Нэгнийхээ нүүрийг улаан, эрээн болтол нь маажсан сурагчийг шалгаж, маажуулсан охиныг хамгаалах байранд хүргэжээ

 Хууль эрх зүй
TurbatУнших: 1 мин
00
legacy:2026/04/1/674562753_2033894030841118_8282291570719446434_n.png

Цахим орчинд “ЕБС-ийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ. Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ, охин хүүхэд нэгнээ ингэж ураад маажаад хаячихсан” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тодруулбал, ЕБС-ийн сурагчид нэгнийхээ нүүрийг улаан эрээн болтол нь маажсан зураг цахим орчинд цацагдаад байгаа юм.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний өдөр бүртгэлд авч шалгасан. Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.