ДАТА: Хараат бус шүүхийн индексээр Монгол Улс сүүлийн 10 жилд 20 байр ухарчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 14 сек
30
legacy:shuuhShudarga.png

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх ирэх сарын 2-нд дуусна. Түүнийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилсон байдаг. Тэгвэл лхагва гарагт хуралдсан ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар ЗӨВХӨН 1 УДАА томилох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгосон юм.

Ер нь үеийн үед хууль, шүүхийн байгууллагыг улстөрчдийн нөлөөнд автаж, хэн нэгний захиа даалгавраар ажилладаг гэх шүүмжлэл, хэл ам тасардаггүй. Тэгвэл Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хараат бус шүүхийн индексээр 20 байр ухарсан таагүй үзүүлэлт гарсан байна. Тодруулбал,

-2015 онд - 102 орноос 47

-2016 онд - 113 орноос 57

-2017-2018 онд - 113 орноос 51

-2019 онд - 126 орноос 53

-2020 онд - 128 орноос 57

-2021 онд - 139 орноос 61

-2022 онд - 140 орноос 62

-2023 онд - 142 орноос 64

-2024 онд - 142 орноос 66

-2025 онд - 143 орноос 67 дугаар байрт жагссан байгаа юм. Судалгааны дэлгэрэнгүй үзүүлэлттэй ЭНД дарж танилцана уу.

2025 оны тухайд, Монгол Улсын урд Аргентин, Казахстан улс жагссан байгаа юм. Тус судалгааг World Justice Project /WJP/ буюу дэлхий даяар “хууль дээдлэх ёс”-ыг бэхжүүлэх зорилготой олон улсын, ашгийн бус, бие даасан байгууллагаас жил бүр гаргадаг аж.

Судалгааг гаргахдаа:

Засгийн эрх мэдэлд тавих хяналт

Иргэний шүүхийн хараат бус байдал

Эрүүгийн шүүхийн үр нөлөө

Авлигын нөлөө зэрэгт үндэслэдэг байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин4 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин4 сар өмнө

    Компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн секс бичлэгийг аөрсдөд нь мэдэгдэлгүй хадгалж аваад гхдаадийн гаж донтой баячуудад өндөр үнээр зардаг