“НӨАТ-ын орлого 1.6-1.8 их наядаар буурвал улсын төсөв зөвхөн цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж, урсгал зардлаа олгодог болж хувирна“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:_shariljjj/1/1111/shine.png

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулж буй бөгөөд НӨАТ-ын орлогын асуудлаар "НӨАТ-ын орлого 1.6-1.8 их наядаар буурах эрсдэлтэй. Энэ тохиолдолд улсын төсөв зөвхөн цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж, урсгал зардлаа олгодог болж хувирна. Бодит орлогоо тооцолгүйгээр их зардал баталсан" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    НӨАТ бол төсөв бүрдүүлдэг татвар биш шүү

  • З
    Зочин

    Анх НӨАТ-г чинь татвараас зайлсхийхийг зогсоож далд эдийн засгийг ил болгох гэж хийсэн болохоос төсөвт татварт бүрдүүлэх гэж хийгээгүй ш дээ.

  • З
    Зочин

    Хотын Нямбаатар ямар их мөнгөөр туйлаад бнаа. Та нар ямар ч арга хэмжээ авахгүй бгааг харахад улс их л мөнгөтэй юм биш үү.