Б.Орхонбаяр арслан түрүүллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
30
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/712484844_1276927437762976_7274209683872183247_n.jpg

Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой 240 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Ажнай корпораци,

"Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин Б.Гончигсүрэн нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин О.Түмэн нар үлдэв.

Дараагийн барилдаан:

Зургаадугаар сарын 01-нд 09:00 цагаас: Хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,

Зургаадугаар сарын 06-ны Бямба гарагт 11:00 цагаас: Цэргийн цол чимэг олгох - Бүх цэргийн наадам-2026

Зургаадугаар сарын 07-ны ням гарагт 11:00 цагаас: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин

    Бөх уяач спортын хоолтон нараа хар ажилд зүтгүүлж хотын балгасаа цөөрүүл

  • O
    Oyunaa

    Bayr hurgi