С.Баяр: “УНҮ 0009” гэх дугаарыг Ерөнхий сайдаас буухад Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин 7 сек
90
legacy:Bayar S/Yariltslaga/боть.jpg

УИХ-ын гишүүн Ө.Шижир өнгөрөгч долоо хоногт төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа өгөхдөө төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгслийн дугаарыг хувьдаа авдаг гэх мэдээллийг цахим хуудсаараа мэдэгдсэн юм. Тодруулбал, тэрбээр "Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга байсан хүмүүс төрийн өндөр сэнтийгээс буухдаа төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүртэл хулгайлаад, хувьдаа аваад буудаг. 0008 УНҮ Алтай …. ХХК, 0012 УНҮ М.Энхболдын нэр дээр. Бусад бүх дугаар төрийн тусгай хамгаалалтын газарт. Амралтын өдрөөр Төрийн машинаар намынхаа хуралд ирдэг нь бол зүгээр юу ч биш" хэмээн нийтэлсэн юм.

Харин түүний илэрхийлсэн эл мэдээлэлтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлэв. Ингэхдээ Ерөнхий сайдын хамгаалалт буух үед нь УНҮ 0009 гэх дугаарыг өөрт нь бэлэглэсэн гэлээ.

Тэрбээр "Том хулгай илэрч. Түүнд нь МАН-ын дарга, Ерөнхий сайд асан гурвын гурван хүн нэр холбогдож. Арван хэдэн жилийн өмнөх явдал. Ерөнхий сайд нар 1-р зэргийн хамгаалалтад байдаг. Тэр албанаасаа буухад 3-р зэргийн хамгаалалтанд ордог. Тэрний хугацаа нь дуусахад УНҮ 0009 гэх дугаарыг Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан. Одоо хүртэл машин дээр маань хадаастай. Нөгөө хоёрт маань ч бас тэгж дурсгасан биз. Хулгай хийгээгүй, худалдаж аваагүй. Тэр дугаарыг буцаагаад өгч болно. Хэрэгтэй гэж буй бол. Асуудал алга" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Basca Feiza6 сар өмнө

    сайн байцгаана уу. Хүнийг "эвгүй байдалд оруулж", *муу дээр нь муухай, муухай дээр нь улцан* болгож, "төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгслийн дугаар" гэгэдэх *дугаарыг ХАДАГ ЯНДАР ДЭЭР ТАВЬЖ ИРЭЭД Л [өгч~бэлэглэж БАЙДАГ ДУРААРАА~ЗОРГООРОО, УХАААНГҮЙ ТЭНЭГ ТЭРХҮҮ ХҮНИЙХЭЭ Л МАНГАР ҮЙЛДЛИЙГ БОЛИУЛЧИХААЧ].* БҮР НЭГ, УВАЙГҮЙ~ДОЛИГНУУР, ОРОЙГҮЙ~ЁРООЛГҮЙ УСАН ТЭНЭГҮҮД БАЙХ ЮМАА гэж. "Тээврийн хэрэгслийн Төрийн хамгаалалттай дугааруудаа" буцааж аваад л, ҮҮНЭЭС ХОЙШ~ТҮҮНЭЭС ЦААШ ИНГЭЖ ТЭНЭГЭРЧ ТЭНЭГТДЭГ ХҮН НАРТ "БОЛЬ" ГЭДГИЙГ ДУУЛГАЧИХАД Л БОЛОО ЮМ БИШҮҮ.

  • З
    Зочин6 сар өмнө

    Хэмжээшгүы эрх мэдэл Хагартлааа баяжсан улны чацага нэртүүд билүү бүгдл үхдэг нь ядаж шудрага юмдааа

  • З
    Зочин6 сар өмнө

    Ci bol ulsaa zarsan hulgaich

  • У
    Уншигч6 сар өмнө

    Нэг дугаар өгөө л биздээ, юун сүртэй юм бэ, ... хүний хэлж, ярьж байгааг ч зөв ойлгох чадваргүй юмнууд өнөө үед нийгмийг хорон муу үгээр самрах гээд ядчихымаа.

  • З
    Зочин6 сар өмнө

    ЗҮГЭЭР ЗҮГЭЭР ЗҮҮГЭЭД ЯВЖ БАЙ... НЕПАЛДАХАД АМАР

  • З
    Зочин6 сар өмнө

    ЭНЭ ХҮҮРЭНСҮГ ҮХЭЖ ДАЛДРААГҮЙ БАЙГАА ЮМ УУ... ХАРААЛ ИДСЭН ХӨГШИН АРХИЧИН

  • З
    Зочин6 сар өмнө

    Odoo hadagtain butsaaj ugnuudee bayrguaii

  • F
    FU6 сар өмнө

    ээ муу арчаагүй урвагч, дугаар хүртэл шаана ккк

  • З
    Зочин6 сар өмнө

    үнэн шүү. би авья гэсэн биш тэр хадаг барьж өгсөн даргаас л сайн тодруулах хэрэгтэй