ЦЕГ: Нэр бүхий компани “Туулын хурдны зам” төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ “Anionic Polyacrylamide” rэх бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан нь ТОГТООГДСОН

 Хууль эрх зүй
TurbatУнших: 1 мин 7 сек
120
legacy:tuul gol tohijilt/MPA498461.jpg

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд иргэн Г.Уянгаас “...Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд гол дотор Хятад хүмүүс өрөмдлөг хийгээд байна” гэх гомдол мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Энэ талаар ЦЕГ-аас "Шалгалтаар “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий компаниас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэхдээ “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй “Anionic Polyacrylamide” rэх бодисыг тусгай зөвшөөрөл аваагүй, ашигласан үйл баримт тогтоогдсон.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хууль 5.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт заасны дагуу уг зөрчлийг шалгах шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газарт харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар энэ сарын 17-ны өдөр албан мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. "Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газраас, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус тус авах шаардлагатайг зөвлөж байна" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    Цаанаас нь,улаанбаатарын ард ирэгдийг устгах төлөвлөгөөл байна л даа.Арай юу,хужаагын гар хөл,болохоо болиочээ

  • З
    Зочин4 сар өмнө

    Цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд соёлын төв бас усны улсын хамгаалалтад газар барина гэж дайраад байсан болохгүй болохоор Туулыг хордуулах санаатай л байх шиг харагдаж байна даа базарваань

  • З
    Зочин5 сар өмнө

    Анхнаасаа хэдэн зуун мянгаар нь мод сүйтгээд хорт бодис ашиглаад хуурамч баримт бүрдүүлээд эхэлж байгаа юм чинь энэ төсөл удаан үргэлжилбэл хатан туулийг мөхөөгөөд монгол улс дааж давшгүй өртэй хотын түгжрэлд нөлөө багатай 32 хон км замтай үлдэнэ.

  • E
    Ebe5 сар өмнө

    Tembuutei har hentiigiin al hiij bgaa ajil

  • И
    Иргэн5 сар өмнө

    Төмөр замаа Богдхан уулын урдуур гаргаад төмөр замын хуучин трасс дээр Орц гарц бүхий хэвтээ чиглэлийн зам барих нь түгжрэлийг жинхэнээс нь шийдсэн алхам болно..

  • З
    Зочин5 сар өмнө

    ЭНЭ НЭГ ЯРШИГТАЙ ХУРДНЫ ЗАМАА БОЛЬЧИХООЧ ? ЯДУУ БАЫЖ БӨӨН ӨР ШҮҮ ДЭЭ НЯМБААТАР АА.ЧАМАЙГ ХЭН Ч ДУРСАХГҮЙ ӨР ЧИНЬ.Л ҮЛДЭНЭ?

  • Б
    Баска5 сар өмнө

    Монголын бизнесийн орчинд, тэр дундаа химийн бодис, байгаль орчны зохицуулалт дээр ийм "саарал бүс" маш их байдаг. Энэ нь эргээд авлига үүсэх эсвэл компаниудыг үндэслэлгүйгээр торгох, дарамтлах хэрэгсэл болох эрсдэлтэй. Үүний цаана байж болох хэд хэдэн **"эргэлзээтэй"** өнцгийг харвал: ### 1. Төрийн байгууллагын "Хэлбэрдэлт" ба Саарал бүс Химийн бодисын жагсаалтад байхгүй бодисыг "тусгай зөвшөөрөлгүй" гэж буруутгах нь хууль зүйн хувьд маргаантай. Хэрэв тухайн бодис нь Засгийн газраас баталсан "Хорт болон аюултай бодисын жагсаалт"-д байхгүй бол компани "би ямар зөвшөөрөл авах ёстой байсан юм бэ?" гэж асуух бүрэн эрхтэй. * **Түшмэлийн хандлага:** "Жагсаалтад байхгүй ч гэсэн химийн бодис учраас чи заавал асуух ёстой байсан" гэх мэтээр хуулиас давсан "аман журам" тулгах тохиолдол цөөнгүй. ### 2. БОННҮ (Үнэлгээ) дээрх занга Мэдээнд "Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж гүйцэтгэхдээ... ашигласан үйл баримт тогтоогдсон" гэсэн байна. Энэ нь магадгүй: *

  • З
    Зочин5 сар өмнө

    Ямар учиртай мэдээ юм байгаан. “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй “Anionic Polyacrylamide” rэх бодисыг ашигласан гэнэ. Хальт харахад хорт бодис ашиглаад байгаль орчин сүйтгээд ч байгаа юм шиг!

  • З
    Зочин5 сар өмнө

    БОННҮ хийхдээ химийн хорт бодис ашигласан гэхээр ойлгодгүйээ, тийм юм байдгүйшдэ

  • З
    Зочин5 сар өмнө

    Яанаа яана бшр мөсөн болиулаачээ хариуцлага тооцох нөхөн төлбөр төлүүл хужаа нар даварч байнаа

  • З
    Зочин5 сар өмнө

    Хятад УБ чуудын ундааны гол ус болох туулийг бохирдуулаад бгаам биш биз хууль хяналт тагнуулын байгууллага анхааралаа хандуулах газрын нэг шүү

  • А
    Арай шүү!5 сар өмнө

    Зохих албан тушаалтанд хариуцлага хүлээлгэж хуулийн хариуцлагад татах хангалттай үндэслэл бүрэлдэх шиг!