Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 35 сек
120
legacy:SCOOTER/zogsoolll.png

Авлигатай тэмцэх газар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох чиглэлээр баталсан Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг хянаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргад 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр албан бичиг хүргүүлжээ.

Дээрх захирамжуудаар нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэгч байгууллагуудад үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрлийг нэр бүхий 6 аж ахуйн нэгжид олгосон бөгөөд энэхүү энгийн зөвшөөрөл өмнө нь олгогдож байгаагүй, хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай, зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх нь тодорхойгүй байсан аж.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуй, мопед, скүүтер зорчих хэсэг, эгнээ, хөвөө, зогсоол, тусгаарлалт, зөвшөөрсөн ба хориглох тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах ажлыг зохион байгуулах үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, мопед болон скүүтерийг бүртгэлжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвшөөрлийн улсын тэмдэгт, татвар, төлбөр хураамжийн хэмжээ тодорхойгүй, мопед болон скүүтер нь одоогоор ямар тээврийн хэрэгсэлд хамаарахыг хууль тогтоомжид тодорхойлоогүй, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргах, энэ төрлийн зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг сайтар нягталж хуульд нийцүүлэх, эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулах, мопед болон скүүтерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трансыг тодорхой болгох хүртэл олгогдсон энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 2-ны А/820 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох тухай А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон тухай эргэн мэдэгдлээ.

legacy:0.060035001780628150.jpg
Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 сар өмнө

    Тэнэгтээч яасан том мотортой хулгайч оруулж ирсэн төмрийн сэг вэ

  • З
    Зочин3 сар өмнө

    баахан хүүхэд хөгшид гэмгүй алхаж явсан иргэдийг хохироож золиосонд гаргаж аваад дараа нь нэг шийдвэр гаргадаг ямар өөдгүй засаг вэ

  • Z
    Zochin3 сар өмнө

    Hotod yavgan hun duguigaar yavah hunii oligtoi zam bhgui baij anhnaasaa zuvshuuruhgui bh bsan um zaluuchuud bertej humuusiin taivan amgalan baidal aldagdah um zun bolgon

  • I
    irgen4 сар өмнө

    Oрон сууц байрны дундуур мопед,скүтер ,дугуйгаар бага насны хүүхдүүд байр хоорондын замаар их сэлгүүцэж байна Мөн дугуй унаж урд дугуйгаа татаж хойд дугуйн дээрээ тогтох үйлдэл хийж хойшоо савж унах эрсдэл хийх болжээ.Мопедийг байрны дунд орхиод явахад сургуулийн болон бага насны хүүхдүүд идвэхжүүлээд давхилдах үйлдэл газар авч байна Орон сууцны машины замаар . Осолд орох нь энүүхэнд болжээ. Ээж аав нар нь ялангуяа ээжүүд нь хүүхдэдээ орхигдсон мопедийг идвэхжүүлж өгөх үйлдэл шаргаж байна!!!!!

  • З
    Зочин4 сар өмнө

    Ямар сайн зөв шийдвэр чинь л энэ байна шүүдээ.

  • И
    Иргэн4 сар өмнө

    Ямар ч дэд бүтэцгүй Монгол улсад авилгаар зөвшөөрөл олгож байдаг МАН мафиууд дүүрчихсэн төр засаг шүү!! Явган хүний замгүй УБ хотод яааж хаагуур нь яв гэж хахуулиар зөвшөөрөл өгдөг МАН бэ аа?? Олон мянган иргэд хохирлоо шүү дээ, хохиролыг МАН төлхүү??

  • З
    Зочин4 сар өмнө

    ЗАМЫН ХОЁР ТАЛААР ЯВДАГ БОЛГОЧИХОЖ БОЛНО ШҮҮ ЗАЛУУСТ ИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.ДУГУЙ .....БҮГДИЙГ МАШИН ЗАМЫН ХОЁР ТАЛААР ЯВУУЛАХ УХАМСАР СОЁЛТОЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ...ЧӨЛӨӨЛЬЕ !! ГЭЧИХЭЭД ХААЖ НУРААХ ЦУЦЛАХ ..АЖИЛ ИХ ХИЙГДЭЭД БАЙНА ШҮҮ ЧӨЛӨӨЛӨХ-ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЗӨВ СЭТГЭЭЧ...

  • З
    Зочин4 сар өмнө

    Гудамжнаас мопедоо зайлуулаач. Олон хүмүүс гэмтсэн биз дэ. Энийг оруулж ирсэн эрх мэдэлтэн хужаатайгаа хамт зөндөө мөнгө олсон биз дэ.

  • Б
    Бүр мөсөн зогсоож хяналт тавиач4 сар өмнө

    Явган хүн нь багтахгүй ядаж бхад төлөвшилд ороогүй хүүхдүүд унаж маш их цожоож бараг дайрах шахаад явж бна ..энэ тэгээд шударга уу?Явган хүний замаар явахыг бүрэн зогсоо.

  • О
    Оогий4 сар өмнө

    Дэд бүтэц, дугуйн замгүй манайх шиг буурай хөгжилтэй улсад бүрмөсөн хориглох хэрэгтэй. Хэн нэгэн ашиг олох зорилгоор хүний амь нас, эрүүл мэндийг хохироох ёсгүй.

  • И
    Иргэн4 сар өмнө

    ЗАМААР АМАР ТАЙВАН АЛХМААР БАЙНА

  • З
    Зочин4 сар өмнө

    Наад шийдвэр чинь огт хэрэгжихгүй байна. Явган хүний замаар битүү мопедтой дайрчих гэсэн юмнууд хөлхөлдөж байна. Гудамжинд зай завсаргүй өрсөн энэ олон мопедоо ачаач. Хяналт огт алга