Х.Ганхуяг: Их наядаар хэмжигдэх төсөвтэй хурдны зам баригдсанаар түгжрэл буурна гэдэгт эргэлзэж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 6 мин 27 сек
150
legacy:2026/04/GankhuyagKH/02.png

“Нийслэлийн мега төслүүдийг хянан шалгах” түр хороо байгуулахаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн албан бланк дээр 40 гаруй гишүүний гарын үсэг цуглуулсан тухай бид мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Э.Бат-Амгалан сайд хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ таны албан бланк дээр “Нийслэлийн мега төслүүдийг хянан шалгах” түр байгуулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж буй талаар ярьсан. Өнөөдрийн байдлаар хэчнээн гишүүн гарын үсэг зурсан бэ?

-“Туулын хурдны замыг шалгах” түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг батлуулах санаачилга гарсан. Өнөөдрийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эдгээр гарын үсгийг цуглуулсан ч үүнээс хойш нөхцөл байдал хурдтай өрнөж, холбогдох хүмүүст нь эрүүгийн хэрэг үүсэж, хоригдох асуудал үүссэн. Тийм учраас бидний зүгээс түр хороог байгуулбал хууль хяналтын байгууллагатай зөрчилдөх эсэх асуудлаар тодруулга, санал, зөвлөмж авах зорилгоор албан бичиг явуулсан.

Түр хороо гэдэг бол иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой байдаг. Үнэхээр байгаль орчинд нөлөөтэй юм уу, үгүй юу. Үнэхээр урьдчилгаа мөнгө шилжүүлсэн үү, үгүй юу. Банкны баталгаа байна уу, байхгүй юу гээд иргэдийг мэдээллээр хангаж өгөх үүрэгтэй. Түүнээс биш бид хэрэг илрүүлэх зорилго агуулаагүй шүү дээ.

Гарын үсэг зурж байх үед дээрх нөхцөл байдал үүсээгүй байсан. Харин гарын үсэг зурж дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсээд явсан болохоор тодруулга авах албан бичгээ явуулсан. Хариу нь ирэх долоо хоногт ирэх байх. Үүний дараа УИХ-ын даргад өргөн барих процесс эхлэх болов уу гэж харж байна.

Түр хороо байгуулахад 32-оос дээш гишүүний гарын үсэг байх шаардлагатай гэсэн шаардлагыг хангасан байгаа.

-Ер нь заавал яагаад таны албан бланк дээр гарын үсэг цуглуулахаар болсон юм бэ?

-Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн учраас л тэр. Улаанбаатар хотын хувь заяа болон хийгдэж буй хөрөнгө оруулалтууд гээд бүгд л санаа зовоож буй асуудал байдаг. Төсвийн байнгын хорооны даргаар нэг хэсэг ажиллаж байсан болохоор төсөв санхүү талаас нь харах болов уу гэж гишүүд санал хураасан юм шиг байгаа юм.

-Улаанбаатар хот дуусдаггүй олон төсөлтэй болчих вий-

legacy:2026/04/GankhuyagKH/01.png

-Нийслэлээс Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхдээ хаана нь илүү алдсан гэж харж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд ийм том бүтээн байгуулалтыг хийх жил нь мөн үү, үгүй юу гэдэгт эргэлзэж байсан. Яагаад гэвэл дэлхий даяар ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсчихээд байна шүү дээ. Бензин, түлшний үнэ хэд хүрэх юм, бүү мэд. Түлшний үнэ бол бүх юмны суурь үнэ байдаг.

Монгол Улсад суурь үнэд нөлөөлдөг хоёр зүйл л бий. Нэг нь валютын ханш, нөгөөх нь түлшний үнэ. Түлшний үнэ өсөөд эхлэхээр валютын нөөц, ханш болон бүх бараа материалын үнэд нөлөөлдөг. Тэгэхээр одоо яригдаад байгаа төсөвт өртөгт яагаад ч багтахгүй болов уу гэсэн сэжиг байна. Төсөвт өртөг нь нэмэгдсээр 3 их наяд, 4 их наяд гэж явсаар Улаанбаатар хотоор нэг дуусдаггүй төсөлтэй болчих вий гэсэн санаа зовнил бий. Хоёрдугаар асуудал бол үнэхээр байгаль орчинд сөрөг нөлөө байгаа юм уу, үгүй юу гэдгийг иргэд бүгдээрээ мэдмээр байна. Тэгэхээр энэ тал дээр хараат бус шинжээчдийг томилж байж иргэдэд зөв мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж харж байгаа.

Хурдны зам бол тэр чигээрээ гүүр шүү дээ. Гоо үзэмжийн хувьд ч тэр, Богд уулаа ч хаагаад, уул нь ч харагддаггүй, хот нь ч харагддагүй тийм л байдал үүсэхээр харагдаад байгаа. Тиймээс бид өөрсдөө ч мэдээлэл авъя, иргэдийг ч мэдээлэлтэй болгоё гэсэн зорилго агуулж байгаа гэсэн үг.

Гуравдугаарт, худалдан авалтын процесс бол финтекийн нөхцлөөр хийсэн гээд байгаа. Гэхдээ мөнгө урьдчилж шилжүүлэх нь ямар зорилго агуулж буйг олон нийт мэдмээр байна шүү дээ. Яагаад тийм их хэмжээний мөнгө шилжүүлсэн юм. Ингэж шилжүүлснээр үнэ тогтворжих юм уу эсвэл хугацаан дээр ямар нэг нөхцөл гэрээн дээр тусгасан юм уу гэх зэрэг мэдээллүүд хэрэгтэй байна.

-Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд дээрх төслийн талаар хотын удирдлагуудтай уулзав уу. Хотын дарга Х.Нямбаатар төслөө юу гэж тайлбарлаж байх юм?

-Хэд хэдэн том төслүүд байсан. Ингээд зарим нь зогсчих шиг боллоо. Богд уулыг нүхэлж туннел хийгээд бас нэг жигтэйхэн үнэтэй зам бариад, Богд уулын цаад энгэрт нь Засгийн газрын ордон барих төсөл яригдаж байсан. Бараг 1-2 тэрбум ам.доллароор хэмжигдэх төслүүд явж байсан. Миний ойлгож буйгаар, 17-18 төсөл хэрэгжүүлнэ гээд байгаа. Үүн дээр болгоомжтой хандаж байна. Яагаад гэхээр, асар их хэмжээний хүч тарамдана. Дуусдаггүй 18 мега төсөлтэй болчих вий гэж санаа зовниж байгаа.

Ний нуугүй хэлэхэд, дөрвөн жилийн хугацаанд 3-5 төслөө бариад, санхүүжилтийг нь гацаахгүйгээр яг хугацаанд нь эхлүүлж дуусгах нь гол асуудал. Эхлүүлэх л юм бол болчихно гэж ойлгож болохгүй. Жишээлбэл, нефть боловсруулах үйлдвэр гэхэд л 1 тэрбумаар эхэлж байсан бол одоо 1.7 тэрбум болчихсон байна. Ийм байдлаар төсөвт өртөг нэмэгдээд байх магадлалтай. Энэ мөнгө хэнээс гарах вэ гэхээр мэдээж татвар төлөгчдийн мөнгөнөөс л гарна.

Өнөөдөр нийслэлийн буюу орон нутгийн төсвөөр хийж байгаа юм аа гэж яриад байгаа боловч татвар төлөгчдийн мөнгөөр л хийж байгаа шүү дээ. Энэ нь улсын төсөв дээрх алдагдлыг байнга нэмэгдүүлнэ гэсэн үг. Улсын төсөв дээр алдагдал нэмэгдээд ирэхээр яах вэ гэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломж нь хязгаарлагдана.

Энэ том мега төслүүд нь эргээд улсын төсвөө ч дуусгаад, нийслэлийн төсвөө ч дуусгахаар харагдаад байгаа. Бид яг үнэндээ 22 аймгаас бүрдсэн Бүгд Найрамдах улс шиг болчихоод байна шүү дээ. Бүгд төсвөө дураараа зарцуулдаг. Уг нь аль болох эрх мэдлийг нь өгөөд хөгжүүлчих болов уу гээд явсан бол яваандаа бонд гаргаад зээл аваад, энэ нь эргээд улсын төсөв дээр дарамт болдог юм руу явах эрсдэл харагдаад байгаа.

-Их наядаар хэмжигдэх төсөвтэй хурдны зам баригдсанаар түгжрэл буурна гэдэгт эргэлзэж байна-

legacy:2026/04/GankhuyagKH/03.png

-Засгийн газрын хуралдаанаар Туулын замыг түр зогсоосон. Төсөл саатсанаар урьдчилгаанд төлсөн мөнгө, алдангийг яах вэ гэдэг асуудал үүсэж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй бол?

-Гэрээг нь хараагүй болохоор алданги зэргийг яах талаар мэдээлэлгүй байна. Уг нь энэ талын мэдээллээ өвөлжин өгөх ёстой байсан байх. Байгаль орчин болон төсөл хэрэгжих үр дүнгийн талаас нь гэх мэт. Нэг хэсэг бид зам барьснаар түгжрэл шийдэгдэхгүй гээд байсан бол зам бариад түгжрэлийг шийднэ гээд концепц нь өөр өөр болоод байна. Уг нь “20 минутын хот” концепц буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн үйлчилгээ нь ойр байна гэсэн байдлаар 2024 оны сонгуульд ярьж байсан.

Их наядаар хэмжигдэх төсөвтэй хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын түгжрэл буурна гэдэгт эргэлзээд байгаа.

-Туулын хурдны зам ашиглалтад орсноор замын түгжрэлийг 30 орчим хувиар бууруулна гэсэн тооцооллыг нийслэлээс танилцуулаад буй. Энэ тооцоололд та хэр итгэлтэй байна?

-Ний нуугүй хэлэхэд, би итгэлгүй байна. Ер нь 22-ын товчооноос Налайхын чиглэлд түгжрэлийг бууруулъя гэж байвал арай жаахан өөр шийдлүүд байвал дээр байсан болов уу. Хэвтээ тэнхлэгийнхээс илүү босоо тэнхлэгийн зам нь цөөн учраас босоо тэнхлэгийн зам руугаа орох түгжрэл нь илүү байдаг.

Туулын хурдны замын тухайд 2.3 их наядын төсөвтэй. Мэдээлэлгүй байгаа учраас энэ төсөл цааш хэдэн жил сунжрах бол, хугацаандаа амжих уу. Тэр хугацаанд автомашины тоо нь нэмэгдээд өнөөдрийнхтэй адилхан байдалд орох болов уу гэж хараад байгаа. Магадгүй бид 2 их наядаар босоо тэнхлэгийн замуудаа бариад “20 минутын хот” концепцоор нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийг нь шийдээд явбал арай илүү өгөөжтэй байсан болов уу гэж би дотроо боддог юм.

Та бодоод үзээрэй. Бид хойшоо зуслан руу явъя гэвэл Сүхбаатарын талбайгаас хойш 32-ын тойргоос цаашаа ганцхан л зам байна. Гол түгжрэл үүсээд буй хэсэг бол төмөр зам, гол дээгүүр гарч байгаа босоо тэнхлэгийн зам, гүүрэн байгууламжууд нь цөөн байна гэж хардаг. Гэтэл хэвтээ тэнхлэгийн замыг нэмээд түгжрэл буурна гэдэгт эргэлздэг. Тийм учраас бид бодит мэдээллийг сонсох ёстой. Шууд хулгай гэж дүгнэхэд хэцүү.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин2026/05/07

    500 тэрбум төлөгдөхгүй Хятадуудын чонон Санааг Монглчууд давахгүй Хятадууд Одооч ажилаа үргэлжлүүж байгаа гэхээр бид хийсэн танайх зогсолсон гээд гүрийчихэнэ дээ Нямбахтар хүйтэн бөгс тэвээд үлдэнэ дээ

  • З
    Зочин2026/05/06

    Эхлээд “20 минутын хот”-оо бариад дуусгачихъя аа

  • И
    ИРГЭН2026/05/05

    Чамайг чалчиж суухад иргэд түгжрэлд түймэрдүүлэж байна!! Олон юм онолдож суухаар ажилаа бодитогоор хийж түгжирэл, авилга хулгайтай хэзээ тооцоо бодох вэ МАН мафиуудаа

  • З
    Зочин2026/05/04

    Б. бол түгжрэл буурна гэдэгт итгэлтэй байна. 1рт зам нэмэгдэж байна. 2рт тэр замаар хурдан явна. Яагахд гэвэл зам нэмэгдэх болгонд ачаалал хуваагдана. Хурдны ч бай биш ч бай зам гүүр олон байж байж л түгжрэл буурна. инергетикийн ггүрнээс цааш 1р хороолол, толгойтын зам хүртэл яагаад үргэлжлүүлж замаа хийхгүй байна.

  • З
    Зочин2026/05/03

    Төмөр зам холболтын ажлыг шалгах түр хороо байгуулаачээ. Олон арван ихнаядаар яригдаж байгаа асуудал биз дээ. Дээр нь Оюу-Толгой Эйпштэйнтэй холбоотой гээд гадна хэвлэлүүдээр шуугиад байна. Энэ талын мэдээлэл ард түмэнд хэрэгтэй байна. Засгийн газар Оюу-Толгойн гэрээг сайжруулах тал дээр маш хойрго хандаж байна. Өдөрт 12 тэрбумын хүү төлж байна. Болохгүй бол үйл ажиллагааг нь түр зогсоох хэрэгтэй.

  • З
    Зочин2026/05/02

    hovdiin must sumiin hogiin hulgaich baasanjav 25 dugaar baaziin hogiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar guilagchin baasanjav

  • Z
    Zazaa2026/05/02

    Ingej amidrahaar uheech zduuu

  • З
    Зочин2026/05/02

    Ажлаа өгсөн ууртай бна даа. Ажилгүй болсон хувийн өс хонзонгоо нийтийн эрх ашгийг хяхан боож иргэдээс авна гэхээр ямаршуу хүн бэ гэдэг нь харагдаж бна

  • З
    Зочин2026/05/02

    ЙИМ ХҮНЭЭР ШАДАР САЙД ХИЙЙЛГЭХ ГЭЖ ДЭЭ МОНГОЛ УЛС ЗАЯА НЬ ХАЯ НЬ ГЭДЭГ ЭНЭ БАЙХ ДАА ЭНЭ НӨХӨР ӨӨРӨӨ БҮТЭЭЛТЭЙ ЗҮЙЛ ХИЙНЭ ГЭЖ БАЙХ ГҮЙ

  • З
    Зочин2026/05/01

    Чамайг төсөл гацаа гэж сонгоогүй шүү

  • R
    river gardenii hvmvvs2026/05/01

    chamaig iim usan teneg gej bodoogui shvv

  • И
    иргэн2026/05/01

    Хассуурийн Ганхуягаа Туулын зам барьснаар түгжрэл буурах нь эргэлзээтэй юм бол барихгүй бол түгжрэл буурахгүй нь баталгаатай биз дээ

  • K
    kentiigees irsen orkuud2026/05/01

    50% 30% 13% буурна гээд бууруулаад шаагаад байсан баригдвал 3% буурсан гэж шаана, Хатан Туул дээрээ бариулна гэж байхгүй шөө оркуудаа

  • З
    зөв.2026/05/01

    Бас л улс төр, дургүйд хүч үгүй.

  • З
    Зочин2026/05/01

    залуу хүн байж жаахан өөдрөг бай л даа