо ба Үндэсний эвсэл, ХҮН нам гэсэн бүрэлдэхүүнтэй танхим бүрдсэн. Эндээс харахад Н.Учрал өөрийн мэдлийн нэг ч сайд томилсонгүй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн “Долоодугаар засгийн газар” хэмээн нэрлэх хэмжээнд Ерөнхийлөгчийн талынхан оролцож, асуудлыг шийджээ.

2017 онд анх Ерөнхий сайдын хувиар засаг байгуулж байснаас хойш Ерөнхийлөгч ийнхүү ил далдаар долоон засагтай нэр холбогдож, араас нь “адислав”.

ХОЁР, Ах нар албан тушаал ахиж залуучуудаа гудамжинд гаргав

Танхимыг харахад Э.Батшугараас өөр залуу үеийн төлөөлөл багтсангүй. Мөн дэд сайдуудаа чөлөөлж энэ засаг бүрдэв. Өөрөөр хэлбэл, Ардын намын улстөрчид, гишүүд өөрсдөө л албан тушаалтай болж байвал залуучууд нь гудамжинд лааз өшиглөх хэнд ч хамаагүй гэж шийдвэрлэлээ. Баахан залуучуудыг ажил төрлөөс нь чөлөөлж дэд сайдаар томилчихоод араас нь ийм шийдвэр гаргаж буйд залуучууд нь дургүй байгаа нь гарцаагүй.

ГУРАВ, АН-ын тоглолтод бүрэн орлоо

АН-ын улс төрийн тоглолтод бүрэн орлоо. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёроо давхраар нь сольж засаг төрөө тогтворгүй болгосон буруутан бол Ардын нам өөрсдөө. Дотроо эрх мэдлийн төлөө хоёр хуваагдаж эрх ашгийн тэмцэл өрнүүлсэн нь ийнхүү АН-д боломж гаргав. Өөрөөр хэлбэл, нэг цул болж улс төрийн тоглолт өрнүүлбэл ямар аюултай вэ гэдгээ АН-ынхан мэдэрч сэргэлт авлаа хэмээн харж байна. Энэ сэргэлт ирэх намар дахиад нэг юм дуулгаж мэдэх аюултай гэдгийг онцолж үлдээе.

ДӨРӨВ, Эмэгтэйчүүдийн холбооноосоо анх удаа нүүр буруулав

МАН бараг түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийнхээ холбоог хойш нь суулгалаа. Д.Оюунхорол, Х.Булгантуяа, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл гээд эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч нар Засгийн газарт багтдаг уламжлалтай. Эмэгтэйчүүдийн холбоо гэдэг бол МАН дотор байгаа хүчтэй нэгдлийн нэг. Аль ч түүхэндээ залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо сайдын квоттой байж ирэв. Гэвч эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяагийн нэр сайдад горилогчдын дунд байсан ч эцсийн мөчид мултарсан юм. Энэ нэг талдаа Н.Учрал эмэгтэйчүүдийн холбоондоо “үгүй” гэж хэлж Д.Үүрийнтуяаг үл тоомсорлож байна. Нөгөө талдаа Д.Үүрийнтуяагаар яах гэж энэ том холбоогоо тэргүүлсэн юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, шинэ засаг нам дотроо залуучууд, эмэгтэйчүүд тэргүүтэй олон хүнийг гомдоож байгуулагдлаа.

ТАВ, ИЗНН-ыг засгаас гаргасан хариугаа Ерөнхийлөгчийн сонгуулиар амсах уу

Эдгээрээс гадна ЗГ-ын бүрэлдэхүүнээс ИЗНН-ыг гаргасан Ардын намынхны шийдвэрийг ойлгоход хүнд байна. Яахав, ИЗНН сая дотроо хоёр хуваагдчихсан нам доторх асуудал нь 4 кнопыг нь үнэ цэнэгүй болгосон нь үнэн. Гэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн наана томоохон тактикийн алдаа гаргаж байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, ИЗНН бол бодитой дэмжигчидтэй хэсэг. Хэрвээ Ардын намд хор учруулж болохуйц хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлбэл нөхцөл байдал Н.Учралд муугаар эргэх аюултай. Тиймээс засгаасаа ийм эрт ИЗНН-ыг түлхэж гаргасан үйлдэл араасаа томоохон улс төрийн алдагдал дагуулах эрсдэлтэй.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 сар өмнө

    Эмэгтэйчүүдийн нэртйг барьсан холбоо нь эмэгтэйчүүдийнхээ төлөө дорвитой ажил хийж чаддаггүй нэрнээс цаашгүй

  • З
    зочи5 сар өмнө

    Ман засаг тэргүүлэх чадваргүйгээ харуулж бхйна Хүрэлсүх тэргүүтэй Ман даоангуйлал. Тоштоож байна

  • Х
    Ха ха ха6 сар өмнө

    Яг үнэн шүү

  • Х
    Ха ха ха6 сар өмнө

    Мөнгө мөртэй гэж, нэг газар олоод дарга болох, эсвэл гишүүн болох биз

  • И
    Иргэн6 сар өмнө

    Дээрхи эмэгтэйчүүд хасагдах нь зөв. Хүүхнүүд мундсан дандаа энэ хэд гардаг гэж юу байсан юм зөв. Гараад хийсэн юм байхгүй дархлагдсан хүмүүс биш шүү дээ

  • D
    DR. ADITYA6 сар өмнө

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • I
    Irgen6 сар өмнө

    Baahan medrel muutai humuus yu ch yariad bgan

  • И
    Иргэн6 сар өмнө

    Хүрэлсүхийн өрх гэрийн хүмүүжил Элбэгдоржтой яг ижил улны орчинд өссөн хүн юм билээ!!! Тэгээд хоёуулаа сурлага муутай хүүхдүүдийн сургууль болох цэргийн сургууль төгсмөр болсон хүнд гарууд!!! Цэргийн сургуульд заль мэх заадаг түүнийг МАН-АН болгосон хогийн хүмүүс!!

  • Ү
    үглээ.өвгөн6 сар өмнө

    жийгдсэн этгээдүүд.хариугаа авах цаг.ирнэ???

  • З
    Зочин6 сар өмнө

    ХҮРЭЛСҮХЭЭ ОДОО БОЛЬ. АРД ТҮМНЭЭ БОД. ӨӨРИЙНХӨӨ ҮР УДМЫН САЙН САЙХНЫГ БОД.ӨӨРТ ЧИНЬ БИШ ҮР ХОЙЧИД ЧИНЬ НҮГЛИЙН ХАРААЛ ОЧНО. ОДОО БОЛЬ НҮГЛЭЭ ЦАЙРУУЛ ДЭЭДЭС ХАРЖ БАЙГАА.

  • У
    Ухна хүрэлсүх бүтэлгүй гар. Ажээ6 сар өмнө

    Ухна Хүрэлсүх бүтэлгүй гар шүү

  • Ц
    Цэрмаа6 сар өмнө

    ААН ийн НӨАТ ий босго жилийн орлого 50 саяийг 300 сая болгох хэрэгтэй бүх юмны үнэ өсөж бараг юу ч хийгээгүй ААН ийн орлого 50 сая д хүрч НӨАТ ийн өрнийн дарамтанд орж дансаа хаалгаж байна засгийн газар анхааралдаа авна уу

  • А
    Ахмад6 сар өмнө

    Дэд сайд аа цөөлсөн нь зөв алхам

  • З
    Зочин6 сар өмнө

    Энэ Лхагвадорж улс төр сонирхдог боловч яг улс төрийн мэдрэмж бол муутай талдаа сэтгүүлч. Тимоны засаг маш сул засаг бүрдсэн нь бол үнэн л дээ

  • З
    Зочин6 сар өмнө

    Тимон банди угаасаа жулданаа. Төрийн дээр Хүрэлсүх зайпалж байгаа цагт энэ төр засгийн нуруу амс хийхгүй ээ. Яг Элбэгдоржийн үeийн нуруугаа авахуулсан засаг, маш их мөнгөний авилгын сүлжээ, буухаа дөхөхөөр юу ч хийхээс буцахгүй болсон шинж Хүрэлсүхийн үeд мэдрэгдэж байгаа

  • З
    Зочин6 сар өмнө

    7 тэрбумыг өгч эрүүл мэндийн дэд сайд болсон хүүхэн нам шатжээ

  • З
    Зочин6 сар өмнө

    Засгаас жийгдэгсэдийн гомдлын үг шивдээ янз нь . Та нар л дандаа засагт байх ёсгүй биздээ. Засагт орохгүй л бол түлхэгдсэн эмэгтэйчүүд болон гудамжинд гарчихсан залуус болдог юмуу. Сайдаас өөр ажил хийж чаддаггүй хүмүүс үү та нар.

  • Э
    Энхбаяр6 сар өмнө

    Эмэгтэйчүүдээс зай барьсан нь дээр шүү жэндэр гээд угаасаа улангасаад ороод ирнэ тархины тураалтай хүүхнүүд шантаажилж амьдардаг нь үнэнээс хойш

  • З
    Зочин6 сар өмнө

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

  • З
    Зочин6 сар өмнө

    Учралд өөрийн гэсэн фракц байхгүй учраас лидер шинж нь бүрдээгүй л гэсэн үг.