Т.Даваадалайн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
40
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/da.png

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Даваадалайд “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх...үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэний дагуу энэ сарын 22-ны 2026/3009/ЭХ/ШЗ/003730 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

Харин түүний өмгөөлөгч Э.Баасанжаргалаас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч энэ сарын 28-нд хянан хэлэлцээд, дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    ТӨВ АЙМГИЙН МАН ДАРГА СЭРГЭЛЭНБААТАР БАС ИХ БАЯЖСАН БАЙР МАШИН ДЭЭЛИЙН ӨНГӨ ТАРААГААД БАЙСАН ШҮҮ ТЭР БОЛ ЭНЭ ДАВААДАЛАЙТАЙ ХАМТ АВИЛГАЖСАН НЯМБААГИЙН ЦЭРГҮҮД

  • И
    Иргэн4 сар өмнө

    Нямбаатар энэ хэргийн араас гүйгээд завгүй бгаа учир хэрүүлгүй тайван бна

  • З
    Зочин4 сар өмнө

    Цагдаа,шүүх нь новшрох биз,сайндаа л хилийн хориг тависан болж ганц,2 жилийн тэнсэн эсвэл хэд 3н төгрөгөөр торгосон болоод орхих биз.Шүүх нь хэргийг хойшлуулж дарагдуулах гэмт хэрэгтэнд боломж олгож тэр хирээрээ хахууль авч эх орондоо өргөсөн тангаргаас няцаж ард түмнээсээ урвах энэ бол Монголын эмгэнэл ....Гэвч хэрэг хуучрахгүй түүх та нарыг мартахгүй!!!

  • З
    Зочин4 сар өмнө

    тэр Анхтуяа гэдэг хулгайч авгайг бас олж ирж хамтад нь шоронд суулгаад татвар төлөгчдийн мөнгийг буцааж авч бүх хөрөнгий нь хураагаач ээ