НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна гэв

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
30
legacy:_shariljjj/1/1111/shine.png

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Татварын багц хуулийн талаар Сангийн сайдын танилцуулгыг сонссон билээ. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр НӨАТ-ын буцаан олголтын талаар ярихдаа "Зарим улстөрчид НӨАТ-ыг 100 хувь буцааж олгоно гэж ярьдаг. Ингэвэл улсын төсөв чинь цөмрөөд унана. НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна" гэлээ.