Шарга морьтын 4 га орчим газарт шар өвс шатаж байсныг бүрэн унтраажээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:2026/05/e.jpg

Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны 14 цаг 10 минутад Сүхбаатар дүүргийн 19-р хороо "Шарга морьт гүүр даваад шар өвс шатаж байна" гэсэн дуудлага мэдээлэл онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн ОБХ-н ГТУА 74-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 га орчим хэмжээтэй шар өвс шатаж байжээ. Улмаар 14:21 цагт галын тархалтыг зогсоож 15:31 цагт бүрэн унтраасан байна.