ЗГ-ын шийдвэрийн эсрэг Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
50
legacy:tuuliin zam/tuuliinzamm.png

Ерөнхий сайд Н.Учрал дөрөвдүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллагаас хяналт шалгалт явуулж дуустал зогсоох шийдвэр гаргасан.

Гэвч иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон цахим орчинд “Туулын хурдны замын ажил нууцаар явагдаж байна” гэх агуулга бүхий гомдол, мэдээлэл ирсээр байжээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг төслийн талбайд ажиллаж, Засгийн газрын холбогдох шийдвэрийн биелэлтэд хяналт тавьсан байна.

Барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан хэдий ч хяналт шалгалтын явцад төслийн талбайд 40 орчим машин техник, инженер, техникийн ажилтнууд цемент цутгах болон гагнуурын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тогтоогджээ.

Ерөнхий хянан шалгагчийн зүгээс цаашид хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, илэрсэн зөрчил, нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаа мэдэгдсэн юм.

Хяналт шалгалтын ажиллагаанд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр байлцсан бөгөөд хууль хяналтын эрх бүхий байгууллагуудаас эцсийн шийдвэр гартал төслийн бүх төрлийн ажлыг бүрэн зогсоохыг албан ёсоор сануулжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    Хотын дарга Нянбаатар ЁС Учралыг атгаж байгаа юм бишүү.ямар аймхаа үлбэгэр хүн бэ.

  • З
    Зочин4 сар өмнө

    Хагартлааа баяжихч яаххав нүгэл гэж биидээ хатан тууул байхууу уух устай үлхүүү гэдэгтл гол зүйл болхооор лалруууд юмдааа

  • И
    И4 сар өмнө

    ЗГ - н шийдвэрийг хэрэгжүүлэхгүй ажлыг үргэлжлүүлж байсан, үргэлжлүүлэх үүрэг өгсөн хүмуусийг олж тогтоож хариуцлага хүлээлгэе! Эсвэл Учралыг зүгээр л бацаан гэж хүлээн зөвшөөрье!

  • З
    Зочин4 сар өмнө

    Ямар дээрэлхүү сда вэ

  • З
    Зочин4 сар өмнө

    Батбаатар гэдэг цүнх баригчаа чи ажлаа мэдэхгүйгээр дарга болчихсон лүд юмаа.эсвэл ерөнхий сайд чинь чиг үүргийг чинь мэддэггүй юм уу, та бол төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих субьект гэж мөхөс би ойлгож байгаа сан. буруу юу, МХЕГ нь байгуулагдсан юм уу