Н.Номтойбаяр: Нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, дахиж хүний амь эрсдэх ёсгүй

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
60
legacy:_shariljjj/1/11/NewFolder/byb.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Ажлын хэсэг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг бүх чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах даалгавар өглөө.

Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ “Өмнө нь 1360 объектод хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 5270 зөрчил илэрсэн нь нэг объект тутамд дунджаар хоёроос доошгүй зөрчил бүртгэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хангалттай мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй” гэв.

Хяналт шалгалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлан, зөрчил дутагдлыг нууж хаалгүйгээр илрүүлж, эрсдэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зарчмаар зохион байгуулах юм.

Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын оролцоо чухал байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин

    Урьд өмнөх Засгуудын үеэс хуримтлагдсан буруу зүйлсийг засах гэж хичээж хийгээгүйг хийх гэж байгаа Засгийн газрыг огцруулах огт шаардлагагүй

  • З
    Зочин

    Ярихаас цаашгүйчүүд

  • З
    Зочин

    ZASGIIN GAZAR OGTSROX XEREGTEI.

  • З
    Зочин

    Хотод мах үнэд орход өглөө нь дэнжийн мянга ороод оройн хотын даргаа огцоруулсан ЕС цэрэгт явсан алба хаагч нар амь нас, эрүүл мэндээрээ хохирч,, үр хүүхэд нүхэнд унаж, уурхайн шороонд даруулж ам нас хохирч байхад мэдээлэл авна танилцана гэх ЕС сайд бол энэ ажлын хариуцлага алдсан дарга нартай хариуцлага тооцон чөлөөлөхгүй гэдэг нь тодорхой учир эд нарыг огцоруулж эс үйлдэлээр эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй

  • З
    Зочин

    Хотод мах үнэд орход өглөө нь дэнжийн мянга ороод оройн хотын даргаа огцоруулсан ЕС цэрэгт явсан алба хаагч нар амь нас, эрүүл мэндээрээ хохирч,, үр хүүхэд нүхэнд унаж, уурхайн шороонд даруулж ам нас хохирч байхад мэдээлэл авна танилцана гэх ЕС сайд бол энэ ажлын хариуцлага алдсан дарга нартай хариуцлага тооцон чөлөөлөхгүй гэдэг нь тодорхой учир эд нарыг огцоруулж эс үйлдэлээр эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй