ЭТТ ХК: Нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх тухай тогтоолын төслийг маргааш ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 50 сек
150
legacy:erdenes tavan tolgoi/etthk.jpg

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2026.04.28/ боллоо. Хурлыг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай даргалж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцов.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар:

1. Компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан,

2. Ногдол ашиг хуваарилах эсэх,

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан;

4. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай зэрэг асуудлыг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч 5 гишүүн, хараат бус 4 гишүүн нийт 9 гишүүнтэй. ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа Компанийн тухай хууль, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”, “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж, холбогдох журмын дагуу явуулж өнөөдөр хуралд танилцууллаа.

Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, нийт хувьцаа эзэмшигчдэд 2025 оны цэвэр ашгаас 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсныг танилцуулав. Мөн нэмүү өртөг шингэсэн дэд бүтцийн болон үйлдвэрлэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх замаар уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олборлосон бүтээгдэхүүний үнэ, чанарыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулахад онцгой анхаарч ажиллаж буйг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу танилцуулгадаа дурдлаа.

Танилцуулгын дараа хуралд оролцогч хувьцаа эзэмшигчид ногдол ашгийн талаар, нээлттэй хувьцаат компани болох тухай, нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх талаар асуулт асууж хариулт авлаа.

Нээлттэй хувьцаат компани болох ажлын хүрээнд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх тухай тогтоолын төслийг боловсруулж маргааш Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөснийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Нацагдорж танилцууллаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдэд нээлттэй зохион байгуулав.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Энхээ5 сар өмнө

    Наад 1072 хувьцаа чинь өвлөгддөг болоодч ямарч ашиггүй юм баина хэдхээн төгрөг иим хүнд амьдралд хэрэггүй харин чингис баялагын санг өвлөгддөг болбол баиргүй нэгэнд нь хүртэл баиртаи болох боломж ирээдүид хэрэг болно гэхдээ ам бүл цөөхөн жишээ нь ганц бие баирчгүй хашаачгүй иим аил өрх зөндөөн баигаа тиим учир энэ ганц бие амьдралтай хүмүүс ээж аав нь бурхан боллоо гэж бодход иим хүмүүс энэ баялагын сан чингис боонд өвлөөд явчихвал амьдралд нь их хөрөнгө оруулалт болно тэд чинь бусдиига бодвол энэ амьдралыг авч явах гэж хэцүүхэн баидаг тиим учих 1072 биш баялагын сангаа шууд үлдсэн ганц хүүхэдэд нь өвлүүлж үлдээх нь ямарч баидлаар бодсон туилын зөв алхам баих болно шүү үүнииг хурдан шиидэх хэрэгтэй

  • З
    Зочин5 сар өмнө

    энэ их заваан юм болно зарим айл өрхд. Эхнэр нөхөр бол аль нэгэнд нь, үр хүүхдүүдээс өрх шийдвэрлэж чадахгүй бол битгий өг гэ байгаашд. За тэгээд ийм асуудал гаргахгүйн тулд эртхэн амьд байгаа дээрээ өвлүүлэх хүүхдийн нэрээ заачахвал дээр юм бна

  • З
    Зөв5 сар өмнө

    Зөв өнчирж үлдсэн хүүхдүүд авч л байг харин бутач золбин өссөн новшнууд зүгээр дуугай л бай та нарт падлийгүй золбин бол золбин л байдаг

  • Ч
    Чи авахгүй бай5 сар өмнө

    Чи авахгүй бай 2кг махч авхад хэцүү тэтгэвэр бага өнчин хүүхдүүд авч л байг.чи зайл

  • З
    Заа чи бас юувдээ5 сар өмнө

    Иднэ үү бну чи одоо тэрэнд санаа зовоод яахавдээ аав ээж нь авч бгад өнгөрсөн бол өнчирсөн хүүхдүүд авчил байгалдээ чамд бол падлийч бхгүй хуцалгүй эртхэн үхэж нийгэм цэвэрлэ

  • Э
    Эргүү мал5 сар өмнө

    Хөөе эргүү малаа 2012оноос эхэлж хувьцаа тараасанг мэдэж бнуу 2012 оноос нас барсан авч байсан авах эрхтэй хүмүүсийн үр хүүхдэд гэж байгааздээ юм ойлгохгүй бол дуугай зайлж далд орооч шинэ төрсөн хүүхэд энд ямар хамаатай

  • C
    chi bitgi huts5 сар өмнө

    ter yurni chamd ymar hamaa bnaa chinii eej aavgui ussun terendee avch chadaagui eswel zvgeer 1 novshin shees butach zolbin bsan chin terendee yum bgaz alban yosni Өнчирж vldsen huuhdvvd awah l heregteishd cham metin neeh ilvv vgelsen hog shaarnuud bgaa tsagt yg hugjuuch chi zvgeer dald or.!!!

  • З
    Зочин5 сар өмнө

    АМЬД НЭГНИЙХЭЭ ХУВЬЦААГ ХУВААЖ АВЧ ЧАДАХГҮЙ ХЭРҮҮЛ ХИЙЖ БАЙЖ,ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ҮХСЭН ХҮНИЙ ХУВЬЦААГ ХЭНД НЬ ГЭЖ ӨГӨХ ҮҮ.БИТГИЙ ЗАВААН ЮМ ХИЙЖ БАЙ.АНХНААСАА АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ БАЙХАД ҮХСЭН ХҮМҮҮСИЙН МӨНГИЙГ ХУВААРЬЛАН БАНКУУДААР УГААЖ,ОДОО ҮЛДЭГДЭЛ НЬ ИХ БОЛЧИХООР ЯАЖ АВАХ АРГА НЬ ЮМ БАЙХ ДАА.ҮНЭН ШҮҮ ДЭЭ.

  • Z
    Zochin5 сар өмнө

    Huwitsaag owlvvleh estoi, zuw shvv...

  • Э
    Эмээ5 сар өмнө

    Тэтгэвэр ч нэмэхгүй зээлийн хүү ч буулгахгүй байж хувьцааг буцааж өгөөч. Биднээс авсан хувьцааг хэн ашиглаж байгаа вэ Хувьцаа өгсөн нь одоо цөөхөн үлдсэн шүү дээ!!!!!!!!!!!!

  • З
    Зочин5 сар өмнө

    Анх гэрээ хийхдээ л өвлүүлдэг хувьцаа гэж хийсэн учир гэрээний дагуу л асуудалаа шийдэх нь зөв л гэж бодож бна.

  • З
    Зочин5 сар өмнө

    Үнэн пизданууд юм аа

  • З
    Зочин5 сар өмнө

    Эрдэнэс таван толгойн авилгач хулгайчид хоёр кг махны үнэгүй хувьцаагаар сайхан шаахымаа

  • Z
    Zochin5 сар өмнө

    Utgagui shiidver gargaj bhiin.nas barsn hunii ner deer huvitsaa ideh arga bhda .

  • М
    Монгол5 сар өмнө

    Юу хуцаад бгаан тэгвэл үхсэн бүх хүнийхээ өмнөөс мөнгө нэхнэ болиочээ харин шинээр төрсөн хүүхдүүддээ өгөөч