“Дойче шуле” сургууль Герман соёлыг түгээх нэрээр боловсролыг үнэгүйдүүлж, уландаа гишгэж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 8 сек
230
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/191055489_4183855211679258_3534482825623722843_n.jpg

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Хувийн дунд сургуулиуд үнээ нэмдэг, төлбөрөө бүтэн жилээр авдаг асуудалд зохицуулалт хийхээр ажиллаж байна” гэж мэдэгдсэн ч ачир дээрээ энэ нь хувийн сургуулиудад хэрэгжихгүй байна. Жил бүрийн хавар ирэх хичээлийн жилийн суудлаа баталгаажуулж, төлбөрөө хийхийг шаардсан мэйл хувийн сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг эхэд ирдэг. Гэхдээ төлбөрөө үндэслэлгүйгээр нэмэх, инфляцтай уялдуулахгүй байхыг юман чинээ бодохгүй, дур зоргоороо аашилсаар энэ нь сүүлдээ хэвийн үзэгдэл болтлоо даамжирчихлаа. Үүний нэг тод жишээ нь, ХБНГУ-ын соёлыг түгээх зорилготой Монгол Улсад боловсролын үйл ажиллагаа явуулдаг “Дойче шуле” сургууль 2024-2025 онд 55, 2025-2026 онд 20, 2026-2027 оны хичээлийн жилд 55 хувиар сургалтын төлбөрөө нэмэгдүүллээ.

Сургалтын төлбөрийг нэг жилийн дотор 50–56 хувиар огцом нэмэх шийдвэрээ тавдугаар сарын 15-ний дотор төлбөрийн 50 хувийг төлөхгүй бол алданги тооцож, дараагийн жилүүдэд төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхгүй гэх сүрдүүлсэн агуулгатай мэйлээр сурагчид руу явуулсан байв. Ялангуяа 2026-2027 оны хичээлийн жилийн төлбөрийн 50–56 хувийн өсөлтийг сургуулийн багш нарын цалин нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа ч бодит байдалд багш нарын цалин маш бага хэмжээгээр нэмэгдсэн, эцэг эхчүүд төлбөрийн өсөлтийн бодит үндэслэл, сургуулийн цаашдын төлөвлөгөө, мөн нэмэгдсэн төлбөрийг юунд, хэрхэн зарцуулах талаар дэлгэрэнгүй тооцоо мэдээллийг хүссэн ч хариу өгөөгүй аж.

ХБНГУ-ын соёлыг түгээх зорилготой Монгол Улсад боловсролын үйл ажиллагаа явуулдаг “Дойче шуле” сургууль боловсролын үйлчилгээний чанар, багш нарын тогтвор суурьшил, герман хэлний хөтөлбөрт суралцаж буй хүүхдүүдэд зориулсан мэргэжлийн герман хэлний багшгүй байна. Энэ асуудлаар эцэг эхчүүд удаа дараа шаардсан ч биелүүлээгүй, “Хүүхдүүдээ аваад шилжиж болно шүү” гэж дарамталдаг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өөр сургуульд шилжүүлэх нь хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг байдаг. Хүүхдийн орчин, найз нөхөд, хэлний орчин, дассан багш, сэтгэлзүйн тогтвортой байдал зэрэг нь маш чухал асуудал юм. Гэвч сургуулийн зүгээс төлбөрийн ийм өндөр өсөлт, шахуу хугацаатай төлбөрийн шаардлага тавьж байгаа нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд үзүүлэх бодит нөлөөллийг үл тоомсорлож, явцуу амин хувийн эрх ашгийн төлөө байна. Нөгөө талдаа салбарын сайдаасаа давсан эрх мэдэлтэй, аархуу бяртай байна.

Тус сургуулийн эцэг, эхчүүдийн төлөөлөл БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, УИХ-ын холбогдох байнгын хороо, ХБНГУ-ын Хилийн чанад дахь ЕБС-уудын асуудал эрхэлсэн төв газарт гомдол гаргаад байна.

Сургалтын агуулга, хөтөлбөрөө сайжруулдаггүй, герман хэл болон байгалийн ухааны хичээлийн багшгүй байгаа асуудлыг эцэг эхчүүд хөндөхөд, үл ойшоогоод зогсохгүй эргэх холбоогүй, үгийг нь сонсохгүй, дээрэнгүй үйлдэл нь герман соёлыг Монгол Улсад маш сөргөөр харуулж, нэвтрүүлээд зогсохгүй Монгол Улсад хувийн сургуулийн асуудалд төр тэр бүр оролцдоггүй сиймхийг ашиглаж даварч, үр дүнд нь хүүхдүүд хохирсоор байна.

legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/e48daffa153e4f06bc20a4321e8fbbfc.jpg legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/b28d4afb69554db89111f42f12520041.jpg
Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Болор

    Ийм жишигтэй хувийн олон сургууль байгаа. Шинэ Монголийн 3н сургууль бүгдээрээ. Нийгэмтэй уялдаж үнэ ханшаа нэммээр бна.

  • O
    OYUN

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • .
    ..

    Хажадмаа гээд шулам байгаа. Шунал

  • …
    …..

    Эзэн нь хажидмаа гээд шуналын тулам байдаг. Тэрнээс тийм л зан гарна.

  • …
    …

    Хаха

  • P
    PUUJEE

    Zahiral n gj yamar yum bdg bol. Teriig n shuud zarlaad humuust taniulah hergtei. Uur ulsin ner barij 2 tald idsen garuud bga da. Germani elchind handwal yadgin ulsih n neriig barij ner hundiig n unagaj bna gsn undesleleer.

  • И
    Иргэн

    Сонголтоо хийх эрх чинь байна заавал албадаагүй

  • З
    Зочин

    Германд боловсрол үнэгүй бдаг. Монголд боломжийн үнэ тавимаар юмаа. Өлөн гарууд

  • З
    Зочин

    Сургууль чинь мах, бензин биш шүү дээ, та минь ээ! Сурахгүй байх сонголт бас бий. Ердийн дунд сургуульд.

  • З
    Зочин

    Bugdeeree niileed boykotloj chadahgui bol hohi chn za.archaagui bh tusam busdad deerelhuulne shd

  • З
    Зочин

    Хүүхдээ гайгүй сургуульд өгье гэхээр хувийн сургуулиудаас их дарамт ирэх боллоо дураараа амандаа орсон тоог хэлж нэхдэг суудал баталгаажуулах нэрээр дарамталж б.на мөн багш нар нь хүүхдээс төгсөлтийн мөнгө нэхдэг

  • B
    Botoo

    .Huviin surguuliud une ,hudal yulbur uu nemej bna Enkh Amgalan said uund anhaar nuu

  • И
    Иргэн

    Энэ 11 р хороололд байгаад 2 салсан сургууль мөниүү Тийм бол ёстой балиар багш захирал байдаг Хүүхдүүдийгизөвхөн мөнгө олох хэрэгсэл л гэж хардаг байсан

  • З
    Зочин

    huwiin surguuli gdeg ymiig boliuulaa hytad solongos bugd horgilson bna

  • М
    Монгол

    ХОХЬ НЬ ЭЭ.

  • Z
    zochin

    orig german helnii bagsh bhgui bj german helnii gunzgii gej helj yrij bolj bga yumuu. bod2

  • З
    Зочин

    Төлж чадахгүй бол үхсэнээ хиигээд гарахгүй гээд лалартаад байдаг юм

  • И
    Иргэн

    Сурахаа болиод өөр тийшээ шилжинэ л биз дээ, хувийн хэвшил үнээ өөрөө тогтоох эрхтэй

  • З
    зочин

    барьцаанд орж байхаар төлбөр өндөр нэмж байгааг эсэргүүцэн бүгд хүүхдээ өгөхгүй гээд санал нэгдэн тэмцэл зохион байгуулах хэрэгтэй

  • С
    С.Алтанчимэг

    Бүгд хүүхдүүдээ өгөхгүй бай л даа....1 сар....өөрсдөө залгаад,гуйгаад ирнэ ш дээ....асуудал уг нь их амархан юм....

  • Д
    Дэл

    Хүүхдээ өгөхгүй байж болно шүү дээ

  • Б
    Бат

    Бүгдээрээ л наад сургуулиа хаячихаач дээ. Тэгэхээр хаалгаа барихгүй яахым? Зарим хувийн сургууль багш нарынхаа амралтын мөнгийг хагасыг нь тавьж өгөөд үлдсэнийг нь намар хичээл эхлэхээр өгдөг. Уг нь амралтын мөнгө нь зуны 3 сар ажилгүй, орлогогүй бх үедээ амьжиргаа залгуулахад зориулсан мөнгө ш дээ.

  • З
    Зочин

    Энэ даварсан хувийн сургуулиудыг эцэг эхчүүд, сурагчид бойкотлооч ээ! Сурагчидгүй бол тэгээд л бүгд дампуурна шүү дээ! Сурагчидаас авсан төлбөрийн мөнгөөр өөрсөддөө үл хөдлөх хөрөнгө авч, барилга байшин барьж баяжицгааж байгаашдээ. Ер нь бол сургууль ашгийн төлөө байгууллага биш байх ёстой.