Шүүхээс З. Энхболд, Б.Энх-Амгалан нарт хоёр жилийн хорих ял оноож, тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасжээ

 Хууль эрх зүй
TurbatУнших: 1 мин 3 сек
80
legacy:z enhbold/386437269_846096357213094_6385929878090811868_n.png

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал 5 өдрийн турш болж, шүүх өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Ингэхдээ шүүхээс З. Энхболд, Б.Энх-Амгалан нарт хоёр жилийн хорих ял оноож, тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасжээ.

Эргэн сануулахад, Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эл хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн 2024 оны гуравдугаар сард болж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.

Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин шалгаж хэлэлцэх шийдвэр гарсан. Энэ дагуу дахин шүүх хурал болж, шийдвэрээ гаргасан байна.

Сануулахад, З.Энхболд нь өнгөрсөн долоо хоногт АН-ын Хяналтын хорооны даргаар сонгогдсон байдаг.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA5 сар өмнө

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • И
    Иргэн5 сар өмнө

    Одоо монголчууд бүгд өрөвдөнө,сайн хүн гэж магтана,монголыг монголчууд л устгана...

  • З
    Зочин5 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • Z
    Zochin5 сар өмнө

    Хахаха. АН-ын Хяналтын зөвлөлийн ч билүү дарга. АН угаасаа шүүхээр явж бгаа хүнийг томилоод бүүр гайхаад байсын. Ямар ч эрүүл ухаантай хүний хийх ажил бишээ. Ккк

  • Ц
    Цогоо5 сар өмнө

    Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой.

  • З
    Зочин5 сар өмнө

    Жонхуу үнэхээр л ханилж яваад морио нухдаг хөгийн хулгайч шүү.

  • Т
    Тамир5 сар өмнө

    Энэ гэхдээ арай дэнднээ. МАН - ын эсрэг өрсөлдөх дугарах хүнгүй болжээ.

  • О
    О.ЦОГТГЭРЭЛ5 сар өмнө

    ШҮҮХ ! МАШ ХӨНГӨН ЯЛ ОНООЖЭЭ