Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар ЗӨВХӨН 1 УДАА томилох заалтыг хүчингүй болголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 1 сек
120
legacy:tsets/TSets202605.png

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцсэн юм.

Шийдвэрийг тодруулбал, "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно" гэсэн заалтын "...зөвхөн нэг удаа..." гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг улираан томилох боломжтой болж буй юм.

Сануулахад, одоо ажиллаж буй УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилж байсан бөгөөд ирэх зургаадугаар сарын 2-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй.

tenx-hd
Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Олны дүргүй хүргэсэн шийдвэр их гаргаж байгаа тул бүх дээд шүүхийн шүүгчидийг ардын шүүхээр оруулж дэнсэлж ялыг нь өгч явуул

  • G
    Ganbold

    Mongol uls neg haantai bolj buren dampuural ruugaa yawj bna, ter haan ni ug ni shuuhees yal awj bsan togtooltoi hun shuudee. Altanhuyagiig l yamar neg argaar dewshuulehgui bh luiwar luu yawj bna, herew tiim zuil bolwol irged bosohod tun oirhon bga ni tuilin unen!!! Mongoliin zaya ih ee, shudraga yos yalah boltugai!

  • Д
    Дорж

    Энэ Хүүрийн Хүүрийн бүх зам мөрөө өөрт ашигтайгаар зассан яасан муу ёрын хулгайч вэ. Энэ Улс орныг сүйрүүлж дуусгалаа

  • З
    Зочин

    энэ нөхөр шүүхийн байгууллагыг улс төр бизнесийн байгууллага болгосон

  • З
    Зочин

    Компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн секс бичлэгийг өөрсдөд нь мэдэгдэлгүй хуулж аваад гадаадийн гаж донтой баячуудад зардаг бсон

  • Б
    Батаа

    суугаа төлөөлөгч нар та нарын үйлдэл болгоныг анхааралтай харж дэлхий даяар цацаж мэдээлж бгаа шүү. Ичээч та нар.

  • Б
    Батаа

    Үхэхдээ дарамтанд орж үхэр буугаа тавьж бна уу? Та нар. Иргэд тэртээ тэргүй та нарт итгэхээ болиод удаж бна. Шударга бя гэвэл ЕШ-г бүх ард түмнээс сонгох ёстой шүү. Монго орон, Монгол иргэдийг бүү доромжил. Гадаад улс орны Монголд сугаа

  • А
    Асралт

    юу солиороод бгаа вэ

  • З
    Зочин

    ҮЦХ шийдвэр гаргадаг байгууллага биш шүү...

  • З
    зочин

    ичдэггүй шаарнууд

  • Х
    хамгийн бохир байгууллага цэцэ

    хамаг бүхний шударга үнэний туйл байх ёстой байгууллага нь бүх бузар булайн дээд орой болжээ. Бузартсан цэцийг татан буулга