СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сурагчдыг тээвэрлэж явсан автобус машинтай мөргөлдсөнөөр нэг хүүхэд аавтайгаа, хоёр хүүхэд эмээтэйгээ, автобусанд дайгдсан иргэн гээд нийт 3 гэр бол хорвоог ОРХИЛОО

 Хууль эрх зүй
TurbatУнших: 1 мин 55 сек
120
legacy:osol/669595595_1403765571791666_6373559500386533915_n.jpg

Энэ сарын 10-нд буюу өнгөрсөн баасан гарагт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Дуутын давааны орчимд зам тээврийн ноцтой осол гарч, 31 сурагч тээвэрлэж явсан автобус, Harrier маркийн автомашинтай мөргөлдөж, 6 хүн газар дээрээ нас барсан. Тодруулбал, ослын улмаас Harrier маркийн машинд явсан 39 настай, эрэгтэй жолооч Д хүүхдийн хамт, мөн 50 орчим насны эмэгтэй хоёр ач, зээгийн хамт нас барсан бол автобусанд явсан нэг том хүн эндсэн байна. Ингэснээр ослын улмаас 6 хүн газар дээрээ анхан шатны тусламж ч авч чадалгүй хорвоог орхисон юм. Осолд өртсөн хүүхдүүдийн хувьд 6, 11, 12 настай хүүхдүүд байжээ.

Автобусанд зорчиж явсан 8 хүүхэд хөнгөн гэмтэл авч, 23 хүүхдийн биеийн байдал ХЭВИЙН байна

Харин автобусанд нийт 41 хүн зорчиж явжээ. Үүний 31 нь хүүхэд, 10 нь насанд хүрсэн хүмүүс байсан аж. Харамсалтай нь ослын улмаас автобусанд зорчиж явсан нэг иргэн нас барсан байна. Тухайн иргэн нь замаас дайгдаж суусан бөгөөд осол болох үед автобусны цонхоор хүчтэй шидэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Харин хүүхдүүдийн Дорнодоос Улаанбаатарт ирж, Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явж байжээ. Нийт 31 хүүхэд зорчиж явснаас 8 хүүхэд хөнгөн зэргийн гэмтэл авсан бол 23 хүүхдийн биеийн байдал хэвийн байгааг эх сурвалж мэдээллээ.

Сумын сурагчдыг Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцуулдаг болно

Уг осолтой холбогдуулан Боловсролын яамнаас сумын сурагчдыг ЭШ болон улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцуулдаг болох шийдвэрийг яаралтай гаргасан юм. Тодруулбал, Дараагийн Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний батлагдсан шалгалт, бусад арга хэмжээнд хөдөөгийн сумын сурагчид цахимаар оролцох боломжийг бүрэн хангахаар ажиллаж байна" хэмээн мэдэгдэл гаргасан байдаг.

Оюун ухааны академи: Дорнод гэрээт салбарын тамирчид маань Улаанбаатар хотод Улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцоод буцах үедээ осолд орсон

Харин осол болсон өдөр "Оюун ухааны академи"-иас дараах мэдэгдлийг гаргаж байсан юм. Мэдэгдэлд "Монголын оюун ухааны академийн Дорнод гэрээт салбарын тамирчид маань Улаанбаатар хотод Улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцоод буцах үедээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осолд орсон.

Хүүхдүүд маань Жаргалтхаан сумын эмнэлэгт анхан шатны эмнэлэгт үзлэгт хамрагдсан бөгөөд хүнд, бэртэл гэмтэл азаар байхгүй байна. Хэнтий аймгаас нарийн мэргэжлийн эмч, цагдаа дахин үзлэг хийж, Улаанбаатар хотод ирж ГССҮТ-д шинжилгээнд хамруулсан" гэж байв.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 сар өмнө

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    Зочин5 сар өмнө

    Хөгшин залуу нийлсэн 3 гэр бүл гэж юу байхав дээ.Эргүү хонио.

  • З
    Зочин5 сар өмнө

    Ум сайн амгалан болтугай

  • З
    Зочин5 сар өмнө

    Зам тээвэр ээр зорчиж яваа хүмүүс миний хурдаа тааруулж болгоомжтой яваарай

  • З
    Зочин5 сар өмнө

    хайран сайхан нялх амьтад халуун амиа алдсанаас тэр нь дээр . Суманд байлаа гээд заавал чиртаддаг юмуу 21р зуунд хаана ч юу ч сурч болно. Суманд амьдардаг гэж доромжлоод байна уу чи

  • З
    Зочин5 сар өмнө

    Тэгвэл тэгээд сумандаа дээс, чиртадаад сууж байхаасдаа

  • Z
    Zochin5 сар өмнө

    Harrier unasan khurd kheteruuldeg nokhoduud kharaad av on khogshin khuuchin muu yum unaj yavaa gedegee bainga sanaj baimaar

  • З
    Зочин5 сар өмнө

    осол гарах хувь хүнээс шалтаг хайлгүй уг үндэснээс нь өөрчлөх хэрэгтэй

  • З
    Зочин5 сар өмнө

    ЕЭ ЧААВААСАА !буруу талдаа рүльтэй тэгээд зам нь нарийхан төр засаг 126 минь энэ рүль буруу замын дүрэм нь баруун гар байх автохөдөлгөөнд хичээн монгол хүн зүй бусаар хорвоог орхив доо энийг анхаараач ээ!!!! ганцхан хурд л яриад байдаг хөдөө замд хурд багатай явна гэж угаасаа байхгүй хэзээ ч болиулж чадахгүй буруу рүльтэй машиныг үе шаттай шахах хэрэгтэй .Тэр Баатар сүрэн нь бн уу Даваа жаргал нь бн уу япон машины том бизнесүүд одоо хүн л юм бол их хуралд нөлөөлж хахуульдаж хууль журамд саад болдог бол болих хэрэгтэй мөнгөний хорхойнууд

  • З
    Зочин5 сар өмнө

    Хэрэгтэй хэрэггүй тэмцээн энэ тэр гэж хүүхдүүдийг хаа холоос авчрах ямар хэрэг байна. Хайран сайхан хүмүүс. Оюун ухааны академи ч гэх шиг

  • З
    Зочин5 сар өмнө

    Ялих ялихгүй шалтгаанаар хүүхдүүдийг хөдөө хот руу эрсдэл үүрч явуулахгүй байх хэрэгтэй. Холын замд явах бүрт хүүхдүүдэд автын осолд өртөх эрсдэл байдгийг ойлгох хэрэгтэй. Хот хоорондын автозам гэдэг бол үхлийн эрсдэлтэйг ойлгохгүйгээс л ийм осол болж байна.

  • З
    Зочин5 сар өмнө

    Хол замд замаас хүн битгий авч дайж бай. Гай газар дороос гэж. Өчнөөн хүн тээж явж байж автобусны жолооч нь яасан ч хэнэггүй гай вэ.